ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Өсвөр насны дүү чинь “буруу зам” – аар ороод байвал…

Гэр бүл  | 2014 / 02 / 10

Арван хэдхэн настай охин дүүгийнхээ гар утаснаас +21, зохисгүй зурагнуудыг, бас хичээлийн формноос нь тамхи, архины эхүүн үнэрийг олсны дараах өөрийгөө буруутгах мэдрэмжийг үгээр хэлэмгүй. Үргэлж жигшиж ирсэн таагүй зүйлсийг чинь амьдралыг дөнгөж таньж эхэлж байгаа дүү чинь хийгээд явааг мэдчихээд харилцаандаа сэв суулгалгүйгээр энэ бүхнийг тайлбарлахын тулд яах вэ?

Яах уу: Өсвөр насны дүү чинь “буруу зам” – аар ороод байвал…
Эгч хүний хувьд бид дүү нартаа үлгэр дууриал болох ёстой ч хоёр тусдаа хувь хүн учраас сонирхол, биеэ авч явах байдал, үзэл бодлын ялгаанууд яахын аргагүй гардаг. Байнга хамт явж чадахгүй учраас дүүгээ гэрээсээ бусад орчноос юуг нь түүж авч байгааг мэдэхийн аргагүй. “Нэг л буруу хүүхдүүдтэй нийлээд байна даа” гэсэн далдын зөнгөө хэлэхэд нөхөрлөлд нь хүртэл оролцдог нэр зүүгээд л хоцорно. Ядаж байхад гадуур ч хэцүү зүйлс их сонсогдох юм даа...

Сөрөг шийдэл: Юуны өмнө мэдсэн даруйдаа ямар нэг ширүүн хариу үйлдэл үзүүлэх бол хамгийн сөрөг шийдэл. Хэчнээн их урам хугарч, итгэмээргүй муухай санагдаж байсан ч түр зууртаа энэ нууцыг өөртөө л үлдээ. Юу юугүй уурлан харааж, манай удамд чам шиг хүн байхгүй гэж загнавал улам л түүний зөрүүд занг хөдөлгөж мэднэ. Өсвөр насны хүүхдийн сэтгэхүй маш эмзэгийн дээр өөрийгөө сонголт хийх эрхтэй бие хүний нүдээр дөнгөж харж эхлээд байдаг учраас “Миний юу хийх танд хамаагүй” гэсэн өнцгөөр хандаж дуугаа хураах, харилцахаа болих зэргээр хариу үйлдэл үзүүлж магадгүй. Бусад хүүхдүүдтэй харьцуулж муу муухайгаар нь дуудаж болохгүй шүү. Яагаав аав ээжүүд маань “Тэдний хүүхэд тэгж онц сураад тэнд тийм ажил хийж байгаа гэнэ. Гэтэл манай энэ нэг юмны байгаа царайг...” гээд л ярьж эхлэхэд бидэнд ямар санагддаг байсан билээ дээ? Тиймээс хүчээр болиулах гэж оролдож, хориглох нь түүнийг улам зөрүүдлэхэд цаашлаад нууцаар үйлдэхэд хүргэнэ.

Эерэг шийдэл: Юуны өмнө дүү чинь чиний дэргэд маш тайван, ямар ч айх, уурлах мэдрэмжгүй, өөрийнхөө хэлж байгаа зүйлд итгэлтэй байгаа цагтаа л чамтай нээлттэй ярилцаж, түүнийхээ дараа чамайг ч дуулгавартайгаар сонсох болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Олж мэдсэнийхээ даруйд сэтгэл хөдлөлөө барьж тайвшраарай. Магадгүй чиний олж мэдсэн зүйл баталгаагүй бөгөөд түүнийг буруугаар ойлгосон ч дүү чинь хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа ч байж болно шүү дээ. Тиймээс эхлээд түүнд ямар ч хүн болсон, ямар ч зүйл хийсэн бай гэрийнхэн нь түүнд хэзээд хайртай хэвээр байна гэдгийг хэл. Энэ нь түүнтэй ний нуугүй яриа өрнүүлэхэд чинь сайхан эхлэл болно. Үгүй бол тэд ганцаардаж, хэн ч намайг хайрладаггүй , хэнд ч хэрэггүй хүн, тийм учраас би юу ч хийсэн болно гэж бодож байж ч магадгүй. Харин одоо өөрийнх нь хийж байгаа зүйлийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлэлгүй эгч нь ч гэсэн багадаа ээж аавыг тэгж боддог байсан гэх мэт чилэн өөртэй нь ижилхэн гэдгээ мэдрүүлж ярьж байгаад яагаад ийм зүйл хийх болсон гэдгийг нь асууж ярилцаарай. Дараа нь түүнийг болиулахын тулд ятгах цаг. Юугаараа хортой, буруу болохыг нь тайлбарлаж оронд нь ийм сонирхолтой дугуйлан, дамжаануудад хамрагдаж болохыг санал болгоорой. Оронд нь амралтын өдрүүдээр хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжуудыг бас санал болгож хэлээрэй.

Яагаад ингэх ёстой гэж? Өсвөр насны хүүхдүүдэд өөрийг нь ойлгохгүй, хайрлахгүй, хүлээн зөвшөөрөхгүй , дэмжихгүй байгаа мэт санагддагаас шалтгаалж сэтгэл санаагаар унан буруу зам руу орох тохиолдол олон байдаг. Одоохондоо амьдралын зарчим, үзэл баримтлал нь төлөвшөөгүй байгаа тэдэнд өөрийгөө сонирхуулах, илэрхийлэх хэрэгцээ маш их байдаг. Магадгүй таагүй зүйлсийг хамт хийдэг хүмүүс нь түүний тэр хэрэгцээг хангаж байж мэднэ. Тиймээс зөвхөн “хийх ёсгүй” гэсэн өнцгөөс харахын оронд “яагаад хийх болов?” гэсэн асуултыг өөртөө тавьж, түүний тайлбарлахыг нь сонсож, зүгээр л хэн нэгэнтэй харьцуулж, эсвэл тас хорьж биш гарч болох муу үр дагаврын тухай сайтар хэлж ятгаарай.

Яах уу: Өсвөр насны дүү чинь “буруу зам” – аар ороод байвал…

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(424)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com