ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Ажлын газрын бүсгүйчүүд нь түүнд сээтэн хаяад байвал…

Ажил & Мөнгө  | 2014 / 03 / 24

"Би найз бүсгүй нь байна" гэж утасдан уурлаж огт болохгүй нэг тохиолдлыг хөндөхийг хүслээ л дээ. Найз залуугийн чинь хамтран ажиллагч бүсгүйчүүд түүнд сээтэн хаяад байвал яах вэ? Ямар нэг байдлаар уулзах арга гаргаж ирээд, байн байн утсаар ярьж харилцаад байвал яах вэ?

Яах уу: Ажлын газрын бүсгүйчүүд нь түүнд сээтэн хаяад байвал…

"Би оройтчихлоо, хүргэх хүн байхгүй, хүрээд ир тэгэх үү?", "Маргааш хоёулахнаа ярих ажил байгаа шүү кк" зэрэг мессежийг ч яахав гайхас гээд өнгөрөөлөө гэж бодъё. Гэтэл зурагных нь доор үлдээсэн үнсэлтийн смайлитай сэтгэгдэл, гэртээ ганцааранг нь оройн хоолонд урьсан урилга, үдшийн цагаар шар айраг тулгах санал зэргийг бол арай л тоохгүй орхиж боломгүй байдаг.

Найз бүсгүйтэй гэдгийг нь мэдэх, мэдэхгүй нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь ийм далд “халдлага”-д ямар арга хэмжээ авч өөрсдийнхөө харилцааг сэвтүүлэлгүйгээр хэн хэндээ халгүй шийдэх аргыг л гаргаж ирэх юм. Чи ч гэсэн өөрийнхөө бодлыг чөлөөтэй хуваалцаж сэтгэгдлээр үлдээгээрэй.

Сөрөг шийдэл: Дээр хэлсэнчлэн юу юугүй утас цохин найз залуугаасаа хол байхыг сануулж довтлох нь тийм ч сайн үр дүнд хүрггэхгүй. Амжилттай болж түүний найз залуу руу чинь чиглэсэн санааг зогсоож чадсан ч хархүү чинь үүнийг сонсоод чамд урам нь хугарах болно. Бас ажил дээр нь үүнээс болж хов жив гарвал түүний нэр хүндэд ч муу шүү дээ.

Эерэг шийдэл: Мэдээж тоохгүй өнгөрч болохгүй болохоор эхлээд түүнтэй энэ талаар ярилцаарай. Гэхдээ шууд хардаад эхэлж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж болохгүй. “Миний хайрыг ийм мундаг болохоор ажлын газрын хүүхнүүд чинь чамд минь дуртай л байдаг байх даа?” гэх мэтээр инээмсэглэж яриагаа эхлүүлээд “Чамд талтай бүсгүй байвал харуулаарай. Ямар бүсгүйтэй өрсөлдөөд байгаагаа мэддэг баймаар байна шүү” гэх мэт тоглоом болгож асуу. Хичнээн анзааргагүй залуу байсан ч анзаарахаар байсан зүйл болсон болохоор л гуравдагч чамд мэдрэгдсэн байгаа шүү дээ. Найз залуу чинь магадгүй тэр бүсгүйн санааг анзаарсан ч хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй явсан ч байж болно. Хэн хэнд нь нээлттэй болчихвол хамтдаа арга хэмжээ авч болно гэсэн үг. Гэмгүйгээр өөрийгөө мэдэгдэх арга бол ажлын газрынхантай нь танилцах юм. Найз бүсгүйтэй гэж мэдээгүй байсан бол харин одоо мэдээд авчихлаа. Мэдээд өөрийгөөө хязгаарлаж байгаа бол сайн хэрэг. Харин үргэлжлүүлсээр байвал ажил дээр нь хоол хийж авчирч өгөх, өдрийн цайгаа хамт уух, хамт олноор нь гэртээ урих гэх мэт аргуудыг хэрэглэж өөрийгөө сэмээрхэн тунхаглаж болно. Эдгээр нь хэнтэй ч маргалдалгүй гуравдагч этгээдийг харилцаандаа оруулахгүй байх сайхан арга. Мөн өөрөө өөртөө тавих анхаарлаа мартаж болохгүй шүү. Бас одоо ч, дараа ч найз залуугаа тэр эмэгтэйтэй хардаж зовоох хэрэггүй гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Яагаад ингэх ёстой гэж? Найз залуу чинь чиний талд хэвээр бол энэ тийм ч том асуудал биш. Дураараа аашилж, бодлогогүй түргэн үйлдэл хийх нь хэнд ч бүр хэнд ч таалагдахгүй. Хэн нэгэнд бүр чамд муу зүйл хийсэн хүнд хүртэл муухай аашилж, өөрийнхөө зан чанарын хамгийн сөрөг талыг харуулсны дараа хэзээ ч сэтгэл санаа амгалан тайван байдаггүй шүү дээ. Тийм болохоор хайртынхаа бас өөрийнхөө төлөө “хоргүй” арга хэрэглээрэй. Үнэхээр уур чинь хүрч, адилхан эмэгтэй хүн байж гэж бодож байгааг чинь ойлгож байна л даа. Гэхдээ магадгүй энэ үйл явдлын далимд найз залуугаа чамд хичнээн хайртайг мэдэх ч юм билүү? Юм бүхэн хоёр талтай шүү дээ. Харин цаашид тэр асуудлыг сөхөлгүй түүнийгээ аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгахад анхаараарай. Жижиг сажиг зүйлд анхаарлаа хэтэрхий хандуулахын оронд өөрийн залуугаа жаргаах гэдэг том бөгөөд сайхан ажил өмнө чинь байна.

Яах уу: Ажлын газрын бүсгүйчүүд нь түүнд сээтэн хаяад байвал…

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(533)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com