ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо Италид

Чөлөөт цаг  | 2014 / 02 / 07

Хөлтэй ч, хэлтэй ч гэдгээ мэдэрч, газар үзэхийн хамгийн сайхан нь архитектурын сонирхолтой шийдэлтэй байшин, тэнгэр баганадсан худалдааны төвүүд, ганцхан тэнд л байдаг гэж онцлогдох цэнгэлдэх хүрээлэнгүүд нь биш байдаг. Миний л хувьд. Тэдгээрийг Монголд ч барьж бүтээж болно. Харин үг хэл, үйлдэл бүртээ нутгийн соёлоо нэвт шингээсэн амьдран суугч хүмүүс нь, тэдний яриа л надад тэр газраас өөр хаанаас ч олж болохгүй үнэт баялаг юм шиг санагддаг.

Гоолингоо Италид
(Photo Credits to CerenTemizyürek)
1. Саяхан би Итали улсын далайн эргийн үзэсгэлэнт хотуудын нэг Триестэд энэ хостой таарсан юм. “Түүнийг Ромео, харин намайг Жулиет гэдэг. Бие биенээ олж харснаас хойш бидний амьдрал шинээр эхэлсэн. Бид түүхийг өөрчилж чадахгүй ч өөрсдийн түүхийг бүтээж чадна. Тиймээс шинэ үеийн Ромео бол тэр, харин би бол Жулиет нь. Гайхах хэрэггүй ээ. Бид чинь галзуу италичууд шүү дээ” гэж хэлмэгцээ бүсгүй залуугаа хөтлөөд явж одсон доо.
2. 2. Италичууд өөрсдийн улс орны итгэл үнэмшлийг бүтээсэн сүсэг бишрэлээ гайхалтайгаар дээдэлдэг хүмүүс. Католик шашны эх болсон энэ улсад сүм болгон өөрийн гэсэн онцлогтой ч дотор нь ороод удаан ажигласны дараа л түүнийг нь олж чадна. Надтай таарсан хамгийн анхаарал татам боловч аниргүй сүмүүд бол энэ хоёр. Нэрсийг нь Андрона Дэй Грижиони ба Смариа Макгиорэ хэмээнэ. Зэрэгцэж оршдог энэ хоёр сүмд Ням гариг бүр өөрсдийн үйлдсэн нүглээ аминчлахаар ирсэн хүмүүс ариун усанд ёслоод ордог. Хоёр ч долоо хоног дараалан ирж харагдсан шүү, зарим хүн. Өөр өөрсдийнхөөрөө, байгаагаараа гэмшиж болох газар нь Триестад бол тэнд л аж. Билли Сандэйн хэлсэн “Сүмд очих нь намайг шашны дагагч болгохгүй, бид гараж орох болгондоо автомашин болдоггүй шүү дээ” гэдэг үгтэй санал нийлдэг учраас би энэ хотод байх хугацаандаа хэд хэдэн удаа ийшээ ороод үзсэн. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн ч, өөр хаа нэгтээгээс гарц, аврал хайж байгаа янз бүрийн хүмүүсийн залбирал нь л миний харцыг булаадаг юм.
Миний таних нэгэн Америк сэтгүүлч бүсгүй Итали орны үзэсгэлэнт газруудын үүх түүхийн тухай нийтлэл бэлдэж явахдаа энд суудаг гуйлгачин эртэй хэсэг ярилцсан гэнэ. Тэр эр түүнийг 1 евро өгвөл сүмийн түүхээс ярья гэж хэлж л дээ. Бүсгүй ч мөнгөө өгөхөд өнөөх хөгшин эр нүд рүү нь харж байгаад “Охин минь, миний өвөг дээдэс маш олон жил эндээс өглөг асууж амьдарсан. Надад заавал итгээрэй. Бид л энэ хоёр сүмийг холбодог. Яагаад гэвэл бие биенээ жигшсэн хүмүүс бидэнд өглөг өгөхдөө нөгөө хүндээ ч давхар өгдөг гэсэн үг. Би бол эдний гүүр гэж хэлжээ”. Бүсгүй харин тэр хөгшний тухай нийтлэлдээ “Энхийн гүүр” гэж бичээд оруулсан гэсэн.
3. Энэ газраас миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Венец хотод байдаг жижигхэн Еврей хороолол. Очих бүрт л сэтгэлийг минь ураад хаях шиг болдог байлаа. Еврейчүүдийг энд одоо хүртэл цагдаа нар манадаг, гэхдээ тэднийг хорих гэж биш, харин одоо үеийн зэрлэг балмад хүмүүсээс хамгаалах гэж тэр. Тэдэн рүү чулуу шидэн, хайр найргүй доромжлох 21-р зууныхан байсаар байгаа нь эмгэнэлтэй санагдсан.
4. Харин энэ бол надад нэрээ хэлээгүй залуу. Шашны зүтгэлтэн шиг хувцасласан түүнтэй аж амьдралынх нь талаар багахан ярилцахыг хүссэн надад харин тэр нэрээ ч хэлэхийг хүсээгүй. Гэхдээ тэр огт муухай аашлаагүй л дээ, зүгээр л надтай ярилцахыг хүсээгүй бололтой чимээгүй явчихсан. Шинэ танилтай болохыг ч хүсэхгүй болтлоо амар амгалан, одоодоо сэтгэл хангалуун байгаа юм болов уу гэж таамагласан шүү.
5. Надад хамгийн дотнохон санагдсан газар бол Монфалконэ хот. Жижигхэн мөртлөө их тухтай энэ хотын автобусны буудлаас 5 метр орчимд байрлах мөрөөдлийн желатоны мухлаг бий. Тэнд 3 үеэрээ желато хийдэг найрсагхан залуу ажилладаг бөгөөд очих болгонд минь л хүлээж байсан юм шиг шинэхэн желатог хийчихсэн байдагсан. Торх, зайрмаг, шингэн чихэр гээд бүгдийг нь нэг бүрчлэн гараар хийж, ирсэн хүн болгоныг инээмсэглэн угтдаг тэр залуугийн гараар энэ дэлхийн хамгийн амтлаг мөхөөлдөс бүтдэг байсан юм шиг л санагддаг шүү.
6. Эртний үзэсгэлэнт барилгуудтай Италиар хийсэн бяцхан аялалаа эргэн санахад харин нэн түрүүнд санаанд буусан зүйлсээ та нартаа сонирхууллаа. Дараагийн өртөө: Дэлхийн өөр хаа нэгтээ...
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Nari
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(556)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com