ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Таны согтуудаа хийж байсан хөгтэй үйлдэл-2 (+21)

Чөлөөт цаг  | 2014 / 04 / 03

Та нар лав итгэхгүй дээ! Намайг найз залуугаа согтуу байхдаа “авч үерхсэн” гэдгийг сонсвол... Тэр бол миний амьдралдаа анх удаа согтсон тохиолдол байсан бөгөөд гурван сар гаруй харж явсан түүн дээрээ нэг ч ичих нүүргүй болсон хойноо очоод “эрээ, цээргүйгээр” таалагддаг гэдгээ хэлсэн байгаа юм.

Асуулга: Таны согтуудаа хийж байсан хөгтэй үйлдэл-2 (+21)
Энд ч гэсэн ичих нүүргүй болчихоод юуг “эрээ, цээргүйгээр” үйлдсэнээ 12 бүсгүй бичсэн байгаа. 3 жилийн өмнөх “Таны согтуудаа хийж байсан хөгтэй үйлдэл” асуулгын доорх сэтгэгдлүүдээс элгээ эвхэртэл инээж байгаад эдгээрийг шүүсэн юм даа. Уншиж дууссаныхаа дараа чамайг ч гэсэн тэр оройныхоо тухай сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэж байгаа шүү.

• Найз залуутай болсон хойноо архи ууж согтоод хамаг булхайгаа дэлгэсэн байгаа юм даа. Урд нь унтаж байсан залуусаа нэг нэгэнгүй хэлсэн байгаа юм чинь. Тэгээд тэр залуу согтуу хүн худал ярьдаггүй гээд хаяад явсан даа. Архины балаг гэж нээрээ.../Зочин 123/

• Би нэг удаа найзындаа ууж байгаад тасарчихаад жорлонд нь бие засахдаа өөрийгөө дотроос нь түгжчихсэнээ мэдэхгүй “Намайг гаргаач ээ. Энэ хаалгаа онгойлгооч ээ” гээд л бархираад нойлын хаалгыг нь балбаад байсан гэсэн. Манай хэд “Чи өөрөө түгжсэн байна” гээд байхад нь бас л мэдэхгүй хаалгаа онгойлгооч гээд л нэлээн удаан шаардсан шүү. /Зочин Баагий/

• Би бас найз залуутайгаа муудчихаад архи ууж согтчихоод агсам тавих гэж явахдаа найзынхаа ахтай таарсан юм байна лээ. Хамаг юмаа тоочоод тэр тайвшруулаад л байсан санагдана. Нэг сэрсэн чинь харин найзынхаа ахын өвөрт хэвтэж байгаа юм даа. Ичиж үхэх гээд зугтааж байсаан. Гэхдээ одоо тэр миний нөхөр болсон. /Зочин zzz/

• Сайн найз маань гадагшаа явах боллоо л доо. Тэгээд гаргаж өгнө гээд бөөнөөрөө нэгнийдээ цуглаад уув аа. Тэгсэн би тасраад шөнө супермаркет ороод дэлгүүр дотор баахан бүжиглэсэн гэсэн. Бас болоогүй зөндөө пиво худалдагчаас гуйсаар байгаад авчихсан байгаа юм даа. Дахиж тэр дэлгүүр лүү ороогүй, тойроод л гардаг болсон... /Зочин nyutka/

• Шал согтуу байхдаа найз залуудаа өөр эрэгтэйн тухай яриад уйлаад байсан гэсэн. Ядаж байтал би тэрийг нь танихгүй ээ, хэнийг ч ярьсан юм бүү мэд. Тэгснээ найз залуугаа “Чи тэр мөн үү?” гэх мэтээр баахан асуусан байгаа юм. Өглөө сэрсэн чинь утсанд “Хоёулаа салъя даа, чи түүндээ хайртай юм байна лээ. Сайхан үерхээрэй” гэсэн мессеж ирчихсэн, би бүр гайхаад найзууд руугаа залгаад асуугаад мэдэж билээ. Ичиж үхэхээ шахсан, хоёр цаг уйлсан хаха. /Зочин Анхмаа/

• Манай найз согтоод гэр лүүгээ түрүүлээд явсан юм. Тэгээд маргааш өглөө нь би гэртээ орох гэтэл найз маань хаалгандаа түлхүүрээ зоочихсон, өөрөө тээр дор шатан дээр нам унтчихсан байдаг байгаа...ккк. /Зочин Энхээ/

• Архийг хэтрүүлэх дэмий юм байна лээ шүү, охид оо. Найз охинтойгоо Эрдэнэт явсан юм л даа. Анх удаа очиж үзэж байгаа болохоор сонирхолтой санагдаад баранд нь ороод таних хүн байхгүй гэсэн шиг уугаад л, бүжиглээд л галзуурч өгдөг юм байгаа биз дээ? Нэг мэдэхэд тасраад, танилцсан бандиасаа “Бэлгэвч байгаа юу?” гэж асуугаад “Байхгүй” гэсэн чинь “Хохь чинь. Надад байгаа” гээд цүнхээ уудлаад дээр нь гарч байгаад алж өгсөн байгаа юм даа. Тэгэхдээ бүр машин дотор нь шүү. Би хэзээ ч тийм илэн далангүй секс хийж үзэж байгаагүй. /Зочин mrn/

• Найзынхаа машинд унгаад, сүүлдээ жолоо барьж байсан нь тэсэхгүй хамаг цонхоо онгойлгоод хэхэ. /Зочин валай, балай/

• Анх удаа тасраад эрэгтэй найздаа стриптиз үзүүлж дуу дуулсан гэсэн. Одоо уух хэрэгцээ гарвал хэмжээндээ тааруулж, аль болох тасрахгүйг хичээдэг. /Зочин мах/

• Би л лав Халловийнаар шоудаж яваад тасраад хувцсаа сольж байгаа гээд тэр байрныхаа үүдэнд өрөөсөн оймсоо орхиод гарчихсан байсан, ичиж үхмээр. Хамаг хүмүүсийн өмнө трикогоо тайлаад л шидсэн гэж байгаа. /Зочин хэхэ/

• Би таарсан бүх эр хүнийг зодох гэж дайрсан байна лээ. Тэгээд хажуугаар машин явангуут л “Энэ яаж над дээр гэрлээ тусгаж зүрхэлж байна аа?” гээд л барьж авах гээд гүйгээд байсан гэсэн. /Зочин Дээгий/

*Инээдэндээ согтуурах долоо хоногийн онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(352)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com