ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 04 / 01

Зовхины тосноос өөрөөр үрчлээнээс хамгаалах арга, зуны цагт бидний хөлөглөх монгол бас эмэгтэйлэг хүлэг, хөлнийхөө үнэрийн асуудлыг дарах нэмэлт типүүд, хаврыг угтан шинэ байранд орсон хүнд хамгийн хэрэгтэй байгаа зөвлөгөөнүүдийг энэ удаад багтаалаа.

Гоолингоо зөвлөж байна

Зовхины йог
“Үүсчихвий дээ” гэж хамгийн их санаа зовдог нүдний хажуугийн зурааснаас зугатах арга йогийн ухаанд бий. Нүд анивчихад ажилладаг зовхины булчинг өргөж, чангалах замаар юм л даа. Хэрвээ чи энэ дасгалыг өдөр болгон тогтмол хийгээд байвал хэрээний сарвуун үрчлээнээс сэргийлээд төдийгүй дөнгөж үүсч эхэлсэн нимгэн зурааснуудыг арилгах боломжтой хэмээн йогчид үздэг. Оролдоод үзэх үү? Долоовор хуруугаа дээд зовхи, хөмсөгний төгсгөл хоёрын гол хэсэгт тавьж арагш нь үл ялиг татаж зовхины булчинд даралт өгнө. Тэгснийхээ дараа хоёр нүдээ ээлжээр нь хагас цавчилна. Зовхи нь таталдаж байгаа хүн шиг гэсэн үг. Нэг дор 20 удаа хийгээрэй. Зовхины тостой хоршуулж шүү. Хэдэн жилийн дараа үеийнхэн чинь бүгд энэ асуудалдаа санаа зовж суух үед чи өөртөө баярлах ч юм билүү?

Никел Ганбаагийн шар мопед
Ийм гоё хэлбэр, өнгөтэй, эмэгтэй хүн унахад яг тохирсон мопедийг Монгол залуу өөрөө үйлдвэрлэн худалдаалж байгаа юм байна. Захиалгаа өгөөд өнгө, загвараа өөрөө сонгож болно гэнэ. Дулаарч байхад дугуй, мопедноос илүү тохиромжтой, сонирхолтой, эрүүл мэндэд хэрэгтэй унаа өөр байгаа гэж үү? Би л лав мопедных нь захиалга эхлэхээр бүдэг ягаан өнгийн, дээрээ Гоолингоогийн логотойг хийлгэнэ гэж бодож байгаа. Одоогоор харин Никел Ганбаа өөрийн нэрийн Zetro унадаг дугуйндаа л эхэлж захиалга авч байгаа юм байна. Мөн л өнгөө өөрөө сонгож болно. Халуун бүхээгт суухын оронд хаврын салхийг мэдрэнгээ зугаалмаар байвал https://www.facebook.com/nikelganba хуудаст нь хандаарай. Мопедчин “охиддоо” амжилт!

Одооноос эхлээд үргэлж хуурай!
Триконы улирал ирж байгаа болохоор юунд хамгийн их санаа зовж байгааг чинь санасан шүү. Яаж ч арчлаад яг хэвээрээ л байдаг хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд одооноос арай илүү нэмэлт анхаарал хандуулах хэрэгтэй болох нь. Өдөр болгон угаах, оймсоо солих, задгай гутал өмсөх зэргийг ч чи мэдэх байх. Үүн дээрээ нэмээд гарахынхаа өмнө тальк, сод, крахмалын аль нэгийг нь хөлөндөө сайн гэгч нь цацаарай. Мөн яаралтай тохиолдолд гарын ариутгагч ашиглан хөлнийхөө бактерийг устгаж үнэрийг нь арилгаж болно. Суганд хэрэглэдэг антипреспирант ч бас муугүй санаа шүү. Орой бүр цайны ханданд дүрж түүнд агуулагдах танин хүчилээр дургүй үнэрээ дараарай.

Өглөөг яаж илүү амгалан, илүү яруу угтах вэ?
Долоо хоногийн турш хэрэгжүүлээд байгаа нэг санаагаа та нартаа зөвлөе. Утсан дээрээ аудио шүлэгнүүдээс mp3-аар татаад суулгачих. “Тэнгэр шиг бай”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй ээ”, “Сэгс цагаан богд”, “Голын тохой дээр” зэрэг сонгодог шүлгүүдийг сонсонгоо өглөөний нар цонхоор тусахыг мэдрэн суунгаа цайгаа ууж, нүүрээ будах хичнээн тайвширмаар гээч? Өглөөг тийм их “бясалгангуй” угтвал өдөржин яарах сандрах, уцаарлах, жижиг юманд бухимдах мэдрэмжүүд тохиохгүй. Гол нь үүнийг хэрэгжүүлэхийн тулд жаахан л эрт босох хэрэгтэй. Заавал хэрэгжүүлж үзээрэй.

Шинэ байрны толбуудыг ингэж арилга
Хамгийн түрүүнд шинэ байранд орж байгаад нь баяр хүргэе! Будаг, шохой үнэртсэн байрандаа бүх юмаа нүүлгэж авчрахаар яарч байсан ч шал, босго, зэрэг дээр тогтож үлдсэн засварын дараах эмульс, шохойны цагаан толбуудаа яаж арилгахаа мэдэхгүй байгаа байх. Эхлээд аяга таваг угаагчтай усаар хэд дахин арчаад, дараа нь ургамлын тостой алчуураар зүлгэж ярилгаарай. Чанга дараад үрж өгвөл хаана ч тогтсон барилгын материалууд арилах болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(834)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com