ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: “Нэг шөнө” -ийн дараа

Хайр & секс  | 2014 / 02 / 17

Чи хүссэн хүсээгүй ч бүх зүйл болоод өнгөрчихжээ. Өглөө нүдээ нээхдээ гэртээ биш өөр сайн танихгүй эсвэл сайн таньдаг ч нэг оронд сэрнэ гэж төсөөлж ч байгаагүй нэгнийхээ дэргэд сэрлээ. Найз залуу/ нөхөр чинь үүнийг мэдчихвэл яана аа? Мэдээгүй ч гэсэн чи түүнийг хуурчихлаа, цаашдаа ч гэсэн бүхнийг нууж амьдрах уу? Юу хийчих нь энэ вэ?

Яах уу: “Нэг шөнө” -ийн дараа

Чи ганц бие ч гэсэн өөрийгөө ийм зүйл хийнэ чинээ хэзээ ч бодож байсангүй. Урьд нь найз бүсгүйчүүдийнхээ ярианаас сонсоод ямар өөрийн ухаангүй нь ийм юм хийж явдаг байна аа гэж шагширдаг байсан. Гэтэл одоо чи өөрөө тэр “өөрийн ухаангүй” нэгэн нь болчихлоо. Энэ үнэхээр болсон гэж үү дээ?

Сөрөг шийдэл: Өөрийгөө хэт их буруутгаж, зүхэх эсвэл нэг шөнийг өнгөрөөсөн залуу руугаа дайрч давшлан цаг хугацааг буцаа гэж шаардан уйлагнах хэрэггүй. “Ийм зүйл болно гэж бодоогүй” гээд төлөв даруугаа тунхаглан сандчих ч шаардлагагүй. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг чи ч би ч мэдэж байгаа. Хайрттайгаа ойртож чадахгүй санаа зовон зугтах нь нэг талаар өөрийн чинь сэтгэлд хэцүү, нөгөө талаас хайртад чинь эвгүй байх цаашлаад буруу хардлага төрж мэднэ. Эсвэл бүр би түүнээсээ юу ч нуухгүй гээд түүнд бүх үнэнээ хэлэх нь бас сөрөг шийдэлд орно. Бие биедээ үнэнч байх хэрэгтэй ч нэгэнт болчихсон зүйлийг түүнд хэлэх нь таалагдах байтугай дургүйг нь хүргэж чамтай ойртохыг хүсэхгүй болгож мэднэ. Энэ нь чамд л хэцүү биз дээ. Хуудал хуурмагийг дэмжиж байгаа биш бөгөөд эцсийн эцэст чиний шийдвэр чиний гарт байгаа шүү дээ.

Эерэг шийдэл: Хэрвээ нэгэнт танихгүй хөнжилд сэрсэн бол эхлээд өөрийгөө буруутгаж юу ч хийж чадахгүй мөртлөө, хий зовоохоо болих хэрэгтэй. Насан туршдаа хэн нэгний өмнө гэмшиж суух зүйл хийгээгүй гэдгээ ойлго. Арай хөнгөнөөр хүлээж аваад нэгэнт өнгөрсөн зүйл учраас одоо толгойгоо өөд татаад энгийн амьдралын хэвшилдээ ор. Хайртдаа энэ талаар хэлээд хэрэггүй. Учир нь харилцааг эрүүл хэвээр нь байлгахын тулд зарим замын чулуу шиг зүйлсийг нууцлаад үлдээсэн нь дээр байдаг. Тэгээд л юу ч болоогүй гэж бодоод, тэр нэгэн шөнийг зүүд байсан гэж бодоод март. Дахиж ийм зүйл тохиолдож, толбо шиг дурсамжтай хоцрохгүйн тулд яг одоо танихгүй хүмүүстэй хундага тулгадгаа, эсвэл согтохоороо хэтэрхий сэтгэлийн хөдлөлтэй болчихдог зангаа засч хэмжээгээ мэддэг болж төлөвш. Сургамжийг нь аваад үлдсэнийг нь гээж байж л цаашдын ачаа чинь хөнгөн боловч үнэ цэнэтэй болно.Харин хамгаалалт хэрэглэлгүй, эрсдэлтэй зүйл хийсэн бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

Яагаад ингэх ёстой гэж? Хэн нэгэн найз чинь ийм асуудалд орсон гэж сонсвол чи юу гэж зөвлөх вэ? Ямартай ч өдөр шөнөгүй харамсаад л, өөрийгөө зовоогоод суу гэхгүй биз дээ? Тийм болохоор нэгэнт өнгөрсөн зүйлтэй эвлэрээд өөрийгөө уучилж өршөө бас хайрла. Өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ээж ааваас чинь бусад нь чамайг хайрлах нь юу л бол. Ганц удаагийн тохиолдлоос болж харилцаагаа дуусгах хүртэл өөрийгөө шийтгэж болохгүй шүү дээ, хонгор минь. Цаашдаа хайр болон сексийг үргэлж хамтад нь авч үзэхээ аль болох багасгаарай. Энэ хоёрыг хамтдаа байх ёстой гэсэн хатуу бодлоосоо болж л эрчүүдийг ойлгохгүй байна, эрчүүд бол новшнууд гэж ярьцгаадаг. Тийм учраас эрчүүд шиг таалагдсан хүн болгонтойгоо нэг оронд орохгүй ч ядаж л нэг удаагийн явдлаас болж өөрийгөө хэтэрхий битгий зовоогоорой. Хэрвээ чи ганц бие, орны чинь дэргэд хэрэглэсэн бэлгэвч байсан, бас хамт унтсан залуу чинь тийм ч адгийн амьтан биш, чамд угаасаа таалагдаж байсан нэгэн бол чиний харамсаж болох ганц зүйл бол “урьд шөнийн явдлын сайхныг нь мэдэрч чадаагүй” юм.

Дээрх зөвлөгөө бол зөвхөн болоод өнгөрсөн явдлын дараах шийдэл юм шүү. "Ганц шөнийн явдал" бол өөртөө хийхийг зөвшөөрч болох, туршиж үзэхээр wishlist-дээ оруулах зүйл огтхон ч биш. Учир нь үүнээс ирэх ашиг тус нэг ч байхгүй бөгөөд эрсдэл аюулаар дүүрэн, бидний амьдралд маш цөөхөн удаагийн тохиолдол төдий л байр эзлэх ёстой гэдгийг санаарай. Сайн мэддэг, итгэлт хамтрагчтайгаа хийсэн тайван секс л хамгийн их таашаал төрүүлдэг нь үнэн юм.

Яах уу: “Нэг шөнө” -ийн дараа

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(429)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com