ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Тэр чамаар даалгаад байвал…

Хайр & секс  | 2014 / 02 / 24

Чи саяхан танилцсан дажгүй залуутайгаа болзож эхлээд, ид сэтгэл хөдлөлтэй үе дээрээ яваа. Үг яриа, зан ааш, сонирхол гээд ихэнх зүйл нь таалагдаж цаашдаа ч хамт байхыг хүсч эхлээд удаагүй байгаа гэж бодъё л доо. Гэтэл тэр түрийвчээ гэртээ орхисон, найздаа туслаад бүх мөнгөө өгчихсөн ч юм уу, ямар нэг шалтаг, шалтгаан хэлээд чамаар хэд хэдэн удаа даалгаад авбал яах вэ?

Яах уу: Тэр чамаар даалгаад байвал…

Яг энэ асуултыг Фэйсбүүкээр Гоолингоогийн уншигч бүсгүйчүүдээс асуухад 43% нь “Тийм ч том асуудал биш, ээлжлээд л даагаад явна”, 26,8% нь “Энэ бол эмэгтэйгээ доромжилж байгаа явдал” гэсэн бол 19,5% нь “Нэг, хоёр удаа бол байж болно. Тэрнээс олон давтагдвал зөвшөөрөхгүй” гэж хариулсан байна.

Сөрөг шийдэл: “Угаасаа би даах болж магадгүй” гэдэг сэтгэлзүйн болон, хоёр хүнд хүрэлцэх санхүүгийн бэлтгэлтэйгээр бүх болзоондоо очиж хэвших, уулзахаасаа өмнө “Чи өнөөдөр ч гэсэн мөнгөгүй юм биш биз?” гэж асуух, ямар ч зарлагагүй болзоонуудыг өөрийн санаачлагаар зохион байгуулах, нэг бол бусад бүх зүйлээрээ таалагдаж байгаа ч гэсэн насаараа хэн нэг эрийг тэтгэж амьдармааргүй байгаа учраас шууд холбоогоо таслах...

Эерэг шийдэл: Болзооныхоо бүх зардлыг өөрөө гаргасан тохиолдол анхныхаас эхлээд 3-аас дээш давтагдвал түүнд эвтэйхнээр шууд хэлээд тохиролцож болно.“Би боломжтой үедээ л мөнгө гаргах болно. Тийм болохоор чи ч гэсэн бодолцоорой” гэх мэт аль болох эвтэйхнээр ойлгуулаарай. Хэрвээ эвгүй байвал дараагийн удаа болзоонд урихад нь “Би өнөөдөр харин түрийвчээ орхичихож ээ” гэж хэлээд үзээрэй. “Өө тийм үү, би ч бас боломжгүй байдаг” гэж өөдөөс чинь хариулвал тэр залууд найдлага тавиад хэрэггүй гэсэн үг. Харин “Зүгээр ээ, би дайлъя” маягийн утгатай юм хэлвэл дахиад жаахан харзнаарай. Үүний дараа ч байдал дээрдэхгүй хэвээр байвал сэтгэл зүрхээ сонс. “Энэ залуу надад үнэхээр аз жаргал мэдрүүлж чадах уу?”, “Би ихэнх зардлыг гаргасан ч түүнтэй хамт байхдаа жаргалтай байж чадах уу?” гэж өөрөөсөө асуу. Зүрх сэтгэл чинь л чамд үнэнийг хэлэх болно.

Яагаад ингэх ёстой гэж? Болзоот залуу нь бүсгүйдээ хэр хүндэтгэлтэй хандаж байгаагаас түүнд хандах хандлага нь тодорхой хэмжээгээр тодорхойлогддог. Ялангуяа харилцааны эхэн үед бол энэ зайлшгүй зүйл. Үүнийг мэдсээр байж чамайг өөрийнхөө чадах хэмжээнд хүртэл “бөөцийлөхгүй” байвал магадгүй чамд төдийлөн ихээр шунан татагдаагүй байж болох юм. Гэхдээ яаран дүгнэлт хийлгүйгээр эхлээд түүнийг үнэхээр эхний хэдэн болзоон дээр зүгээр л азгүйтсэн ч, чамтай уулзах хүсэл нь оргилж байсан учраас түүнийгээ тоолгүй хүрээд ирж үү гэдгийг мэдэхийн тулд өөрөө мөнгөгүй үедээ ч болзож үзэх хэрэгтэй. Бүх юмаа эхнээс нь төлөвлөж уулздаг эршүүд эрчүүдэд дуртай бол сэтгэлд сэвтэй болзоог үргэлжлүүлээд хэрэггүй. Эцсийн эцэст мөнгөнөөс хамааралгүйгээр сонголт хийх нь хамгийн ухаалаг шийдвэр болно. Магадгүй тэр санхүүгийн боломжгүй ч гэсэн чиний хүсч явдаг гайхалтай халамж, хайрыг чамд мэдрүүлж болно шүү дээ. Яагаад хамтдаа сайхан амьдралаа босгож болохгүй гэж? Энэ бол гаргаж байгаа мөнгөний хэмжээнээс биш, чиний хувийн сонирхлоос хамаарах асуудал юм.

Харин чиний хувьд харилцаанд хэн нь санхүүгээрээ давамгайлах ёстой вэ? Нийтлэлийн төгсгөл дэх хувилбаруудаас өөрт тохирохыг сонгож асуулгадаа оролцоорой.

Яах уу: Тэр чамаар даалгаад байвал…

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(565)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com