ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Чиний ганц бие амьдрал ярианы сэдэв болох үед…

Хайр & секс  | 2014 / 03 / 17

“Арван хэдэн настайдаа хөвгүүдтэй болзвол ийм эрт үү гэж эргэн тойрныхон маань гайхдаг. Харин хорин хэдэн нас хэвийгээд ирэхээр яагаад ганц бие байгааг маань шалгааж бүр өмнөөс минь санаа зовно. Тэгэхээр хэнд ч хачирхалтай санагдаж, “гайхагдахгүй” байх арваадхан жил л бидэнд байна шүү дээ”

Яах уу: Чиний ганц бие амьдрал ярианы сэдэв болох үед…

Өөрт нь огт саад болохгүй байгаа ганц бие амьдрал нь эргэн тойрныхных нь ярианы гол сэдэв болоод 2 жилийн нүүрийг үзэж байгаа найз маань ингэж ярьж байх юм. Эхэндээ нэг их тоохгүй байсан ч одоо тэвчээр нь барагдаж байгаа тухай хэдэн найзууддаа зовнингуй яриа дэлгэж суусан юм л даа. Харин бид түүнд юу гэж зөвлөсөн гээч!

Сөрөг шийдэл: Тэдний үгэнд эмзэглэж өөрийгөө хэнд ч тоогддоггүй, азгүй амьтан гэж бодох бол бүр ямар ч шийдэл биш. Харин өөртөө л асуудал байгаа гэдэгт бат итгэсэндээ тааралдсан гайгүй залуутайгаа, голж шилэлгүй гэрлэхээр шийдэх нь яахын аргагүй сөрөг шийдэл шүү. Үтэр түргэн “гэрлэхэд тохиромжтой” найз залуу хайж эхлэн, сохор болзоог удаа дараалан хийж, ганц бие гэдгээ фэйсбүүкт болон найз нарынхаа эрэгтэй найзуудад зарлан тунхаглаж, найз залуутай болчихвол амьдралд байгаа нэг өргөсийг авч хаях гэж байгаа юм шиг хандах нь мөн л сөрөг шийдэл. Сингл байдлыг нас биед хүрсэн эмэгтэй хүнд байгаа “доголдол” мэтээр бодож эхлэх л юм бол хамтын амьдралтай болсон ч харилцаатай байхын доголдлууд нүдэнд ил харагдаж эхэлнэ.
Энэ байгаа амьдралдаа хэчнээн сэтгэл хангалуун байгаа талаараа дэлгэрэнгүй тайлбарлах ч бас тийм сайхан санаа биш. Чамайг тайлбарлах тусам тэд үзэл бодлыг чинь няцаахыг оролдож улам сэтгэл үймүүлэх болно. Тиймээс зүгээр л инээмсэглээд өөр зүйл ярь.

Эерэг шийдэл: “Ийм үед ямар байдгийг нь сайн мэдэхгүй байж...” гэж хэлмээр санагдаж байж магадгүй л дээ. Гэхдээ л Гоолингоо нь чамд тоохгүй байхыг л зөвлөмөөр байна. Ийм үед л өөртөө хэр үнэнч бөгөөд эзэн нь болж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Үгүй бол буруу сонголтын эцсийн муу үр дүнгийн хариуцлагыг чамаас өөр хэн ч хүлээхгүй гэдгийг санаарай. Хайр сэтгэлгүй гэр бүлийг төсөөлөөд үз л дээ. Хэн нэгний энэ сайн залуу, чамайг сайхан амьдруулж чадна, та хоёр яг тохирно, чамд энэнээс дээр нь олдохгүй гэх мэт үгсийг зүгээр л чихнийхээ бас зүрхнийхээ хажуугаар өнгөрүүлээрэй. Сайн хүн, чин зүрхний хайр хоёрыг хэзээ ч адилтган жинлэх боломжгүй гэдгийг санаарай. Таагүй яриа эхлэх тоолонд зүгээр л сэдвийг өөр тийш нь чиглүүлж, сонссон ч үл тоомсорлоорой.

Яагаад ингэх ёстой гэж? “Хэзээ борлогдоно оо”, “Чи хүнтэй гэрлэж үзээгүй юм чинь мэдэхгүй ээ”, “Хөөрхөн байгаа дээрээ хүнтэй суугаач” гээд зүгээр л ганц бие байсныхаа төлөө ямар олон “хорон” үг сонсох хэрэгтэй болдгийг мэднэ ээ. Хүний хувийн амьдрал, бусдын юу гэх хамаагүй гэдэг ч яг үнэндээ “танилцаач, гэрлээч” гэдэг үг олширох тусам тоохгүй байж чаддаггүй. Гэхдээ чи тэдний үгийг сонсож хүлээж аваад хэн нэгэнтэй гэрлэсний дараа ямар нэг зүйл болохгүй болвол чамд голж шилээд байлгүй гэрлэхийг зөвлөөд байсан хүмүүс юу гэх бол гэдгийг бодоод үз дээ? Магадгүй салахыг ч зөвлөж мэдэх юм. Чамайг гэрлэ эсвэл сал гэж зөвлөж байгаагийнхаа хариуцлагыг хэн нь ч хүлээхгүй учраас амьдралаас авах аз жаргал, гуниг шаналалаа өөр хэн нэгэнд биш зөвхөн өөртөө л найдаж үлдээгээрэй.

Нөгөө талаас гэрлэлт, ажил, хүүхэд гурав бол хүний амьдралыг өөрчилдөг хамгийн чухал хүчин зүйлс болохоор чиний талаар сонирхох топ сэдвүүдийн нэгт “ганц бие амьдрал” чинь зүгээр л орчихоод байгаа гэдгийг ойлгоод, хүндээр хүлээж аваад хэрэггүй. Харин оронд нь өөрийгөө түүнээс өөр сонирхох зүйлтэй, хэчнээн баялаг амьдралтай хүн болохоо баталж ажил дээрээ гаргасан амжилтынхаа тухай, аялаад ирсэн орныхоо тухай яриарай. Чи тэдний бодож байгаа шиг ганц бие, уйтгартай амьдралтай, зөвлөгөө хэрэгтэй, арга ядсан эмэгтэй биш шүү дээ. Чи бол хувь заяаныхаа эзэн.

Яах уу: Чиний ганц бие амьдрал ярианы сэдэв болох үед…

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(906)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com