ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн үедээ өөрийгөө толинд хараад юу гэж боддог вэ?

Гэр бүл  | 2014 / 04 / 24

Та нар гайхаж магадгүй л дээ. Гэхдээ миний анхны жирэмслэлт жирийн эмэгтэйчүүдийнхээс хамаагүй “гутранги” байдлаар өнгөрсөн юм. Эхлээд ч өдрөөс өдөрт томорч байгаа хөх минь надад таалагдаж байлаа. Сэтгэлээр унах шалтгаанууд жирэмсний 4 дөх сараас л эхэлсэн!

Жирэмсэн үедээ өөрийгөө толинд хараад юу гэж боддог вэ?

Хөхний минь толгой өмнөх хөөрхөн, жижигхэн хэлбэр, улаавтар өнгөнөөсөө хагацаж, яг л хатаасан үзэм шиг харлахыг харах надад огт сайхан байсангүй. Бас сар бүр жингийн туухайн дээрх тоо нэгээс хоёроор нэмэгдсэн болохыг харах төдийд л хийлсэн шаар шиг болохоо зогсоохын тулд юу ч хийж чадахгүйгээ бодон сэтгэлээр унадаг байлаа. “Зарим эмэгтэйчүүдийнх зөвхөн хэвлий хэсэгтээ л бондойдог байхад миний жирэмслэлт яагаад бүх биеэр минь хоосон жин нэмээд байгаа юм бол?”

Тав дах сараас эхлэн гэнэтхэн урагш түрсэн гэдсэнд минь язралтын зураасууд үүсч, тос түрхсэн ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байсаар байгаад улам гүн болоод тогтчихсон. Гарын ар, гуяны зураасын талаар бүр ярих ч юм биш. Ингээд л гэдсээ гаргасан хувцас, богинохон шоорт өмсөх эрин үе минь дуусчихдаг юм байна гэсэн бодол, яах ч аргагүй болоод хайртай зуны хувцаснуудаа дүү нартаа өвлүүлэх тэр мөч надад ямар байсан гэж санана? “Жирэмсэн эмэгтэй хамгийн гоо үзэсгэлэнтэй” гээд байдаг билүү? Миний хувьд лав жирэмслэхээс өмнөх он жилүүд минь л залуу насыг минь аваад үлдчихсэн юм шиг санагддаг байсан.

Будаад будаад нэмэргүй, наснаасаа овортой эмэгтэйчүүдийн эгнээнд элссэн ядрангуй царайтай өөрийгөө толинд хараад зургаа бүтэн өдөржин ч хамаагүй авмаар санагддаг байсан хуучин цаг үедээ эргэн очихыг хүсдэг байв. Хацар, хамарны хэсгээрх нөсөө толбонууд намайг орос кинон дээр гардаг тосгоны эмэгтэйчүүд шиг санагдуулж хааяа өөрийгөө хараад шоолдог байлаа.

Мэдээж хүүхдийнхээ хэвлий дотор минь “хөлбөмбөг” тоглохыг мэдрэх бүрт амьдралынхаа хэчнээн сайхан цаг хугацааг туулж байгаагаа мэдэрч жаргалдаа умбадаг байсан ч энэ нь намайг жин нэмэлт, буцаад гоолиг болж чадах эсэх талаарх айдас, язралт, сэвх зэрэг гадаад төрхөндөө орсон өөрчлөлт бүрийг хараад санаа алдахыг минь зогсоож байгаагүй. Магадгүй жирэмсэн байх ямар байдаг тухай өмнө нь хэн ч надад хэлж байгаагүй болохоор бүхнийг төгс төгөлдөрөөр төсөөлсөн надад биеийн өөрчлөлт бүхэн минь эмзгээр нөлөөлж байсан байх.

Гэхдээ юу гээч? Намайг үргэлжлүүлэхээр мэндэлсэн бяцхан үрийнхээ гараас нэг атгаад л тэр бүх хоосон шаналал ор мөргүй арилсан. Юун язралтгүй хэвлий? Тэр хэнд хэрэгтэй гэж. Юун туранхай бие? Үр хүүхэдтэй болох ариун мэдрэмжтэй тийм харьцуулагдахаар зүйл юм гэж үү? Одоо бол гуяныхаа зураасыг бүрэн бүдгэрээсэй гэж би огт хүсдэггүй. Өөрөөсөө өөр хэний ч төлөө хариуцлага хүлээдэггүй эгэл жирийн бүсгүйгээс эх хүн болж дэвшсэн эхлэлийн минь тэмдэг шүү дээ. Харласан чигээрээ үлдсэн хөхний толгой минь надад бие даасан, хүчирхэг эмэгтэй гэдгийг маань сануулж харин ч өөрийгөө халуухнаар мэдрэхэд тус болдог. Харин төрснөөс хойш суусан харвин, томорсон тааз минь намайг ямар ч галбиргүй шулуухан хэлбэрээс "элсэн цаг" руу оруулсан ачтай. Бие давхар үед илэрдэг өөрчлөлт бүр миний хүүхдээ эрүүл саруул тээж төрүүлсний минь нотолгоо, байгалиас өгсөн бэлэг аж. Хоёр сартай жирэмсэн хэрнээ хоолны дэглэм барих гэж байгаа дүүгээ ятгаж болиулахдаа ч би эдгээрийгээ хэлсэн юм шүү. Тийм ээ, би бол суларсан гэдэстэй, язарсан гуятай эмэгтэй. Гэхдээ би бол энгэрээ чимж, гартаа хөтлөх үртэй, үзэсгэлэнтэй ээж!

Жирэмсэн үедээ өөрийгөө толинд хараад юу гэж боддог вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(371)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com