ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Тэр сэтгэлээр унасан байвал...

Хайр & секс  | 2014 / 03 / 31

Дэргэдэх хүнд маань хэцүү асуудал тохиолдож, сэтгэл санаагаар унасан байх үед бид ихэнхдээ яаж туслах учраа мэдэхээ больчихдог. Ялангуяа эсрэг хүйстнээ хэрхэн тайвшруулахаа олдоггүй шүү дээ. Яг үнэндээ эрчүүд биднээс илүү тунимхай, тэгсэн хирнээ дотроо бүхнийг хадгалж хэнд ч ярихгүй байхыг илүүд үздэг хүмүүс. Чамаас хамааралгүй ямар нэг зүйл санааг нв зовоож, сэтгэлээр унахад хүргэсэн үед яах вэ?

Яах уу: Тэр сэтгэлээр унасан байвал...

Сөрөг шийдэл: Юу болсныг зогсоо зайгүй асууж шалгаах болон асуугаад байхад ярьсангүй гэж уурлан үглэх нь сөрөг шийдэл. Яагаад гэвэл эрчүүд биднээс өөр. Бүсгүйчүүд аливаа асуудлыг ярьж, бусдад сэтгэлээ уудалж байж тайвширдаг бол эрчүүд юу болсныг нь асуухад би ингээд, тэгээд гэж ярихын оронд өөрөө бүх зүйлийг шийдвэрлэж нэг тийш болгочихоод дараа нь тайвнаар болсон үйл явдлыг ярихыг хүсдэг. Өмнө хойгуур нь хэт их бөндөгөнөж, ая эвийг нь тааруулах гэж хөлийг нь үнсэх шахан хичээх, эсвэл юу ч болоогүй мэт, байгаа нь энэ гээд эрхэлж, эрхлүүлэх гэж дайрах ч хэрэггүй.

Эерэг шийдэл: Эхний ээлжинд тэр ярих дургүй байвал зүгээр л хоол цайг нь дөхүүлж өгчихөөд ганцааранг нь орхичих. Тэгээд энгийн үед ямар байдаг тиймээрээ л бай. Зүгээр л түүний дэргэд байгаагаараа л түшиг бол. Харин ярьж эхлэх үед нь анхааралтай, дэмжиж сонсоод, хамтдаа гарц хайж олохоор ярилцаарай. Ямар ч гарц харагдахгүй байвал энэ асуудлыг мартахыг санал болгоод хамтдаа гадуур гарч, идэвхитэй зүйл хий. Сагс, ширээний теннис тоглох, караокед дуулах гэх мэт өөр зүйлд анхаарлаа хандуулах боломжийг олгоорой. Энэ үед сайхан үгсээр урамшуулж магтах нь хамгийн сайн арга. Цаашдаа ч гэртээ халуун дулаан уур амьсгалтайгаар угтаж, хэсэг хугацаанд хамтдаа салхинд гарч амраарай. Энэ бүхний эцэст түүнд хангалттай тусалж чадаагүй мэт санагдаж болох ч сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь чи түүнд маш, бүр маш их тусалсан.

Яагаад ингэх ёстой гэж? Юу болсныг мэдэж байж л санаа чинь амрах юм шиг санагдаж байсан ч чамайг асуух болгонд түүнд улам тухгүй санагдаж байгаа. Тиймээс түүнийг дургүй байвал зүгээр л байгаагаар нь орхиж, энэ хооронд завгүй бай. Тэр өөрөө бүхнийг зохицуулчихаад эргэн хэвэндээ орох болно. Хэрвээ түүнд чиний тусламж хэрэг болно гэж бодож байвал тэр шууд л энэ тухайгаа хэлэх болно. Тэр чамтай асуудлынхаа тухай хуваалцахгүй байлаа гээд чамд хайргүй, чамайг дотночилж авч үздэггүй гэсэн үг огтхон ч биш. Түүнд зүгээр л одоо орон зай хэрэгтэй байна.

Эрчүүд аливаа зүйлийг шууд утгаар нь ойлгодог бол бүсгүйчүүд заримдаа дотроо дуртай байсан ч гаднаа үгүй гэж хэлдэг. Энэ бас л бие биенээ ойлгоход саад болдог зүйлсийн нэг. Бүсгүйчүүд сэтгэлээр унасан байх үед хэн нэгэн ирээд юу болсныг асуувал “Энэ талаар яривал намайг юу гэж бодох бол?”, “Би сул дорой харагдана аа, хэлэхгүй шүү хэлэхгүй” гэх мэтчилэн бодох ч сайндаа л 3 эсвэл 4 асуултын дараа юу болсныг маш дэлгэрэнгүй, өнгөтөөр ярьж өгнө. Харин эрчүүд “Зүгээр” гэж хариулсан л бол зүгээр байдаг. Өөрөөр хэлвэл тэр үүнд чиний тусалж чадах зүйл тийм ч их байхгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн үг. Өөр ямар ч утга агуулагдаагүй. Тийм учраас “Зүгээр” гэсэн үгэнд нь эргэлзэлгүй итгэдэг байгаарай.

Яах уу: Тэр сэтгэлээр унасан байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(462)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com