ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Тэр чамайг онгон биш гэх үед...

Хайр & секс  | 2014 / 04 / 28

Түүнтэй байхад бүх зүйлийг цаанаас нь тохируулчихсан юм шиг үнэхээр гайхалтай байдаг. Чиний ийм л гэж бодож явдаг идеал залууд байх ихэнх шалгуурыг биелүүлж буйн дээр жинхэнэ хайр мөн ч юм шиг санагдаад удаагүй байгаа. Арайхийн чамайг “Тийм ээ, хамтын ирээдүй” хэмээн төлөвлөж эхэлтэл та хоёрын хооронд огт таамаглаагүй асуудал үүсчээ. Чамайг юу ч хэлээгүй байхад тэр чамайг онгон гэж эхнээсээ л буруу бодож, түүндээ итгээд явж.

Яах уу: Тэр чамайг онгон биш гэх үед...

Харин чамайг онгон биш гэдгийг мэдэнгүүтээ бухимдаж, урам нь хугарч байгаагаа илэрхийлжээ. Яах уу?

Сөрөг шийдэл: “Үүнийг би хүсээгүй байсан. Маш их харамсаж байна, уучлаарай” гэж хэлнэ. Жаахан л ухаантай байж, тэвчих минь яав хэмээн тэр шөнийн өөрийгөө буруутгана. Үүнээс болж улам бүр эмзэглэн ахиж эрэгтэй хүнтэй энгэр зөрүүлэхгүй гэж өөртөө тангаргална. Эсвэл “Чи ч гэсэн зандан биш биз дээ?” хэмээн найз залуутайгаа барьцан муудалцана.

Эерэг шийдэл: Тайван бөгөөд зоригтой хоолойгоор түүнээс яг ямар шалтгаанаар энэ зүйл өөрт нь асуудал болоод байгааг асууна. Хэрвээ эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой гэж хэлвэл “Миний өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан явдал намайг үнэ цэнэгүй болгох зүйл биш гэж бодож байна. Үүндээ ч харамсдаггүй. Би өөрийнхөө үнэ цэнийг огт өөр зүйл гэж боддог” гэж хэлээрэй. Эсвэл тэр “Эмэгтэй хүн анхны эр хүнээ мартдаггүй” маягийн өнгөрсөнтэй чинь хардсан утгатай юм хэлвэл “Хэнд ч өнгөрсөн гэж бий. Гэхдээ би бол өнгөрсөнтэйгөө зууралддаггүй, одоодоо амьдардаг хүн учраас үүнд санаа зовох хэрэггүй” гэж хэлж болно. Түүний хараахан мэдэж амжаагүй, үүнээс ч олон зүйлс чамд байгаа гэдгийг ч хэлж болно. Та хоёр бол бие биенээ таньж яваа хос шүү дээ.

Яагаад ингэх ёстой гэж? Чиний амьдралын түүх түүнд таалагдахаар байна уу, үгүй юу тийм ч чухал биш. Хамгийн гол нь тэр чамайг байгаагаар чинь хайрлаж байна уу гэдэгт л учир байгаа юм. “Ирээдүйд минь байхыг хүсвэл өнгөрснийг минь хайрла” гэдэг үг байдаг даа. Тэр чиний одоотой хамт байгаа хүн болохоос анхнаасаа цуг байсан нэгэн биш. Хэрэв чамд энэ зүйл тохиолдоогүй, дурсамжууд чинь бүтээгдээгүй байсан бол одоогийн чи хүмүүжиж, бий болохгүй ч байж мэднэ. Чамайг өнгөрсөнд болсон үйл явдал биш түүнээс олж авсан туршлага чинь л тодорхойлох болохоор гишгээд өнгөрсөн мөрөөрөө өөрийгөө бүү дүгнүүлээрэй.

Манай эрэгтэй найз лав найз бүсгүйгээ (одоо эхнэр нь болсон ) сексийн талаар туршлагатай, мэдлэгтэй байгаад нь баярлаж байгаагаа хэлж байсан. Тэгэхээр эр хүн болгон өөр байгаа биз? Хэрвээ чамайг дээрх шалтгаануудыг дурдсан ч гэсэн хүлээж авахгүй, урам нь хугарсан хэвээрээ байвал чи түүнд эелдгээр хугацаа олгосон ч болно. Чамайг ойлгох сайн эр хүн үргэлж байдаг.

Яах уу: Тэр чамайг онгон биш гэх үед...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(180)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: setgegdel unshigch.   2016-08-23
setgegdel haana bgaan be

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com