ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Тэр өөр бүсгүйг магтах үед…

Хайр & секс  | 2014 / 02 / 04

Саяхан найз залуу маань ажлын газрынхаа нэг бүсгүйг сүрхий магтаж байна аа. Надад ч хамгийн түрүүнд “Тэгээд энүүгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм бэ?” гэх мэт тийм ч сайнгүй бодлууд орж ирсэн. Гэхдээ Гоолингоо бүсгүйн тайван хүлээцтэй зангаа гаргаад яриаг нь таслалгүй харин ч дэмжээд яриулсан юм. Тэр санаатай, санаандгүй аль нь ч байсан хүсч байгаа зүйлээ надад хэлээд байна уу даа гэж бодсоных л доо.

Яах уу: Тэр өөр бүсгүйг магтах үед…

Сөрөг шийдэл: Юуны өмнө яриаг нь бүрэн ойлгож сонсохгүй байх нь буруу. “Тийм л юм бол тэр бүсгүй дээрээ оч л доо. Сонголт одоо ч бий шдээ.” гэж ундууцах, өөрийгөө түүний сэтгэлд хүрэхгүй байна даа, удахгүй салах байх даа гэж дотроо гомдохоо урдаа барих нь яалт ч үгүй сөрөг шийдэл. Таалагдахгүй байсан ч юм хэлэлгүй ярианы сэдвийг өөрчлөх эсвэл гараад явах нь чамд дараа нь үнэнээс зугтаад байгаа мэт мэдрэмж төрүүлж, олон зүйл төсөөлж бодоход хүргэнэ. Хэрвээ танай хүн тоглоом шоглоомонд хөнгөхөн ханддаггүй нэгэн бол өөр эрийг зөрүүлж магтан нэгийгээ үзэх нь ч сөрөг шийдэл болно. Мэдээж ямар талыг нь магтаж байгаагаас яах нь хамаарна л даа. Гадна төрхийг нь магтвал огтхон ч эмзэглэхгүйгээр барахгүй санал нийлж байгаа чинь түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Харин чиний хийдэг зүйлсийг оролцуулах, жишээлбэл сайхан хоол хийдэг, гэрээ байнга цэмцгэр байлгадаг гэх мэтээр ярnвал “Тэгээд миний хоол муухай байдаг юм уу, тэ?” гээд л сөргүүлж тавимаар санагдах нь мэдээж. Гэхдээ ингэлээ гээд сөргөлдөхөөс өөр сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ.

Эерэг шийдэл: Та хоёр үнэхээр гайхамшигтай ойлголцдог хос бол сонсоход эвгүй байна гэдгээ шууд л хэл. Хамгийн гол нь уурлахгүй, гомдоллохгүйгээр зүгээр л хэлэх юм шүү. Харин тэгж хэллээ гээд ойлголцоно гэдэгтээ итгэлгүй байвал юун түрүүнд сөрөг шийдэлд тусгаж өгсөн зүйлсийг хийхээс зайлсхийхгээрэй. Тэгэхээр эхлээд ямар нэг эсэргүүцэж дургүйцсэн мэдрэмж төрүүлэлгүйгээр яриаг нь анхааралтай сонсоод дуусгачих. Тэр бүсгүйн үнэхээр үнэлүүштэй чанарыг нь магтаж байвал яадаг юм, “Би ч гэсэн тэгж боддог шүү” гээд хүлээн зөвшөөр. Үгүй ч гэсэн түүнийг нь батлахаар хичээх хэрэггүй. Гол нь түүний юу хүсээд байгааг нь л мэдээд авчих. Хэрвээ тэр зүйл чиний өөрөөрөө байхад саад болохооргүй зүйл бол яагаад хайртынхаа төлөө жаахан хичээл зүтгэл гаргаж болохгүй гэж? Харин түүний магтаад байгаа зүйлийг нь өөртөө бий болгох талаар бодох үед чамд огт өөр хүн болох гэж хичээгээд байгаа мэт санагдах эсвэл чиний баримталдаг зарчмын эсрэг зүйл байвал түүнээс яах гэж энэ тухай ярьсан зорилгыг нь шууд асуугаарай. Үнэхээр өөрийнхөө бүсгүйг тэр эмэгтэй шиг байгаасай гэсэндээ хэлсэн үү эсвэл зүгээр л магтууштай санагдсан болохоор л уу гэдгийг тодруул. Ямартай ч ямааны мах халуун дээрээ гэдэгчлэн тухайн үед нь яриан дундуураа оролцуулаад яагаад энэ тухай ярих болсныг мэдэж аваарай. Тэгснээр энэ ярианы дараа өөрийгөө хий таамаглал дунд үлдээхгүй бас дараа нь чи тэр үед тэр эмэгтэйг тэгэж магтсан чинь надад таалагдаагүй гэсэн юм ярьж өөрийгөө эвгүй байдалд оруулахааргүй болно.

Яагаад ингэх ёстой гэж? “Тухайн үед яагаад тэгж ярьсан юм бол?” гэсэн асуултыг хариултгүйгээр өөрийнхөө толгойд битгий үлдээ. Бүсгүйчүүд биднийг ургуулан бодох чадвараа буруу талаар нь гаргах бүрт л цаанаасаа батлах гээд байгаа мэт хатгасан үйл явдлууд цувраад байдаг шүү дээ, тийм ээ? Тийм болохоор нэг зүйлээс болж өөрийнхөө бодлыг эрээвэр хураавар болгож, харилцаандаа сэв суулгахгүйн тулд асуудлыг тэр дор нь асууж тодруулаарай. Ерөнхийдөө ихэнх эр өөр бүсгүйд үнэхээр сайн болсон бол найз бүсгүй, эхнэрийнхээ дэргэд түүний талаар барагтай л бол ярихгүй. Тийм учраас чамд хардах шаардлага төдийлөн бага гэсэн үг. Бүх асуудал эвээр шийдэгдсэн ч гэсэн өөр эмэгтэйг магтах үед чамд үнэхээр эвгүй байсан бол үүнийгээ хайртдаа хэлээрэй. Чамд муухай сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд дараа нь үгээ цэгнэж байг.

Хайрт чинь чамд өөр бүсгүйг магтаж яривал яах вэ? Яг энэ асуултыг Гоолингоо бүсгүйчүүдээс фэйсбүүкээр асуусан юм л даа. Харин тэдний ихэнх буюу 58,2 хувь нь уурлана, гомдоно, тэр дор нь арга хэмжээг нь авна гэх мэт хариулсан байна. Тэгвэл чиний хувьд найз бүсгүйнхээ дэргэд өөр бүсгүйг магтаж ярих нь хэр асуудалтай зүйл вэ?

Яах уу: Тэр өөр бүсгүйг магтах үед…

1. Нэг их тоохгүй. Би ч гэсэн түүний дэргэд өөр залуучуудыг магтаж л орхидог. Хэвийн зүйл.
83 (20.96 %)
2. Би яриаг нь сонсчихоод тэр бүсгүйн давуу талуудыг өөртөө тусгаж авахыг хичээнэ.
148 (37.37 %)
3. Яав ч таалахгүй. Эрчүүд эхнэр/ найз бүсгүйнхээ дэргэд ийм юм ярихгүй байх “үүрэг”-тэй.
112 (28.28 %)
4. Уурлана. Тэгээд тэр дор нь хариуг нь барина.
39 (9.85 %)
5. Надад өөр хариулт байна. Сэтгэгдлээр үлдээе.
14 (3.54 %)

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(841)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com