ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Тэр чинийхийг суначихсан байна гээд байвал...

Хайр & секс  | 2014 / 04 / 07

Хэзээ ч сонсохыг хүсэхгүй үнэнийг нэг л өдөр нөхөр чинь палхийтэл хэлжээ. “Өвөр дээрээ эрхлүүлэх хөөрхөн хүүхдүүдийг нь төрүүлж өгөөд л ийм болсон шд” гэж гадагшаа туних шиг, “Гоё хэвээрээ байх минь яав даа” гэж дотогш өөртөө ч гомдох шиг.

Яах уу: Тэр чинийхийг суначихсан байна гээд байвал...

Өвчин зовлонгийн алинд ч, өтөл хөгшин болсон ч нэгнээ хайрласаар л байх насан туршийн тангараг өргөсөн хүмүүс атал иймхэн зүйлээс болж өөрийг чинь голсон нөхрөө яахаа мэдэхгүй чимээгүй л сууна. Найзууддаа хэлмээр бодогдовч нэгд гэр бүлийн хувийн асуудал, хоёрт өөрийнхөө сул талыг мэдүүлмээргүй санагдана. “Онгон мэт бариу болгох мэс засал”-ын тухай интернэтээс хайж үздэг ч юм билүү? Би яг яах ёстой вэ?

Сөрөг шийдэл: Түүнийг харааж өөдгүй, муу залуугаар нь дуудна. Хүний хань байх эрхгүй гэж нэмсэн ч болно. Секс хийхээр ирэх үед нь “Намайг суначихсан гээд байсан чинь яасан?”, “Чи тэгвэл тэр бариу, сайхан хүүхнүүд рүүгээ явахгүй юу” гэж муухай аашилна. Эсвэл “Чи хүүхэд төрүүлээд үз дээ” гэж хэлээд унжсан хөх, харвингаа харуулна. “Харин тийм ээ, миний хөх ч бас муухай язраад байгаа. Сүүлийн үед яаж таргалж байгааг минь ч гэсэн анзаарч байна уу” гэдэг бол өөрийнхөө эсрэг хэлж болох хамгийн сөрөг үг. Ингэж хэлснийх нь төлөө өдөр шөнөгүй шаналж, хорвоо дээр ганцаархнаа ийм сул талтай эмэгтэй болсон юм шиг өөртөө урам хугарах хэчнээн сөрөг шийдэл болох талаар илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй юу?

Эерэг шийдэл: Юун түрүүнд түүнийг мэдрэмжгүй эр хүн байсных нь төлөө жаахан ичээх хэрэгтэй. “Ийм зүйлийг хүртэл хэлсэнд баярлалаа. Баргийн нөхөр үр удмыг нь залгуулж өгсөн, хөхүүл эхнэртээ ингэж хэлэхгүй шүү” гээрэй. Гэхдээ үүнээс илүү үг хаяж, улам цаашлаад хэрэггүй. Түүнээс “суначихсан” гэдэг үг сонссон ч өөртөө итгэлтэй хэвээрээ байж, биеэ сексигээр мэдрэх бодолд чинь юу ч саад болохгүй гэдгийг тайван байдлаараа харуулаарай.

Харин дараа нь түүнд хэлэлгүйгээр үтрээг бариу болгож, чангалдаг кегелийн дасгалыг зогсоо зайгүй хийх хэрэгтэй. Хөлс гаргаж, биеийн чадал тэгтлээ шаарддаггүй дасгал учир хаана ч хийсэн болно. Гал тогоонд хоол хийж байхдаа, орондоо ном уншиж байхдаа, ажил дээрээ сууж байхдаа, гадуур алхаж байхдаа ч гэсэн хийгээд л байгаарай. Өдөр бүр 200 удаа хийвэл үр дүн нь хурдан мэдэгддэг.

Түүнээс гадна зөвхөн үтрээний секс биш орал, анал сексүүдийг турших талаар бодож болно. Сексдээ шинэ уур амьсгал оруулах цаг хамтын амьдралтай чинь харьцуулбал аль хэдийнэ ирсэн шүү дээ.

Яагаад ингэх ёстой вэ: Тэр чамайг сунасан гэж хэлсэн ч хүүхдүүдийн чинь аав, хайртай залуу чинь хэвээрээ л байгаа. Үүнээс цаана олон олон жил та хоёрт бий учир ирээдүйгээ л юун түрүүнд тавихыг хичээгээрэй. Тэгээд ч үтрээний суналт гэдэг шийдвэрлэж болдоггүй хэцүү зүйл огтоос биш. Хүүхэд төрүүлсэн эмэгтэй бүрт ийм асуудал тохиолддог. Хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг ч энэ бол жирийн л зүйл. Ердөө л кегелийн дасгал, кегелийн дасгал, кегелийн дасгал шүү дээ. Тиймээс гарах үр дүнг нь бодож үзээд дасгалаа тасралтгүй хийх хэрэгтэй.

Дээрээс нь тэр чамайг ингэж хэлнэ гэдэг хардах шалтгаан огтхон ч болохгүй. Жаахан мэдрэмж л дутаж л дээ, тэгээд бодож байгаагаа нуухаа санахгүй хэлээд “тавьчихаж”. Гэхдээ хэрвээ чи үүнийг мэдэлгүй удаан явсан бол та хоёрын сексийн амьдрал чимээгүйхнээр унтарч эхлэх байсан ч байж мэднэ. Тиймээс үүнийг зүгээр л буцаан сайжруулах хэрэгтэй зүйлээ мэдэж авсан гэж ойлгоод, хүндээр бүү тусгаж аваарай.

Хайртай хүндээ таашаал өгөх гэдэг юутай ч харьцууламгүй сэтгэл ханамж. Та хоёрт удахгүй анхных шигээ, бүр түүнээс ч илүү сайхан мэдрэмж төрдөг болно гэдэгт итгэлтэй байна. Бүү санаа зов, бид хамтдаа чадна аа. Амжилт, Гоолингоо бүсгүй минь!

Яах уу: Тэр чинийхийг суначихсан байна гээд байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(270)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com