ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Өөр бүсгүйн залуу чамайг “гуйгаад” байвал...

Хайр & секс  | 2014 / 04 / 21

Яахаа мэдэхээ больтол эргэлзээнд оруулдаг нэгэн харилцааны талаар өнөөдөр ярилцъя. Чи нэг залууг найзаа гэж боддог ч эр хүнийх нь хувьд дажгүй гэж үнэлдэг. Түүнийг маш сайн мэднэ. Найз бүсгүйтэй гэдгийг нь ч бас. Гэтэл энгийн л нөхөрлөж байсан тэр залуу чам руу залгах нь гэнэт л ихсэж, уулзъя, кино үзье, болзоонд явъя гэж гуйгаад байвал яах вэ? Ядаж ганцаардсан сэтгэл чинь түүний уулзах саналд багахаан ч гэсэн тэжээгдээд байдаг...

Яах уу: Өөр бүсгүйн залуу чамайг “гуйгаад” байвал...

Сөрөг шийдэл: Хамгийн түрүүнд түүнийг зэвүүцэж “Яаж найз бүсгүйгээ хуурч чадаж байна аа?” гэж бодно. Найз бүсгүй рүү нь утасдан хамаг хэргийг нь дэлгэж хайртай залууг нь хэчнээн өөдгүй эр болох талаар ховлоно. Эсвэл юу ч болоогүй мэт царайлж эерэг, зөөлөн хандлагыг баримтлана. Өөрөөр хэлбэл залууд өөрийгөө талтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. “Найз охин нь ямар ч онцгүй зан гаргасан болоод ингэж байгаа юм билээ?”. Тэр өөрт чинь дэндүү өрөвдөлтэй санагдах учир сэтгэлийг нь тайвшруулж, хэсэг уулзах талаар бодож эхэлнэ.

Эерэг шийдэл: Түүнээс найз охинтойгоо асуудалтай байгаа эсэх талаар нь асуух хэрэгтэй. Найздаа “Өөрт байгаа зүйлсийнхээ үнэ цэнийг мэдрэх” талаар багахан хичээл орсон ч болно. Ингэсэн ч тэр чамайг гэсээр л байгаа бол дургүй байгаагаа шуудхан илэрхийлэх хэрэгтэй. Тэр холбогдохыг хичээсээр л байвал фейсбүүкийнхээ найзаас устгах, дуудлагыг нь ор тас авахгүй байх зэргээр түр хугацаанд гүрийгээрэй. Түүнийг өөгшүүлж өдөр хоногийг бүү алд.

Яагаад ингэх ёстой гэж? Яагаад гэвэл чи ч бас эмэгтэй хүн. Тийм болохоор түүний найз бүсгүйн оронд өөрийгөө тавиад үзээрэй. Хайртай залуу чинь маргаанаасаа, гомдлоосоо болоод өөр нэгэн рүү залгаж, халамж, хайр эрээд байвал чамд ямар санагдах вэ? Түрхэн зуурын шохоорхол гэдгийг нь чи мэдэж байгаа шүү дээ.

Хайр хэнийг ч ялгалгүй ирдэг ч хүн бүрийнхийг хүлээж аваад байвал чиний үнэ цэнэ гэж үгүй болно. Хэдийгээр чи ганц бие, тэгээд халамжлуулж, хайрлуулахыг хүсч байгаа ч гэлээ бусдын босгосон амьдрал, өөр бүсгүйн залууг хэзээ ч битгий “аваарай”.

Яах уу: Өөр бүсгүйн залуу чамайг “гуйгаад” байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Баярмаа
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(167)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com