ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм: Валентинийг тэд юу хийж өнгөрөөсөн бэ?

Гоолингоо нь гурван долоо хоногт нэг удаа нийтэлж байх инстаграмийн онцлох үйл явдлуудын тухай мэдээнийхээ анхны дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн сэдэв бол гэгээн хайрын Валентиний өдөр. Бид 14-нд “Гоолингоо сюрприз”-ийн ажлаар тун ч завгүй байсан учир алдартай одод энэ өдөр чухам яаж баярласныг үзэж амжаагүй юм.

Инстаграм: Валентинийг тэд юу хийж өнгөрөөсөн бэ?
Харин нийтлэл бэлтгэхээр инстаграмаар нэхэн хартал...1000 сарнай, шинэ хүүхэд, “Tacori”-ийн бугуйвч, ижилхэн оймс гээд дор бүрнээ адал явдлаар дүүрэн өнгөрчээ! Дээр нь чинийхийг нэмэх л дутуу байна даа.
1. Мишель Обама
АНУ-ын тэргүүн хатагтай өөрийн инстаграмдаа доорх зургийг тавиад “Юу гээч, Барак? Би үргэлж чиний Валентин байх болно” хэмээн тайлбар бичсэн байна. Түүнийг хөгжилтэй гэж мэдээд байсан юм аа!
2. Жей-Зи
Бүгд найрамдах Доминикан улсын арал дээр онцгой өдрөө тэмдэглэж буй хосын зураг Жей-Зигийн инстаграмд орсон байна. Хэдийгээр тэр Валентиний бэлэг болох “Tacori”-ийн зүрхэн түлхүүртэй бугуйвчаа энэ өдөр өгөхөөр зэхэж байсан боловч Бейонси өмнө нь мэдчих гээд байсан тул 2 сарын 13-нд бэлэглэжээ.
3. Миранда Керр
Хүү Флинтэйгээ "хос" оймс өмссөн сахиусан тэнгэр.
4. Хилари Дафф
Хүү Люка, хуучин нөхөр Майктайгаа хамт амралтанд явж буй дуучин Хилари Дафф зурагныхаа дор #modernfamily буюу “Орчин үеийн гэр бүл” хэмээн бичжээ.
5. Кеш Уоррен
Жүжигчин Жессика Албагийн нөхөр Кеш “Хэдий 10 жил өнгөрсөн ч гэсэн бид үүнийг яг анхных шигээ тэмдэглэж байна. Хатагтай Уоррен, та миний Валентин болох уу?” гээд түүнийг tag-лажээ.
6. Кевин Жонас
“Jonas Brothers” хамтлагийн гишүүн охинтойгоо анхны Валентинаа тэмдэглэж байна.
7. Жеймс Франко
“Хэрвээ чи өнөөдрийг ганцаараа өнгөрүүлж байгаа бол зүгээр дээ. Би чамтай хамт байна” гэсэн зургийг “127 цаг” киноны од маань инстаграмдаа тавьсан байна. Ер нь тэр өөрөө л Валентинийг ганцаараа өнгөрөөсөн юм биш үү?
8. Кети Перри
Тэр “Baaaaaast fraaaandsss fur-avaa” гэсэн тайлбар бичжээ. Тийм ээ, сайн найзууд үүрд хамт. Валентинаар ч гэсэн.
9. Ким Кардашиан
Ким ба түүний 1000 сарнай
10. Цэлмүүн
Хань, хүү хоёр нь тү үнд ямар гэрэлтэй сюрприз барьсныг хар даа? Хайртай эмэгтэйгээ баярлуулж чаддаг аргагүй л жинхэнэ эрчүүд байна даа.
11. Ариунзул
Дуучин Амархүүгийн хувьд зүгээр л хайртай гэж хэлэх нь дэндүү хангалтгүй байсан байх. Тэгээд л тэр UBS TV-гийнхэнтэй хамтран хайраа илчилсэн бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлдүүлжээ. “Миний амьдралын хамгийн гайхалтай сюрприз” гэж сэтгэл догдлон дүрсэлсэн зэрвэс бичлэгийг нь энэ холбоосоор үзээрэй: http://web.stagram.com/p/656160213620004849_222676060
12. Шүүдэрцэцэг
"Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай" гэж тэр анхны Валентины баярынхаа тэмдэглэлд бичжээ.
13. Мэрая Кери
Чихрэн хөхний даруулгатай дуучин маань ихэр хүүхдүүдийнхээ аавтай хамт баярынхаа оройг өнгөрүүлжээ.
14. Ник Кэннон
Харин Ник түүнд “Чи минийх” гэсэн алмаазан шигтээтэй зүүлтийг бэлэглэсэн байна. Сахилгагүй аав зурагныхаа дор “Чихрэн хөхний даруулга”, “Хөгжилдөх цаг”, “Хүүхдүүдийг оронд нь аваач” зэрэг tag-уудыг бичсэн байжээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(748)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com