ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Нөхөр чинь өөр бүсгүйд сэтгэлээ нээгээд байвал...

Гэр бүл  | 2014 / 03 / 03

“Хардаж ч болохгүй, хардахгүй ч байж болохгүй” санагдах нэгэн тохиолдлын тухай өнөөдөр ярилцъя. Чамд хайртай гэдгээ үргэлж илэрхийлдэг, халамжит сайн хань чинь сэтгэлийн гүн дэх эмзэг нандин бүхнээ чамтай биш, өөр нэг бүсгүйтэй хуваалцдаг болж. Юу ч тохиолдсон чи ойлгож, урам зориг өгөхийг хичээдэг. Гэтэл чиний дэмжлэгийг хангалтгүй, эсвэл хэрэггүйд тооцож байгаа юм шиг, тэр яагаад өөр эмэгтэйгээс тайтгарал хайна вэ?

Яах уу: Нөхөр чинь өөр бүсгүйд сэтгэлээ нээгээд байвал...

Сөрөг шийдэл: Яах аргагүй хамгийн түрүүнд хардах сэтгэл төрөх байх л даа. Гэхдээ юу юуны духанд хүрэлгүй сэжиглэж, дайрч давшлах нь сайн үр дүнд хүргэхгүй. Өөртөө итгэлтэй, хүлээцтэй байж түргэдэхгүй байхыг зөвлөе. Түүнийг хардаж сэрдэн уурлавал нь тэр хэмжээгээрээ өөртөө итгэлгүй сэтгэгдэл төрүүлэх болно. Мөн сэтгэлдээ ямар ч гомдол тээх хэрэггүй. Гомдол хэнийг ч биш, ганцхан чамайг л зовоох болно. Эвтэйхнээр учрыг нь олох гэж хичээхийн оронд уурлаж дайрдаг хүмүүсээс бид өөрсдөө ч гэсэн зугтдаг шүү дээ. Бас уурлахгүй ч гэсэн нөхцөл байдлаас шалтгаалж олон зүйл ургуулж бодон түүнийгээ батлахаар улайрч нотолгоо хайж эхлэх нь бас л буруу. Ингэх тусам улам л буруу тийшээ эргээд байгаа мэт санагдах болно. Түүнээс хариуг нь авч өөр залуутай гэр бүлийнхээ чухал асуудлын талаар ярилцаж, түүнийгээ нөхөртөө мэдэгдэх нь бас л сөрөг шийдэл. Хэдийгээр чиний бах тав ханах шиг болж болох ч нөхцөл байдлыг аварч сэтгэлийг чинь амраах шийдэл биш.

Эерэг шийдэл: Хэрвээ тэр чамд дурлалт залуугийн зүгээс 100 хувь A авах хэмжээнд ханддаг хэрнээ, амьдралдаа, ажил дээрээ болсон чухал асуудлуудыг ярилцаж шийддэггүй бол чи түүний хувьд дурласан бүсгүй нь мөн боловч хараахан хань, бас сайн найз нь болж чадаагүй, эсвэл тэр чамайг тэгж хүлээн аваагүй байна гэсэн үг юм. Тэр бүсгүйн тухай мэдсэн гэдгээ ямартай ч эхний ээлжинд түүнд заавал мэдэгдүүлэх гэсний хэрэггүй. Тэгээд дэргэд нь очиж суугаад энгийн өдөр тутмын ярианаас эхэлж ярилцаарай. Хэрвээ чи юун тухай гэдгийг нь мэдэж байгаа бол өөр эмэгтэйтэй ярилцсан асуудлынх нь талаар өөрөө анхлан асууж байгаа мэт асуу. Үүгээрээ чамтай ч гэсэн ярилцаж болно гэдгийг харуулах зорилготой юм. Цаашдаа байнга харилцан ярилцаж бай. Магадгүй чамайг сонсохгүй гэж боддог учраас ч ярилцдаггүй байж магадгүй. Өөрийгөө нээх замаар, түүнийг ч бас нээлттэй байхад нь туслаарай. “Жинхэнэ хайр бол галаар бадамласан нөхөрлөл байх ёстой” гэдэг барууны зүйр үг бий байх аа?

Яагаад ингэх ёстой гэж? Хамгийн муугаар бодоход тэр чамд сэтгэлээ нээж ярилцахад хэцүү болсон болохоор ийм зүйл хийнэ. Чамтай ярихад тухгүй өөрийнхөөрөө байж чаддаггүй болохоор эсвэл чамд мэдэгдэж болохгүй ямар нэг зүйл тэр дунд байсан ч юм уу. Харин арай сайн талаас нь бодвол тэр зүгээр л огт өөр хүний саналыг сонсч үзэхийг хүссэн эсвэл чиний санааг зовоохгүй гэж бодсон ч байж болно. Ер нь бодоод байвал чи түүнийг хардахгүй байж болох олон шалтгаанууд байж болох нь. Тийм учраас үүнийг нөхрийнхөө эсвэл найз залуугийнхаа алдаа биш, та хоёрын харилцаанд байгаа “доголдол” гэж хараарай. Хамтын асуудал учраас үүнд чиний буруу, бас чиний зүгээс хийж чадах зүйл ч олон байх болно. Хайртай хосууд байна гэдэг зөвхөн болзооны үед болон хөнжил дотор л ойр байхыг биш, сэтгэлээрээ ч бие биетэйгээ нэгдэхийн нэр мөн. Тиймээс шал дэмий гомдож шаналахын оронд түүний сайн найз нь байх гээд, ямар нэг нөхөгдөхгүй байгаа хэрэгцээ, орон зайг нь нөхөх гээд үзвэл ямар вэ?

Харин чиний нөхөр өөр бүсгүйд чухал асуудлаа ярьж, зөвлөлдсөн байвал чамд ямар бодол төрөх вэ

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(732)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com