ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Гэр бүлсэг” наадам Гремми-2014

Хөгжмийн урлагийн дээд шагнал болох Греммигийн 56 дах наадам өнгөрөгч ням гарагт Лос Анжелест болж өнгөрлөө. Урьд жилүүдийнхтэй харьцуулвал ихээхэн “гэр бүлсэг” шинж чанартай байсныг юун түрүүнд хэлэх нь зүйтэй. Яагаад гээч? Домогт “Beatles”-ийн хоёр гишүүн хамтдаа тайзан дээр шинэ дуу амилуулж, хип хопын хаан, хатан Жей-Зи, Бейонси нар танхимыг хайранд “согтоож”, ижил хүйстнүүдээс ч бүрдсэн 33 хос тухайн үдэш гэрлэлтээ батлуулсан болохоор тэр. Дэндүү гэхэд дэндүү гайхалтай, уулга алдалтаар дүүрэн өнгөрсөн оройн сонин хачнаас одоо хуваалцъя.

“Гэр бүлсэг” наадам Гремми-2014

1. Шагнал гардуулах ёслолыг нээсэн гэр бүл
Ихээхэн манан, өнгө өнгийн гэрлээс бүтсэн Греммигийн шагнал гардуулах ёслолын нээлт. Бейонсигийн шинэ цомогт орсон “Drunk in Love” дууг тэд дуулсан бөгөөд үзэгчдийг бүхэлд нь хайранд согтоож байгааг бичлэгнээс үзэж болно. Жей-Зи энэ орой “Шилдэг хоршоо реп дуу” шагналыг Жастин Тимберлейктэй хамт дуулсан “Holy Grail”-ээрээ авсан бөгөөд цомоо охин Blue Ivy-даа өгнө хэмээн хошигноод ч амжсан аж.

2. Шагнал авсны дараах түүхэн дэх “шилдэг” сэтгэгдэл
Taylor Swift, Kendrick Lamar, Sara Bareilles, Macklemore & Ryan Lewis нартай өрсөлдөн Daft Punk хамтлагийн “Random Access Memories” шилдэг цомгийн шагналыг хүртсэн юм. Гэхдээ “роботууд” маань өнөөг хүртэлх имижээ хадгалан тайзан дээр гараад нэг ч үг хэлээгүй аж. Франц залуус тэр үдэш шилдэг цомгийн шагналаас гадна “Get Lucky” дуугаараа оны шилдэг бичлэгийн төрөлд ялсан билээ. Энд харин миний хайртай дуучин, гайхалтай Stevie Wonder-той хамтран дуулж байгаа. Дуустал нь үзэн Греммигийн наадам яаж 70-аад оны хэв маягтай болсныг, Йоко Оно, Стивен Тайлер нар хэрхэн бүжихийг хараарай.

<

3. 33 жинхэнэ гэрлэлт
Греммигийн үеэр Бейонси, Жей-Зи хоёроос гадна гэр бүлтэй холбоотойгоор тохиолдсон өөр нэгэн сайхан зүйл нь шагнал гардуулах ёслол дээр 33 хос хувь заяагаа холбосон явдал юм. Macklemore&Ryan Lewis, Mary Lambert, Madonna нар хамтран “Same Love” дууг дуулах үеэр жүжигчин, реппер дуучин Латифа гарч ирэн албан ёсоор уг үйл явдлыг зарласан байна. “Хайр бид нарын заримд нь биш бүгдэнд нь зориулагдсан зүйл юм” хэмээн хэлсний дараа ижил хүйстнүүдээс ч мөн бүрдсэн хосууд итгэлтэйгээр инээмсэглэн гэрлэжээ.

4. “Beatles” ахин тайзан дээр!
2009 оноос хойш тайзан дээр хамтдаа тоглоогүй хоёр “домог”-оо Греммигийнхэн мөн л тэр үдэш харсан юм. “Beatles”-ээс одоо амьд үлдсэн хоёрхон гишүүн болох Paul McCartney, Ringo Starr нар Маккартнигийн 2013 онд гаргасан цомгийн дуу “Queenie Eye”-ийг дуулсан байна.

5. Онцлох “урам хугаралт”
56 дах Греммигийн онцлох “урам хугаралт” Кендрик Ламар байв. Уг нь тэр “Шилдэг залуу уран бүтээлч”, “Шилдэг цомог”, “Шилдэг реп цомог”, “Шилдэг реп тоглолт”-ын төрөлд нэр дэвшсэн юм л даа. Даанч нэгийг нь ч авч чадаагүй. Тиймээс фенүүдээ! “Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай” гэдэг үг байдагчлан 2015 онд түүнийг бүр ч олон төрөлд нэр дэвшиж, аваасай гэж хүсээрэй. Дараах бичлэгт шилдэг рок тоглолтын төрөлд ялсан “Radioactive” дууг Кендрик хамтран дуулж байгаа.

6. Шинэ Зеландын 17 настай од
Өнгөрсөн жилүүдэд хөгжмийн урлагийн бяцхан, залуу одын байрыг ганцаараа шахуу эзэлж байсан Taylor Swift энэ жил халаагаа Шинэ Зеландаас гаралтай дуучин Лордед шилжүүлсэн юм. Түүний 17 настай нь Греммигээс “Оны шилдэг дуу”, “Шилдэг ганцаарчилсан поп тоглолт”-ын шагналыг авахад огтхон ч саад болоогүй.

7. Тайзан дээрээс түүндээ!
John Legend “дангаараа” ч гэсэн сайхан залуу. Загвар өмсөгч, эхнэр Chrissy Teigen-тэйгээ хамт бол бүр ч сайхан харагддаг. Гэхдээ тайзан дээрээс түүнд зориулж зохиосон дуугаа дуулахдаа илүү сэтгэл татам харагдаж байгаа биз?

8. Греммигийн хамгийн бяцхан зочин
Энэ жил Греммигийн наадамд анх удаа оролцож буй олон шинэ, залуу уран бүтээлчид бий ч тэднээс хамаагүй бяцхан, бас дулаахан гэр дотроосоо үзэж буй нэг л зочин бий. Тэр бол дуучин Ciara, Future нарын анхны хүүхэд юм.

1. Katy Perry
2. Taylor Swift
3. Madonna хүүтэйгээ.
4. Pink
5. Rita Ora
6. Paula Patton
7. Amber Rose
8. Alicia Keys
9. John Legend эхнэртэйгээ
10. Ariana Grande
11. Beyonce
12. Sean Lennon & Yoko Ono
13. Macklemore & Ryan Lewis
14. Miguel
15. Anna Faris
16. Paris Hilton
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(342)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com