ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сошиал ертөнцийн хүчирхэг бүсгүйчүүд буюу Групп Гүрү-нүүд

Мэдээлэл  | 2014 / 04 / 02

“Make up by Mongolian girls”, “LET IT SHINE!”, “Mommy Central” группүүдийг Фейсбүүк хаягтай бүх эмэгтэйчүүд мэднэ гэхэд хилсдэхгүй. Нүүрээ буддаггүй, турахыг хүсдэггүй, ээж болоогүй ч байсан хамаагүй шүү. Гэхдээ эдгээр группүүдээс гадна тэднийг үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийнх нь хүсэл мөрөөдөл миний сонирхлыг татсан юм.

Сошиал ертөнцийн хүчирхэг бүсгүйчүүд буюу Групп Гүрү-нүүд
Тэднээс сүүлийн асуултыг асуухад бүгд л бага зэрэг эвгүйцэж, өөрсөд шиг нь болохыг хүсч буй эмэгтэйчүүд бий эсэхт их л гайхан байж хариулсан. Үнэнийг хэлэхэд тэднээс үлгэр дууриал, урам зориг авдаг мянга мянган бүсгүйчүүд байгаа гэдэгт огт эргэлзээгүй учир “Яг тань шиг болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө юу вэ?” хэмээн асуусан хэрэг. Яагаад гэвэл тэр 3 дор бүрнээ 15,000-аас дээш гишүүдийг цуглуулсан Фейсбүүкийн хамгийн эрэлттэй, идэвхтэй, сонирхолтой группийн админ бүсгүйчүүд.
Жич:Гүрү гэдэг нь Санскрит хэлээр “Их багш” буюу өөрийн хүндэт сурган хүмүүжүүлэгчээ хүндлэн дуудах нэршлийг хэлнэ хэмээжээ. Тэднээс гадна “Sweet kitchen”-ий Б.Тэмүлүн, “Номонд дурлагсдын Фейсбүүк дахь холбоо”-ны Б.Тунгалаг нарын “Групп гүрү”-чүүдийн тухай ч бас дурдахгүй өнгөрч огтоос болохгүй. Хоол хийхийн аз жаргалыг эзэгтэй нарт мэдрүүлсэн их үйлийн эзэн Тэмүлүн маань саяхан амаржсан учраас ярилцлаганд оролцож чадсангүй. Харин номын цагаан буянд хүн бүрийг дурлуулж яваа Тунгаа админы маань ярилцлага Гоолингоод өмнө нь бүр дэлгэрэнгүйгээр нийтлэгдэж байсан юм.">
1. “Make up by Mongolian girls” /28 мянган гишүүнтэй/ группын үүсгэн байгуулагч, админ С. Үүрийнтуяа
• Та яагаад группээ үүсгэхээр шийдсэн бэ?

Фейсбүүкт олон гишүүнтэй, идэвхтэй группүүд их байдаг ч эмэгтэйчүүдийн байнгын асуудал болсон гоо сайхан, нүүр будалтын талаарх мэдээллийг хуваалцах групп байхгүйг анзаараад “Make up by Mongolian Girls”-ийг 2013 оны 1-р сарын сүүлээр нээсэн.
• Групптэй болсноос хойш таны амьдралд ямар эерэг болон сөрөг өөрчлөлтүүд гарсан бэ?
Анх группээ нээгээд хөгжүүлэлт хийхийн тулд цаг зав их зарцуулдаг байсан ч өдрөөс өдөрт гишүүд маань нэмэгдэхийн хэрээр бие биетэйгээ хуваалцах мэдээлэл нь ихэссэн. Энэ үеэс группыг эмх цэгцтэй байлгах тал дээр илүү анхаарч ирсэн л дээ. Жил гарны хугацааг туулахад заримдаа группээ хаадаг ч юм уу гэсэн бодол орж ирдэг байсан ч одоо эргээд харахад туулсан бүхэн минь надад сайхан санагдаж байна. Группээсээ маш их мэдээлэл олж авдаг болж чадсаны хажуугаар сонирхол нэгтэй, сайхан бүсгүйчүүдээр найзынхаа хүрээг тэлсэн шүү.
• Та группийнхээ 5 жилийн дараах алсын харааг хэрхэн харж байна?
Группээ цаашид улам эмх цэгцтэй байлгахын хажуугаар “Make up by Mongolian girls 2” гэсэн охин группээ идэвхжүүлэхээр олон зүйлс төлөвлөж байгаа.
• Яг тань шиг болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө юу вэ? Даяарчлагдаж буй нийгэмд унших, үзэх зүйл маш их болсон учир гоо сайхны мэдээллээ тэлэх үүднээс эрэл хайгуул байнга хийж, залхууралгүй мэдлэгээ зузаатгаж байгаарай гэж хэлмээр байна. Ам дамжсан зүйлсээр толгойгоо угаалгах нь харамсалтай шүү дээ.
2. “LET IT SHINE!” /26 мянган гишүүнтэй/ группын үүсгэн байгуулагч, админ Н.Хандрэгзэн
• Та яагаад группээ үүсгэхээр шийдсэн бэ?
Анх би Италийн “MSC Cruises” компанийн “MSC Splendida” хэмээх усан онгоцонд жилийн гэрээтэй ажиллаж байхдаа энэ санааг олсон юм л даа. Тэгээд фейсбүүкийн найзуудаасаа “Видеогоор дасгал заавал хүмүүс хэр дуртай байх бол” гэж асуухад олон охид сонирхож байсан. Тухайн үед би өөрөө биеэ хөгжүүлэх гээд фитнест явж байсан учир “Үр дүнг нь мэдэрч байгаа хүн яагаад бусдад туршлагаа хуваалцааад, заагаад хамтдаа хийж болохгүй гэж?” гэж бодоод анх группээ нээж байлаа.
• Групптэй болсноос хойш таны амьдралд ямар эерэг болон сөрөг өөрчлөлтүүд гарсан бэ?
Анх группээ нээх үедээ усан онгоцонд ажилладаг байсан болохоор цаг зав гарч өгөхгүй, хүмүүсийн асуултанд хариулж амжихгүй, видеогоо хийх талбай, заалны дутагдалтай гээд асуудлууд гарч байсан ч тууштай байвал арга зам үргэлж олддог юм билээ. Би өрөөгөө зайчилж байгаад л дасгалаа заадаг болсон. Эерэг өөрчлөлт маш их бий. Групп рүүгээ ороод гишүүдийнхээ бичсэн урмын үгс, тэдэнд хэрхэн нөлөөлж өөрчлөлт, үр дүн авчирч байгааг нь хараад л сэтгэл үгээр хэлшгүй сайхан болдог. Мөн танил, найз болсон мундаг бүсгүйчүүд ч олон байгаа. • Та группийнхээ 5 жилийн дараах алсын харааг хэрхэн харж байна?
Би ойрд жаахан завгүй, групптээ анхаарал сайн тавьж чадахгүй байгаа. Юуны түрүүнд гишүүдээсээ хүлцэл өчье. Цаашид чанартай видеонуудыг ихээр нэмж хийе гэж бодож байгаа. Бас хамтдаа дасгал хийж, бие биедээ зөвлөгөө өгдөг группынхээ уулзалтыг хиймээр байна. Улам олон охид бүсгүйчүүд манай группээс өөрийнхөө төлөө алхам хийх сэдлийг олж аваасай.
• Яг тань шиг болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө юу вэ?
Асуултыг тань над шиг биш харин хэрхэн ихийг хийж бүтээсэн хүчирхэг эмэгтэй болох вэ гэж өөрчилж болох уу? Миний бодлоор эмэгтэй хүнд эв дүй хамгийн чухал санагддаг. Бас өөрийгөө байнга хөгжүүлдэг байх сонирхол, чадвар. 1 хувийн авьяас, 99 хувийн хүч хөдөлмөр гэдэг шүү дээ. Юунд ч шантрашгүй, тууштай байх хэрэгтэй.
3. “Mommy Central” /17 мянган гишүүнтэй/ группын үүсгэн байгуулагч, админ Ж.Мандхай
• Та яагаад группээ үүсгэхээр шийдсэн бэ?
Шинэхэн ээж байлаа, би. Нэг өдөр фейсбүүк дээрээ ээж болох ямар гайхалтай талаарх мэдрэмжтэй холбоотой статус бичсэн юм. Маргааш нь харахад ээж болоогүй ба ээж аль хэдийн болчихсон найзуудын маань сэтгэгдлүүд хоорондоо их зөрөөтэй байсан л даа. Тэгээд зарим зүйлийг зөвхөн ээж болсон хүн л ойлгох юм байна гэж мэдээд анх групп нээх сэдэл төрж байлаа. Би гадаадад байхдаа хүүхдээ төрүүлсэн. Мэдэхгүй, чадахгүй зүйл өчнөөнийн дээр төрөлх зан маань нөлөөлөөд тэр үү, тун ч сандруу ээж байсан. Хажууд минь эмээ, ээж хоёр маань байнга хамт байхгүй болохоор юм л болвол ном гаргаж ирээд суучихдаг, бас интернэтээр мэдээлэл их хайж уншдаг байсан юм. Тухайн үед энэ ч гэсэн гэнэт санагдаад “Ээжүүд хоорондоо зовлон жаргалаа хуваалцдаг, нэг нэгтэйгээ найз болдог, зөвлөгөө өгдөг групп байгуулвал яасан юм бэ?” гээд группээ нээсэн дээ. Өмнө нь би babycenter.com-руу байнга орж, гаргасан номыг нь уншдаг байсан учир шууд л “Mommy central” гэж толгойд орсон нэрээрээ нэрлэхээр шийдсэн. 2011 оны 11 сарын 18-нд Фейсбүүкээс ээж болсон ба бие давхар эмэгтэйчүүдийг түүж аваад 26 хүнтэйгээр анх эхэлж байлаа.
• Групптэй болсноос хойш таны амьдралд ямар эерэг болон сөрөг өөрчлөлтүүд гарсан бэ?
Ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарсан гэж бодохгүй байна. Харин эерэг өөрчлөлтүүд гэвэл энэ 3 жилийн хугацаанд олон гарчээ. Танилын хүрээ маань өргөжсөн, ээж байх талаар юугаа ч мэдэхгүй байх үедээ ихийг мэдэж авсан. Мөн мастерийн ажлаа групптэйгээ холбож бичээд өндөр үнэлгээг авч байсан. Монголын эмэгтэйчүүд, эхнэрүүд, ээжүүдийн нийтлэг амьдралын хэв маяг болон бэрхшээлүүдийн талаар, юуг цаашид хийх хэрэгтэй талаар олж харсан. Цугларч буй мэдээллүүдийг аваад зүгээр л суугаад байж болохгүй юм байна гэдгийг ухаарч, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ хүсдэг болсон. Сошиал медиа, Фейсбүүк юу хийж чаддаг, хэр хүчтэйг олж харсны дээр “Найрамдал Ротаракт” клубээ эндээс танилцсан хүмүүсийнхээ хүчээр үүсгэж байлаа. Дурдаад байвал дуусахгүй нь ээ.
• Та группийнхээ 5 жилийн дараах алсын харааг хэрхэн харж байна?
Групп маань оршин тогтносоор, мэдээллийн бааз, цэг болсоор, шинэ ээжүүд хоорондоо танилцсаар, нэг нэгэндээ зөвлөгөө өгсөөр байгаасай. Мөн энэ группээс өөр олон гоё группүүд дахин дахин төрөөсэй гэж хүсч байна. Түүнээс гадна ном, телевизийн нэвтрүүлэг, вебсайт, сэтгүүл, ээжүүдийн төв үүсвэл гоё! Ээжүүд маань ч гэсэн одооныхоосоо арай илүү идэвхтэй, хүчтэй, зоригтой, мундаг эмэгтэйчүүд болвол сайхан шүү дээ.
• Яг тань шиг болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө юу вэ? Хүнд муу, муухай санахгүй л явбал тэгээд аяндаа бүх зүйл бүтнэ дээ ккк.
4. Эхэндээ тэд зүгээр л өөртөө байгаа мэдээллийг бусдад хүргэх гэж нээсэн ч ирээдүйн амьдрал, зорилго нь бүгд хайртай групптэй нь холбогдож байгааг анзаарсан уу? Чи ч бас мөрөөдлөө олохыг хүсвэл зүгээр л зөн совингоо дагаад, хүсч байгаа бүхнээ оролдож үзээрэй. Ямар ч шалтгаангүйгээр ундарсан хүсэл чинь жинхэнэ мөрөөдлийн хөтөч болох ч юм билүү? Сошиалийн хүчирхэг бүсгүйчүүд, "Групп-Гүрү"-нүүддээ улам олон гишүүнийг багтаа өлгийдөн авч, мөрөөдлөө биелүүлээрэй гэж хүсье.
Жич:Гүрү гэдэг нь Санскрит хэлээр “Их багш” буюу өөрийн хүндэт сурган хүмүүжүүлэгчээ хүндлэн дуудах нэршлийг хэлнэ хэмээжээ. Тэднээс гадна “Sweet kitchen”-ий Б.Тэмүлүн, “Номонд дурлагсдын Фейсбүүк дахь холбоо”-ны Б.Тунгалаг нарын “Групп гүрү”-чүүдийн тухай ч бас дурдахгүй өнгөрч огтоос болохгүй. Хоол хийхийн аз жаргалыг эзэгтэй нарт мэдрүүлсэн их үйлийн эзэн Тэмүлүн маань саяхан амаржсан учраас ярилцлаганд оролцож чадсангүй. Харин номын цагаан буянд хүн бүрийг дурлуулж яваа Тунгаа админы маань ярилцлага Гоолингоод өмнө нь бүр дэлгэрэнгүйгээр нийтлэгдэж байсан юм.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Яаж хурдан жирэмслэх вэ?

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(306)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com