ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Чамтай үзээгүй киноны 2 тасалбар халааснаас нь гарч ирвэл...

Хайр & секс  | 2014 / 05 / 12

Хамгийн гол нь чамтай үзээгүй. Хэнтэй байж болох вэ? Дүүтэйгээ эсвэл найзтайгаа юу? Гэхдээ л тийм байх боломж аравны хоёртой л тэнцэх юм шиг санагдаад байх юм...

Яах уу: Чамтай үзээгүй киноны 2  тасалбар халааснаас нь гарч ирвэл...

Гоолингоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан бүсгүйчүүдээс дээрх асуултыг асуутал ихэнхийнх нь хувьд энэ нь хэвийн зүйл биш ажээ. Эхэлж юу гэдгийг нь асуугаад хариултаас хамаарч үйл явдал өрнөнө/ямар ч байсан сайн зүйл болохгүй/, тэр өдөр юу хийснийг нь асуугаад өөрөө кино үзсэн гэдгээ хэлэхгүй бол но-той гэсэн үг эсвэл бүр тэр үеийн тэнгэр мэдэг гэж хариулсан бүсгүйчүүд ч байна. Гэхдээ нийтлэг ажиглагдсан зүйл нь олонх нь эрчүүдийн эсрэг байгаа юм. Харин чиний залуугийн халааснаас чамтай үзээгүй киноны хоёр тасалбар гарч ирвэл чи яах вэ? Хариултаа хамгийн доор байгаа санал асуулгад оролцон үлдээгээрэй. Харин Гоолингоо нь ингэж шийдэх нь зөв гэж үзлээ.

Сөрөг шийдэл: “Ингэж чи нэг юм баригдав уу? Ямар нэг зүйл болохгүй болоод байгааг гадарлаад байсан юм аа.” гэх мэт бодлууд хөвөрч зэвсгээ бэлдээд түүн рүү дайрна. Киног эмэгтэй хүнтэй л үзэж таарна ш д гэж өөрийнхөөрөө зөрүүдлэн түүн рүү уурлах, болгож тавих эсвэл тухайн үедээ дуугүй өнгрөсөн ч дотроо олон зүйл төсөөлж бодон түүнийгээ батлах гэж хичээн, нууцаар тагнах зэрэг нь яалт ч үгүй сөрөг шийдэл. Ер нь учрыг нь ололгүй шууд л өөрийнхөөрөө дайран зөрүүдэлж гаргасан үг, үйлдэл чинь чамд сайн үр дүнг авчрахгүй.

Эерэг шийдэл:Юуны өмнө сөрөг шийдэлд дурьдсан зүйлсийг хийлгүй хүлээцтэй байх нь зөв. Юутай ч юу болсныг нь, юу гэж ярихыг нь сонсох хэрэгтэй шүү дээ. Тойруу утгаар биш шууд л асуу. Гол нь уурлаж биш зүгээр л юу болсныг мэдэхийг хүссэн, сонирхсон маягаар асуугаарай. Учир нь түүнд өөр эмэгтэйтэй үзээгүйгээс гадна хэлж болохгүй өөр шалтгаан байгаа ч юм билүү? Харин түүний хэлэх зүйл чамайг гомдоохооор биш бөгөөд итгэж болохуйц байвал зүгээр л түүндээ итгэ. Эцсийн мөчийг хүртэл хайртдаа итгэх итгэлээ л алдаж болохгүй шүү.

Яагаад ингэх ёстой гэж?Шууд асуух нь хэт хартай санагдаж магадгүй гэж бодож байгаа бол огт тийм биш. Харин ч тайван ярилцаж байгаа чинь түүнд таалагдана. Гол нь хэрүүл өдөх гэсэн сэтгэгдэл төрүүлэлгүй ярилцах нь л чухал. “Ярилцах тусам ойлголцоно оо” гэдэг шүү дээ. Аливааг хөнгөнөөр хүлээж авах нь чамд өөрт чинь ч сайн. Нөхөр/ найз залуугийнх нь хэлсэн тайлбар байж болох, хэвийн зүйл байсан ч бүсгүйчүүд өөрийгөө хууртагдаж байх вий гэсэн айдсаасаа болж хайртыгаа тагнаж, жинхэнэ үнэнийг олж мэдэх болно хэмээн “ханцуй шамладаг”. Гэхдээ яг үнэндээ жинхэнэ үнэн гэж байхгүй байж мэдэх бөгөөд чиний энэ үйлдэл өөрөө харилцаанд чинь сэв суулгаж магадгүй. Тийм учраас тайван байдлаа бас итгэлээ битгий гээгээрэй.

Энэ бол ихэнх /бүгд биш/ нөхцөл байдлыг тооцоолж үзэн, харилцаандаа халгүйгээр асуудлыг шийдвэрлэх санаа өгөх зорилготой юм. Харин шууд тэг гэж хэлж байгаа юм биш шүү.

Яах уу: Чамтай үзээгүй киноны 2 тасалбар халааснаас нь гарч ирвэл...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(551)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com