ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Хамт явж байхдаа экс-тэйгээ таарвал…

Хайр & секс  | 2014 / 03 / 10

Хүн бүрт “өнгөрсөн” гэж бий. Харин одоогийн амьдралдаа хэрхэн тусгаж байгаагаас жинхэнэ өнгөрсөн үү эсвэл одоо ч үргэлжилсээр байгаа өнгөрсөн үү гэдэг нь тодорхойлогдоно. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй гэдэг ч амьдралд чинь томоохон мөр үлдээсэн цаг хугацааны эзнийг мартахад хэцүү. Яг л тийм өнгөрсөн дэх “том” эрэгтэйтэй одооны хайрттайгаа хамт явж байгаад тааралдвал яах вэ? Танихгүй мэт өнгөрье гэж бодсон ч тэр хүрч ирээд эелдгээр дотночилон мэндлэх нь тэр...

Яах уу: Хамт явж байхдаа экс-тэйгээ таарвал…

Сөрөг шийдэл: Нэгэнт танимхайраад хүрээд ирсэн байхад нь харц дальдчин, хайртай залуугийнхаа гараас чирэх шахуу хурдан алхалж холдох, яг өөртэй нь адилхан дотночилж мэндлээд тэвэрч авах хоёрын аль аль нь л түүнд та хоёрыг одоо хүртэл бие биендээ хоосонгүй юм байна гэсэн хий хардлага төрүүлж мэднэ. “Хальт таньдаг хүн”, “Манай найзын найз” гэх зэргээр өөрөөсөө холдуулж худлаа танилцуулах нь дараа нь чамайг эвгүй байдалд оруулж, гэмгүй хууралтаа цайруулах гэсээр бүр том, хүсээгүй асуудалд орчихож магадгүй. Худлаа хэлэх хэзээд л хамгийн муу шийдвэр байдаг.

Эерэг шийдэл: Жирийн, хуучны танилтайгаа тааралдсан мэт инээмсэглээд, энгийн бай. Тэднийг хооронд нь танилцуулахдаа одоогийнхоо хайртыг мэдээж найз залуу/нөхөр харин эксийгээ манай найз гэж танилцуулаарай. Найз залуу чинь гэдгийг сонссон хэрнээ салгая гэж бодоогүй л бол экс чинь Америк кинон дээр гардаг шиг “Хуучин найз залуу гээч” гэж хэлэхгүй. Харин салаад явсныхаа дараа түүнийг лавшруулж асуувал хэн гэдгийг нь товчхон хэлээрэй. Үгүй бол дараа нь тэр мэдвэл чи нуусан хэрэгт орно шүү дээ. Та хоёрын тухайд улам илүү шалгааж асуугаад байвал өнгөрснийг үнэнээр нь, гэхдээ хэт дэлгэрүүлэхгүйгээр ярьж, харин одоо бол бүх зүйл дууссан бөгөөд өөрийг нь л чиний хувьд эрхэм хүн гэдгийг ойлгуулаарай.

Яагаад ингэх ёстой гэж? “Хардах байх” гэх мэтийн урьдчилсан айдсаасаа болоод л бид дэмий, чухал биш зүйл дээр худлаа ярьж, өөрсдөө түүндээ ороогддог. Зүгээр л үнэнийг нь хэлэхэд тэр маш сайн ойлгох ч юм билүү? Хамгийн гол нь өнгөрснөө үгүйсгэх биш хүлээн зөвшөөр. Ямарваа зүйлийг мэдэгдүүлэхгүй гэж хичээх тусам ямар нэг аргаар улам л бултайж гарч ирээд байдаг шүү дээ. Хайрт чинь өнгөрснийг чинь төдийлөн асуудаггүй, чи ч ярьдаггүй байсан бол яг одоо түүний тухай жаахан ч гэсэн ойлголт өгөх цаг нь. Зүгээр л амьдралд чинь тохиож байсан энгийн нэгэн түүхээ л түүндээ дэлгэж байна гэж бодоод цухас яриад өнгөрүүлээрэй. Экстэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа чинь чиний хувьд тийм ч жижиг зүйл биш байж болох ч, одоогийн аз жаргалд чинь лав нөлөөлж чадахгүй гэдгийг л хайртдаа ойлгуулах хэрэгтэй. Чамайг ямар ч сандрах, нуух, хаацайлах үйлдэл хийлгүйгээр, чин үнэнээ төв байдлаар өгүүлэхийг чинь хараад тэр ухаантай залуу мөн л бол дахин энэ талаар сөхөж, үг хаяхгүй. Итгэл даахуйц хүн мөн гэдгийг өнгөрснөө үгүйсгэснээр биш үнэнээ хэлснээр л баталдаг юм шүү.

“Хайрттайгаа хамт явж байхдаа экстэйгээ таарвал яах вэ?” гэсэн асуултыг фэйсбүүк хуудастаа тавихад хариулсан бүсгүйчүүдийн 49,5 хувь нь “Эелдгээр инээмсэглэн мэндэлнэ”, 29,7 хувь нь “Танихгүй царайлна” гэсэн бол бусад нь хэрхэн салснаас шалтгаална, эсвэл мэдэхгүй байна гэж хариулсан байна.

Яах уу: Хамт явж байхдаа экс-тэйгээ таарвал…

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(786)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com