ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Моделын бус жинтэй шилдэг 12 супер модел

Одууд  | 2014 / 02 / 20

Эдгээр бүсгүйчүүд зурагтаас, сэтгүүлээс, интернетээс, загварын тайзнаас харснаас чинь шал өөр байх болно. Тэд илүү бодит, амьдралд ойр, илүү үзэсгэлэнтэй. Яагаад гээч? Тэд өөрсдийгөө байгаагаар нь хайрлаж чадсан учраас тэр. Дэлхий нийт ч тэднийг анхааран харах болсон. Дэлхийд алдартай Vogue, Glamour, Grace, Marie Claire, Seventeen гэх мэт сэтгүүлүүд энэ бүсгүйчүүдээр нүүр зургаа чимсэн туршлагатай шүү. Одоо тэдэнтэй илүү сайн танилцацгаая.

Моделын бус жинтэй шилдэг 12 супер модел
1. Natalie Laughlin-Дэлхий нийтээр туранхай загвар өмсөгчдөөс татгалзах уриалга гарч, тэднийг анорекс тусах аюулд орсныг шүүмжилж эхлэх үед Натали олны анхаарлыг татах болсон юм. Тринидийн үзэсгэлэнт бүсгүйн хувцасны хэмжээ 12-оос 14-ийн хооронд хэлбэлздэг. Гэсэн ч энэ нь түүнийг нэмэх жинтэй моделуудын дундах Синди Кроуфорд гэдэг нэрийг авахад саад болсонгүй.
2. Maggie Brown-Супер модел Тайра Бэнксийн 2006 онд зохион байгуулсан шоунд түрүүлэн олны анхаарлыг татсан Мегги Браун. Хавай бүсгүй Мегги өөрийн биеэс гадна Ази царайгаараа онцгой төрхийг бүрдүүлж чаддаг. Зөвхөн моделын ажлаа хийгээд зогсохгүй телевизийн нэвтрүүлэгт оролцох болсон нь түүний авьяасыг баталсан юм.
3. Crystal Renn-14 настай өсвар насны охин загвар өмсөгч болох хүслээ даган агентлагт очиж шалгуулахад жингийнхээ 1/3-ийг хасахыг шаарджээ. Охин жингээ хасах гэж хэт их оролдсоны улмаас хооллох дэглэм алдагдаж хэтэрхий туранхай болсноор тэр агентлагт орох боломжоо нэг мөсөн алдсан байна. Тэр явдлын дараа хооллолт хэвийн болж харин ч илүүдэл жинтэй модел болохоор шийдсэнээр өнөөдрийн амжилтанда хүрсэн юм. Энэ тухайгаа Кристал Vogue сэтгүүлийн дөрвөн өөр улсын нүүрийг чимэхдээ дэлгэрэнгүй ярьжээ.
4. Kate Dillon-Хар багаасаа л жинтэйгээ тэмцэж ирсэн Кейт бүсгүй өөрийгөө өлсгөж, тамхинд донтож, зөвхөн кофегоор л амьдардаг байсан тэр үеэ хаяж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авч чадсан юм. Энэ бүх буруу зуршлын дараа биеэ эрүүлжүүлж, загварын ажилдаа эргэлт буцалтгүй орсон Кейт People сэтгүүлий 50 гайхалтай үзэсгэлэнтэй хүмүүсий тоонд багтаж байсан нь түүний амжилтын баталгаа юм.
5. Mia Tyler-“Хэрвээ эгч чинь “Pearl Harbor” киноны од үзэсгэлэнт Лив Тайлор, аав чинь алдарт Aerosmith хамтлагийн дуучин Стивен Тайлор бол чи яаж ч хичээсэн олны анхаарлыг татна. Гэхдээ тэд чамайг 10 номерын хувцас өмсдөг бүдүүн гэдгийг хараад шууд л шүүмжилж эхэлнэ” гэж Миа гэр бүлийнхээ тухай ярьжээ. Гэхдээ энэ бүх шүүмжилсэн харцууд түүнийг амжилтанд хүрэхэд огтхон ч саад болж чадаагүй юм. Миа Vogue, Marie Claire, Seventeen, Teen, Teen People, Flare гэх мэтий маш олон сэтгүүлүүдийн нүүрийг чимж, 2009 онд өөрийн гэсэн хувцасны брэндээ ч нээгээд амжсан. Мөн алдарт Жеки Чаны тоглосон Rush Hour кинонд хүртэл тоглоод жүжигчнийхээ дебютийг хийсэн Миа Нью-Йорк, Парисын загварын тайзнаа урилгаар гардаг гэх мэт амжилтыг нь тоочоод баршгүй.
6. Toccara Jones-2004 оны America’s Next Top Model нэвтрүүлэгт түүний хажууд хэт туранхай харагдах моделиудтай зэрэгцэн орсон Токкара бүсгүй 7-р байранд шалгарч тэмцээнийг амжилттай дуусгаж чадсан юм. Бусад бүсгүйчүүдийнх шиг шаргал үс, цэнхэр нүд түүнд байхгүй ч төрөлхийн моделийн авьяас ихээр заяажээ. Дөрвөн ч удаагийн “CoverGirl of the Week”-ээр сонгогдсон Токкора шинэ оны эхээр түүний авьяасыг анх олж нээсэн Wilhelmina-тэй гэрээгээ сунгаж үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.
7. Whitney Thompson-America’s Next Top Model-ийн 10 дахь улирлын оролцогч, бас анхны жингийн илүүдэлтэй ялагч. Үнэхээр бахархмаар энэ бүсгүйд бусад 13 оролцогчийг ялах тийм ч амар байгаагүй. Гэсэн ч тэр чадсан. Тэмцээний дараа Витни Jacksonville, Plus Model, Animal Fair, Supermodels Unlimited, People зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимж, Forever 21 брэндийн нүүр царай болсон юм. Харин дараа жил нь Cover Girl сэтгүүлийн нүүрэнд гарч, Рианатай цуг рекламанд тогложээ.
8. Jennie Runk-2013 оны H&M-ийн усны хувцасны гол загвар өмсөгч Женни Ранк. Хэдийгээр загвар өмсөөд удаагүй байгаа ч аль хэдийн бусдын анхаарлыг татах болсон Женни аль хэдийнэ US Vogue, Italy Vogue, Cosmo Girl, Marie Claire, Seventeen сэтгүүлүүдэд зургаа авхуулаад амжжээ.
9. Saffi Karina-Бусад бүсгүйчүүдээс ялгаатай нь Сафи өмнө нь энгийн буюу 88-55-89 хэмжээстэй модел байсан юм. Одоо өөрийн гэсэн загварын бяцхан агентлагтай тэрээр "Би зарим охидод итгэл найдвар бэлэглэхийг хүсдэг. Учир нь тэд зөвхөн маш туранхай байж чадвал модел болж чадна гээд мөрөөдлөөсөө ухрах вий гэж айдаг" хэмээн зорилгоосоо хуваалцжээ.
10. Justine LeGault-2013 оны 5-р сарын дугаарыг чимсэн Канадын иргэн Жастин бүсгүй олон олон загвар зохион бүтээгчдийн хайртай модел болжээ. ELLE сэтгүүлийн дугаар худалдаанд гарсны дараагийн өдөр Жастин “Миний фэйсбүүкэд сэтгүүлийн нүүр зурагны талаар зөвхөн эерэг сэтгэгдлүүд ирж байна. Илүүдэл жинтэй гэх загвар өмсөгчдийг хараад дургүйцэх хүн цөөрч байгаад маш их баяртай байна” гэж бичиж, баярласан сэтгэгдлээ хуваалцсан байна.
11. Robyn Lawley-Энэ жагсаалтанд орсон бүх бүсгүйчүүд дундаас хамгийн өндөр зэрэглэлийн супер модел бол Робин. Тийм ч учраас Vogue Italia, Marie Claire, Elle France түүнийг нүүр зургандаа тавихаар сонгосон гэж хэлж болно. Робин бол дээд зэрэглэлийн дизайнер буюу Ralph Lauren-ы компанит ажилд оролцсон анхны илүү жинтэй модел юм.
12. Chloe Marshall-Тэд зөвхөн сэтгүүлийн нүүр, загварын тайзан дээр л гардаг гэж үү? Клое тэгж боддоггүй. Тиймээс л тэр сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд өөрийгөө сорьсон юм. “Английн гоо бүсгүй 2008” тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа Клое “Хүмүүсээс надад маш их урам ирж байсан. Тэр дундаас “Би үзэсгэлэнтэй харагдахын тулд туранхай байх шаардлагагүй юм байна” гэсэн захиаг уншаад зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байсан. Энийг л би хэлэх гээд байсан юм шүү дээ” гэжээ.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(956)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com