ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

74 жилийн түүхтэй хувцас загварын хүндэт самбар

Загвар  | 2014 / 03 / 07

1940 оноос хойш жил бүр зарласаар ирсэн “Олон улсын шилдэг хувцаслалтан”-ы жагсаалтанд хэнийг оруулдаг вэ? Тухайн жилдээ хувцасны сонголтоороо нийтийг дагуулсан, хэдэн ч жилийн дараа хуучрашгүй өөрийн нэрийн стилээ бүрдүүлсэн, сайн хувцсыг таньж эдэлдэг зэрэглэл өндөртэй “фейшиниста” нарыг л оруулсаар ирсэн. Харин энэ жагсаалтад наад зах нь гурван жил олны саналаар сонгогдож байсан хүмүүс Vanity Fair-ийн “Хувцас загварын хүндэт самбар” луу шилждэг. Грейс Келлигээс Анна Винтур хүртэлх, загварын хорхойтнуудын хувьд нэрийг нь алтан үсгээр бичихүйц хүндэтгэл хүлээсэн, шигшмэл алдартнуудын цомгийг хүлээн авна уу.

74 жилийн түүхтэй хувцас загварын хүндэт самбар
1. CATHERINE DENEUVE
Хүндэт самбарт орсон он: 2009
Катерин бол Ив Сен Лораны өнө мөнхийн охин тэнгэр. Алдарт “Belle De Jour”-ыг нь оролцуулан тэр түүний 5 ч киноных нь стилистээр ажиллажээ. Харин энэ бол Catherine-ийн YSL-ийн мөргүй даашинзаа өмсөж, үсээ хэлбэрт оруулан дээр нь цэцэгт тууз зангиддаг өөрийн нэрийн маягаараа янзлаад киноны зураг авалтын үеэр сууж байгаа нь.
2. NICOLE KIDMAN
Хүндэт самбарт орсон он: 2004
Гүзээлзгэний туяат шаргал үстэй Австрали жүжигчний улаан хивсэн дээр гаргадаг гялалзсан, гал цогтой дүрээ, гэртээ гаргадаг төлөв даруу дүртэйгээ хослуулах чанар гайхалтай. Тэр өөрийн энэ хоёр араншинг бүрэн илтгэж, урдуураа энгэрийг тэр чигт нь хаасан хамбан, хойгуураа алмазан шигтгээгээр л тогтсон онгорхой нуруутай даашинзаа гайхуулан 2005 оны Трибекагийн кино наадмын шатаар өгсөж явна.
3. ВИНДСОРЫН ГҮН БА ГҮНГИЙН АХАЙТАН
Хүндэт самбарт орсон он: 1968
Парисаас ирсэн гэдэг нь аргагүй харагдаж байгаа биз? Виндсорын гүн Эдвард (Английн хаан байсан), гүнгийн ахайтан Вэллис Симсон нарын 1941 онд хамтдаа авахуулж байсан зураг нь энэ юм. Тэд хоёул хүндэт самбарт орсон. Ахайтан 1958, гүн 1968 онд. Огтхон ч тусдаа байж болохгүй хүмүүс л гэж тэд байх.
4. ANNA WINTOUR
Хүндэт самбарт орсон он: 1997
Vogue-г 9 жил өө сэвгүй залуурдсаныхаа дараа, 1988 онд л тэр “Олон улсын шилдэг хувцаслалтан”-ы жагсаалтанд анх удаа орсон. Түүний стилээс өнөөд ч, өнгөрсөнд ч “алдаа мадаг” олж харахгүй. Сувдан зүүлтийг хүзүүндээ цэгцтэй нь аргагүй зүүж, үсээ цэвэрхэн хувааж, үзүүрийг нь ижил ороож, хувцасны хэсэг бүр бие биенийхээ загварт сайн зохицох аж. Энэ бол 1996 онд Chanel-ийн үдэшлэгээс гараад явж байгаа Винтур юм.
5. SOPHIA LOREN
Хүндэт самбарт орсон он: 1988
Bellissimo! Италийн “тэсрэх бөмбөг” байсан Софи стилийн хувьд бэлхүүс нарийнтай даашинз, гоолиг хүзүүгээ тодотгосон унжлагатай ээмэг, гарны янз маягаараа алдартай байсан. Энд түүний1959 онд Берлинд болсон нэгэн үдэшлэг дээр татуулсан зураг байна.
6. YVES SAINT LAURENT
Хүндэт самбарт орсон он: 1975
Tuxedo-г загварлаг эмэгтэйчүүдийн үдшийн гол гоёлд оруулсан Алжир гаралтай алдарт зохион бүтээгч өөрийн урласан нарийн эсгүүртэй хамбан хослол, эрээн, өргөн зангиатайгаа зогсоо нь.
7. BIANCA JAGGER
Хүндэт самбарт орсон он: 1976
Тэр цагаан хослолыг хэрхэн өөртөө л зориулагдсан юм шиг харагдуулж болдгийг үлгэрлэж чаддаг цорын ганц эмэгтэй байсан. “The Rolling Stones”-ийн тэргүүн хатагтай, 70-аад оны секс бэлгэ тэмдэг Бианка 1974 онд нэгэн үдэшлэг тараад гарч явна.
8. ДИАНА ГҮНЖ
Хүндэт самбарт орсон он: 1989
I Элизабет хатан хаанаас хойшхи хааны удмын анхны загварын мэдрэмжтэй бүсгүй тэр байсан. Диана гүнж цэгцтэй, эмэгтэйлэг хувцаслалт, чамин үнэт эдлэл, нэрийн хуудас болсон тайрмал халимаг үсээрээ тухайн үеийн бүх бүсгүйчүүдийн үлгэр дууриал байжээ.
9. COCO CHANEL
Хүндэт самбарт орсон он: 1964
Хоёр талаасаа нийлдэг дугуй захтай хүрэм, сувд, малгай, улаан уруултай Коко толгойноосоо хөл хүртлээ бидний хамгийн сайн мэдэх төрхөөрөө хувцаслаад Парис дах өөрийн харш доторхоо ажиглаж зогсоно. Үе үеийн хатагтай нар түүнээс суралцаж дуусах болов уу?
10. LAUREN BACALL
Хүндэт самбарт орсон он: 2000
Оскарт нэр дэвшиж байсан жүжигчний тарвасны өнгөт өмд, тарвасны хальсны өнгөт цамцыг хослуулан өмсөөд 1950 онд татуулж байсан хувийн зураг нь. Усан сангийн дэргэд амрахдаа ч янз маягаа мартаж болохгүй.
11. CANDICE BERGEN
Хүндэт самбарт орсон он: 1995
Vogue-ийн 1967 оны дугаарт зориулсан зураг авалт-Хожим 5 удаа Эммигийн шагнал хүртэж, хувцас загварын хүндэт самбарт орно гэдгээ мэдээгүй яваа шинэ, бас залуу од Кендис Берген.
12. DIANE VON FURSTENBERG
Хүндэт самбарт орсон он: 1978
Хээний төрөл зүйлийг хэдэн арваар нь нэмж, өнгөний зөвхөн ялгарч ууссан төрлийг л ашигладаг Дианегийн загваруудаас цэвэр аз жаргал амтагддаг. Электрик гурвалсан хөрөг зурагныхаа доор эрх чөлөөгөө илчлэхээр зэхэж байгаа DVF чамд таалагдаж байна уу?
13. GRACE KELLY
Хүндэт самбарт орсон он: 1960
“Америк гоо үзэсгэлэн”-гийн оргил Келлигийн ганц бие бүсгүйн амьдралын сүүлийн өдрүүдийн нэг. Хувцаслалт, үйл хэрэг, ааш зан, яг ингээд эрүүгээ өргөж, үл мэдэг инээмсэглэн зогсдогоороо тэр “Grace” нэрийнхээ утгыг бүрэн илэрхийлдэг байсан. Келли 1956 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр өөртөө зориулан ганцхан хувь урлагдсан даашинзнуудаасаа гараа гарган сонгожээ. Түүнээс онгод авдаг загвар зохион бүтээгчид одоо ч маш олноороо бий.
14. GIOVANNI AGNELLI
Хүндэт самбарт орсон он: 1970
Цээжнийхээ хоёр талд товчтой хослолыг Итали эрчүүдээс илүү гарамгай өмсөж чадах нь үгүй. Агнелли бол хослол зохидог Итали эрчүүдийн тод төлөөлөл байсан.
15. Йорданы Хатан Раниа
Хүндэт самбарт орсон он: 2006
Хатан хаан Раниагийн бага зэрэг хуучинсаг мэт боловч хангалттай тансаг байж чаддаг хувцаслалтууд үргэлж түүний цог жавхааг тодруулдаг. People-ийн тодруулсан “Дэлхийн хамгийн үзэсгэлэнт хүмүүс”-ийн нэг түүнийг өндөр боловсролтой, Apple компанид ажиллаж байсан гэдгээр нь дэлхий мэддэг.
16. RALPH LAUREN
Хүндэт самбарт орсон он: 1995
Ганцхан Ральф л улаан хивсний ёслолд цайрсан жийнс, ковбой гутал, зэрэгцээ товчтой tuxedo хослолтой очиж чадна. Хуучны баруун аясыг зүүний цэгцтэй урсгалтай хольж гаргасан түүний эрхэмлэл одоо ч брэндийнх нь загваруудаас харагддаг.
17. ESTEE LAUDER
Хүндэт самбарт орсон он: 1981
Бусад бүсгүйчүүдийг хатагтай шиг харагдахад тусалдаг байсан хатагтай. “Ихэнх эмэгтэйчүүд хэтрүүлэн гоёдог” гэж хэлсэн түүний хувцаслалтаас төлөв төвшний эрхэмсэг чанар харагддаг.
18. ROSALIND RUSSELL
Хүндэт самбарт орсон он: 1964
4 удаа Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин яагаад хүндэт самбарт орсон нь ганцхан энэ зургийг нь харсан ч ойлгогдоно.
19. PIERRE CARDIN
Хүндэт самбарт орсон он: 1970
Гоёлын хослолтой энэ Франц эрхэм хэзээд л сонирхолтой хээ, хурц өнцөг, футурист загваруудын таашаалаараа алдартай байжээ. Тэр өнгөрсөн зун энэ үеэ санагалзаж сансар огторгуйн өнгийг шингээсэн шинэ коллекцоо гаргасан гэдэг. Beatles-ийнхнийг хувцаслаж, коммунист Хятадад “fashion” гэдэг үгийг нэвтрүүлж, эрчүүдийн загварын шоуг анхлан зохиож байсан ноёнтон доо.
20. AUDREY HEPBURN
Хүндэт самбарт орсон он: 1961
Сайн үйлийн төлөө тансаг, гоёмсог байдлаа хоёрт тавьж эхлэснийхээ дараа ч тэр “Олон улсын шилдэг хувцаслалтан”-ы жагсаалтанд орсон хэвээр байсан. Энэ бол 1959 онд “Гэлэнмаагийн түүх” киноны зураг авалтынх нь үеэр дарсан зураг.
21. LEE RADZIWILL
Хүндэт самбарт орсон он: 1996
1970 оны Лондонгийн гудамж эгч дүү болох Jacqueline Kennedy, гүнжтэн Lee Radziwill хоёроор голлон гоёж байлаа. Тэр хоёр хоёул 20 жилийн зайтайгаар хүндэт самбарт албан ёсоор орсон.
22. CAROLINA HERRERA
Хүндэт самбарт орсон он: 1980
Өөрийнхөө нэрийн брэндийг 1980 он хүртэл гаргаж амжаагүй байсан ч, тэр энэ зургийг авахуулахаасаа 3 жилийн өмнө буюу 1971 онд “Олон улсын шилдэг хувцаслалтан”-ы жагсаалтанд анх орж байжээ. Энэ мэдрэмж нь гэр бүлд нь ч өвлөгдсөн. Түүний охид болох Carolina Herrera de Baez нь 1997 онд, Patricia Lansing нь ’99 онд хувцас загварын хүндэт самбарт оржээ. Мөн түүний нөхөр Reinaldo Herrera ’83 онд хүндэт самбарт заларч байсан бөгөөд өдгөө энэ жагсаалтын ирээдүйн эздийг тодорхойлогчдын нэг болон Vanity Fair-д ажиллаж байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(359)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com