ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварын ертөнцийн “зартай” хос: Николь, Люк

Загвар  | 2014 / 01 / 30

Урьд нь бид үргэлж л брендүүдийн намар, өвөл, хавар, зуны загваруудыг хүргэдэг байсан бол энэ удаа “Shoescribe” хэмээх онлайн дэлгүүрийн цуглуулгыг үзүүлж байна. Гэхдээ их учиртай цуглуулга л даа. Гол дүрүүдийг нь миний хамгийн хайртай модель Николь Ворн өөрийн найз залуу Люк Шедболтийн хамт бүтээсэн юм.

 Загварын ертөнцийн “зартай” хос: Николь, Люк

Тиймээс та нартаа гоё гутлууд харуулахын зэрэгцээ япон, солонгосын холимог гаралтай, загварын блог хөтлөгч, фото модель болох Николь болон түүний зурагчин найз залууг танилцуулах гэсэн юм.

Зураг авалт Италид явагдсан бөгөөд Миланы гудамжинд танилцах залуу хосын ирээдүйн болзоонуудаар тус онлайн дэлгүүрт зарагдаж байгаа гутлуудыг танилцуулсан тун гайхалтай шийдэлтэй, богино хэмжээний кино болжээ. Тэд хоёул загварын ертөнцтэй салшгүй холбоотой бөгөөд Николь блогоо хөтлөхийн зэрэгцээ модель болдог бол Люк түүний зургуудыг авдаг байна. Санаандгүй байдлаар Зул сарын үдэшлэг дээр танилцсан хосууд өдгөө 7 дах жилээ хамт үдэж байгаа. Дэлхийгээр хэрэн аялаж, бүхий л нэртэй загварын орднуудын төсөл дээр хамтран ажилладаг тэдний хувийн зургуудаас ч гэсэн хүргэе.

1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10. Харин энэ бол тэдний Dolce&Gabbana –ийн Австрали дахь шинэ дэлгүүрийн төсөл дээр ажилласан бүтээлүүд. Ахин дахин уулга алдсан ч багадмаар байгаа биз?
11.
12.
13.
14.
15.
16.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(144)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com