ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Эцэг эхтэйгээ таарахгүй байвал...

Гэр бүл  | 2014 / 05 / 05

Аливаа хүний ажил хөдөлмөр, бусадтай харилцах харилцаа, сэтгэл санаа гээд бүх зүйлийн сайн сайхан байдал нь ар гэрээс хамаардаг. Саяхны нэг өдөр ээжтэйгээ зөрчилдчихөөд ажилдаа ирсэн найз маань өдөржин л уруу царайлж, тааралдсан зүйлдээ л бухимдаж явсан. Асуудалтай байгааг нь ойлгож байгаа ч гэсэн тэр болгонд цацруулсан муу энергийг нь хэн ч өөр дээрээ авахыг хүсэхгүй шүү дээ. Харин би түүнд эцэг эхтэйгээ ойлголцож чадахгүй, зөрчилдөөд байгаа бол ингэ гэж зөвлөсөн.

Яах уу: Эцэг эхтэйгээ таарахгүй байвал...

Сөрөг шийдэл: Тэднийг дийлэхийн тулд улам зөрүүдэлж, өөрийнхөөрөө байлгах гэж оролдох эсвэл заавал ойлгуулах албагүй гэж бодон дуугаа хураах нь яалт ч үгүй сөрөг шийдэл. Ингэснээр байдал дордоно уу л гэхээс дээрдэхгүй. Муудалцахгүйн тулд тэднээс хувийн зүйлсээ нуух нь ч мөн сөрөг шийдэл. Бүх зүйлийг хэлж дэлгэх албагүй ч гэсэн бүгдийг нуух хэрэггүй. Учир нь хэлэхгүй байх тусам илүү ихээр санаа нь зовж, түүнээсээ болж муу зүйлс ургуулж бодон чамд уурлах нь ихсэж байдал улам л дордоно.

Эерэг шийдэл: Зүгээр л тэднийг халамжил. Харилцаа чинь хэвийн биш байсан ч зүгээр л халамжил. Үр дүнд тэд өөрсдөө зөөлрөх юм. Үүний дараа л ярилцах цаг. Яриагаа өөрийгөө зөвтгөж, тэднийг шүүмжилсэн маягаар биш тэднийг ойлгож байгаагаа мэдрүүлж, хайртайгаа хэлэх маягаар эхлүүлээрэй. Цаашдаа юу хийхийг хүсч, юуг хийж бүтээмээр байгаа тухайгаа хэлж, үүний тулд одоогийн амьдрал маань ийм байвал би баяртай байна гэж ойлгуул. Тэднийхээ хүсч байгаа зүйлийг нь ч асууж хичээнэ гэдгээ ч хэлээрэй.

Яагаад ингэх ёстой гэж? Хүмүүс гэрийнхэнтэйгээ таарахгүй байвал аль болох хурдан тусдаа гарч амьдрахыг боддог. Энэ нь нэг талаас үнэхээр бие даан амьдарч, ирээдүйдээ өөрийгөө бэлдэх зорилготой байж болох ч нөгөө талаас зүгээр л асуудал, маргаанаас зугтаж нэг ёсны “тайван” байдал хүссэнийх байдаг. Сүүлийн хувилбараар асуудлаа шийдвэл эхэн үедээ магадгүй бүх зүйл сайн сайхан байж болох ч эцэг эхтэйгээ харилцах сайн сайхан харилцаа чинь сэргэхэд улам л хэцүү болно. Болсон зүйлсийг мартаж болох ч ямар ч асуудалгүй ойлголцож биенээ хайрладаг гэр бүл шиг байж хэзээ ч чадахгүй. Тийм гэр бүлтэй байх аз жаргалтай мэдрэмжийг хэзээ ч мэдэрч чадахгүй. Тийм болохоор чинийх ямар зорилготой вэ? гэдгийг ул суурьтайгаар сайн бодоод үз. Асуудал үүсэх бүрт зугтах биш түүнийг ул үндсээр нь шийдвэрлэх аргыг л хэрэглэж байгаарай.

Эцэг эхтэйгээ байнга зөрчилдөөд байвал яах вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(610)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com