ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхны цүнхээ “нимгэлцгээе”

Гоо сайхан  | 2014 / 03 / 13

Өвлийн турш зузаан хувцас өмсөж, “зузаан” гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсээр бүр дарагдаж гүйцлээ. Хүйтэн агаар, гадны бохирдол, утаа тортог бас нарны туяанаас хамгаалах гэсэн “бөмбийсөн” байдлаа урин дулаанд тавьж өгөх цаг ирж байна. Энийг л бид өвлийг өнтэй даван байж хүлээсэн биш гэж үү? Тийм болохоор одоо баяртайгаар бүх зүйлээ, ялангуяа косметикний цүнхээ хөнгөлье.

Гоо сайхны цүнхээ “нимгэлцгээе”
1. Суурь тосноос эхэлье
Өвлийн улиралд гадны нөлөөлөл, бохирдол, гэмтлээс сэргийлж ерөнхийдөө хамгаалж, тэжээл өгөх зориулалттай, тосон суурьтай өтгөвтөр бүтээгдэхүүн хэрэглэдэг. Харин хаврын хуурай цагт хамгийн гол нь чийгшил юм. Тийм учраас усан суурьтай, чийгшил өндөртэй тосоор солиорой. Савалгаан дээрээ Oil free эсвэл Based on water гэсэн бичигтэй байдаг.
2. Кремээ ч гэсэн хөнгөл
Өвлийн хүйтэн цаг агаарт хэрэглэгддэг суурь крем, энгэсгүүд ч бас хамгаалах шинж чанартай, өтгөвтөр байдаг. Харин одоо чамд тэжээл биш чийгшил илүү хэрэгтэй. Тийм болохоор арьсандаа тохирсон усан суурьтай, арай хөнгөн бүтэцтэй крем сонгож хэрэглээрэй. Мөн хэт их давхарлаж зузаан тавиад хэрэггүй. Цаг агаар дулаарч байгаа учраас зузаалах тусам тосны үйлдвэржилт нэмэгдэх болно. Liquid foundation, liquid mousse гэх мэт liquid гэж орсон нэртэй байвал усан суурьтай гэсэн үг.
3. Нүүр будалтаа харин...
Бүх юм өнгө нэмдэг хаврын улиралд смоки, хөмсөгний өтгөн будалтаас ч бас татгалзаарай. Усан цэнхэр, зөөлөн ягаан, улбар, цагаан саарал болон шар өнгө энэ улиралд трэнд болж байна. Өвөл давхарлаж будсан тод, гүн өнгийн уруул чамайг чимж байсан бол хавар арай л хүнддэх нь. Улбар шар болон жимсгэнийх шиг зөөлөн ягаан өнгө энэ хаврын трэнд. Нүдэндээ арьсны өнгөтэй эсвэл бага зэрэг саатай тень тавиад сормуусаа будаж уруулаа улбар өнгөөр будвал чи жинхэнэ энэ хаврын хатагтай боллоо гэснэ үг. Хацар өнгөлөгчний хувьд ч бас саатай боронзоос татгалзаж тоорын шаргал, сарнайн зөөлөн ягаан өнгийн хацар өнгөлөгчийг цүнхлээд аваарай. Царайг чинь зөөлөн, туяарсан, төрөлхийн мэт харагдуулах болно.
4. Үнэртэй усандаа зуны дулааныг
Хурц, нялуун үнэр өвөл л чамайг тодорхойлно. Харин дулаахан, цоглог хавар чамайг жимс, цэцэг, гаа, ургамлаар анхилан хормойгоо дэрвүүлэхийг уриалж байна. Pure poison, Envy me, The One зэрэг хүчтэй салхинд илүү тод, сэтгэл татам үнэртдэг уснуудаа түр цааш нь хийгээд Daisy, Burberry Body, Flora гэх мэт дулааны улиралд тохиромжтой сүрчигнүүдээс сонгож ав.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(263)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com