ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Хадам ээж санхүү бариад байвал...

Гэр бүл  | 2014 / 05 / 19

Чи нөхөртөө хайртай. Тийм учраас л ээж аавтайгаа хамт амьдрах санааг нь дэмжиж хадмындаа нүүж ирсэн. Гэтэл ойрын үед асуудал болоод байгаагаас гадна ирээдүйд улам томрох нэг зүйл байгаа нь та хоёрын санхүүг “Зохицуулалт” нэрийн дор дур мэдэн, хүчээр захиран зарцуулж байгаа хадам ээж чинь. Нөхөр чинь ээжийн сайн хүү учир угаас юм хэлэхгүй, гэтэл санхүүгийн эрх чөлөөгөө өөр нэгнээр удирдуулах нь чамд огтхон ч таалагдахгүй. Энэ тохиолдолд “яах уу”?

Яах уу: Хадам ээж санхүү бариад байвал...

Сөрөг шийдэл: Хэдийгээр уур чинь хүрч байгаа ч хамт амьдардаг болохоор хэлэхгүй яваад л байна. Хадам ээжийнхээ энэ үйлдэлд дургүй байгаагаа нөхөртөө ярих боловч хүү нь учир сэтгэлээ онгойтол бүрэн илчлэхгүй, гэхдээ түүнийг ээждээ энэ талаар цухуйлгаасай гэж дотроо битүүхэн горьдоно. Эсвэл хадам ээжтэйгээ ана мана үзэлцэхийг илүүд үзээд боломж гарах тоолонд үүнээс болж зогсоо зайгүй муудалцана. Түүнд өөрийгөө дарлуулж, дээрэлхүүлж байна гэж баттай итгээд “Яасан ч мөчөөгөө өгч ялагдахгүй” гэж тангараглана. Нөхрөө орой ажлаас орж ирэхэд нь ээжийнх нь тухай чангаар ярьж “Би ингэж амьдарч чадахгүй шүү” хэмээн анхааруулж, ээжийгээ юу, эхнэрээ юу гэдэг сонголтыг тулгах нь ч мөн сөрөг шийдэл.

Эерэг шийдэл: “Тэвчээр бүхнийг ялна” гэж бодохоо зогсоо. Хамт амьдарч байгаа ч гэсэн хоёр гэр бүл учир тусдаа санхүүтэй байх хэрэгтэй гэсэн байр сууриа хадгалах хэрэгтэй. Ээжтэйгээ хоёулханаа байхдаа /Яагаад түүнийг хоолонд урьж болохгүй гэж?/ санхүүгээ өөрсдөө баримаар байгаа тухайгаа хэлнэ. “Таны санаа зовж, бидний сайн сайхны төлөө ингэж байгааг мэдэж байна л даа. Гэхдээ бид хоёр насанд хүрсэн хүмүүс. Өөрсдөө санхүүгээ мэдэж, шийдвэрээ ч гэсэн бие даан гаргамаар байна шүү дээ. Амьдралынхаа алдааг ч, оноог ч өөрсдөө хийж хариуцлагаа үүрдэг болмоор байна. Тэгж байж л бид хоёр жинхнээсээ нэг гэр бүл болж чадна” гэх маягаар өөртөө итгэлтэйгээр яриарай. Мөн удахгүй тусдаа гарах бодолтой байгаа бөгөөд үүнд зориулж мөнгөө хадгална гэдгээ зоригтойгоор хэл. Нэгэнт санаагаа ойлгуулчихсан юм чинь одоо түүнийг зөвшөөртөл ятгах л үлдлээ.

Яагаад ингэх ёстой вэ? Гэр бүлийг улс гэж төсөөлье. Ханхүү хатан авсан учир хаан болоод улсаа өөрийн бодлогын дагуу удирдана. Гэтэл түүний ээж нь, өөрөөр хэлбэл өмнөх хатан ирээд өөрийнхөөрөө буюу хуучны арга барилаар танай улсыг захирч, хөрөнгө орлогыг чинь дураар мэдэн зарцуулж, хүн ардыг чинь боолчилж болохгүй шүү дээ. Хэдийгээр илүү сайн хаант улс болгохын тулд хийж байгаа санаа нь сайхан боловч хязгаартай байх хэрэгтэй. Түүнтэй адилхнаар та хоёр нэгэнт л гэр бүл болж, амьдралынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлж буй учир санхүүгээ өөрсдөө л барь. Санхүү нэг байна гэдэг бол зорилго нэг байна гэсэн үг. Хосууд өөд өөдөөсөө бус нэг зүг рүү л харж байх хэрэгтэй гэдэг дээ.Түүхэнд ч гэсэн нэгдсэн зорилгогүй хаант улс үргэлж мөхсөн байдаг шүү.

Яах уу: Хадам ээж санхүү бариад байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(849)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com