ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Чиний авахыг хүссэн хувцсыг найз чинь шүүмжлээд байвал...

Чөлөөт цаг  | 2014 / 04 / 14

Чи найзтайгаа хамт дэлгүүр хэсэх дуртай. Тэр хэзээ ч бусдын найз шиг ижилхэн хувцас таалагдвал өөрөө авах гэж улайран дайрч хуншгүй зан гаргадаггүй бөгөөд үргэлж шудрага зөвлөгөө өгдөгт нь чи баярладаг. Гэтэл энэ удаа чамд үнэхээр таалагдсан тэр хувцсыг л найз чинь “Битгий ав аа. Нээрээ шүү!” гээд байгаа нь дэндүү сонин санагдана. Өөрийг чинь сайн мэддэг хүн хэлж байгаа болохоор үгэнд нь орохыг хүсэвч ингээд л орхиод явахаар харамсал төрөөд болохгүй нь. Яах уу?

Яах уу: Чиний авахыг хүссэн хувцсыг найз чинь шүүмжлээд байвал...

Сөрөг шийдэл: Энэ тохиолдолд найзынхаа үгэнд шууд орох нь ч, эсэргүүцэх нь ч аль аль нь сөрөг шийдэл болно. Яагаад гэвэл хувцаслалт бол тэр чигтээ мэдрэмжийн асуудал шүү дээ. Чамд үнэхээр зохиж байсан ч найзад нь таалагддаггүй төрлийн хувцас байвал тэр “Үгүй” гэж хэлэх нь ойлгомжтой. Эсвэл нээрээ л “Түүний зөв” бөгөөд авсан хойноо чамайг харамсахыг, өмсөхгүйг мэдэж байгаа учраас ч тэр дургүйцэж байж болох юм. Тиймээс зөрүүдлэхээ, бас дагахаа азнаад, хэсэг бодсоныхоо дараа өөрөө шийдвэрээ гаргахыг л урьтал болгоорой.

Эерэг шийдэл: Яг одоо бол тухайн хувцас чамд маш их таалагдсан байгаа учир сэтгэл хөөрлөөрөө “хоосон” худалдан авалт хийх магадлалтайгаа ухамсарлах хэрэгтэй. Тиймээс худалдагчид “Нэг хоног бодоод маргааш хүрээд ирье, та бүү зараарай” гэж эвтэйхэн захиад явна. Хэрэв гэртээ харьсан хойно ч толгойноос нь салахгүй бодогдоод байвал бүрэн шийдээд маргааш нь очиж аваарай. Энэ тохиолдолд найз чинь хэчнээн хориглож байсан ч сэтгэл хангалуунаар “Би үүнийг өмсөнө өө. Санаа зоволтгүй, би мэдэж байна” гэж хэлэх бүрэн эрх чамд байгаа.Харин хариад бодсоны дараа “Дэмий юм авахаа шахсан байна” гэж бодогдвол найз руугаа утасдаад баярлалаа гэж хэлээрэй.

Яагаад ингэх ёстой гэж?
1. Эмэгтэйчүүд бид бүхнийг сэтгэл хөдлөлөөрөө шийдэх дуртай. Ялангуяа худалдан авалтыг. Неон улбар шар өнгөтэй ретузыг өнгөрсөн жил гоё гэж аваад нэг удаа ч өмсөөгүй гашуун туршлага надад бий. Тиймээс л шохоорхол чинь бүрмөсөн дарагдаад, логиктойгоор, илүү амьдралтайгаар бодож эхэлснийхээ дараа авахыг зөвлөж буй нь энэ юм. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах шиг дэмий зүйл хаана байна?

2. Нөгөө талаас зөвхөн найзынхаа үгээр, авахаа бүрмөсөн больчихвол дараа нь ижил загвартай хувцас харагдах болгонд “Уг нь тэрийгээ авчихсан бол одоо тэр гутлан дээрээ өмсөх байсан юм” гэж бодогдоод салахгүй ч байж мэднэ. Ганцхан чамд захиалсан юм шиг гайхалтай зохих хувцас дэлгүүрийн лангуунаас тэр бүр олдохгүй шүү дээ. Тиймээс нэг хоног бодож өөрийгөө чагнах нь л маргааныг сэтгэл хангалуунаар шийдвэрлэх баттай арга.

Чамд ийм зүйл тохиолдож байсан уу? Яаж шийдсэн аргаасаа Гоолингоочуудтайгаа хуваалцаарай.

*"Дэлгүүр хэсье" долоо хоногийн онцлох нийтлэл

Яах уу: Чиний авахыг хүссэн хувцсыг найз чинь шүүмжлээд байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(609)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com