ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Posh” хатагтайн тухай бидний мэдэхгүй 10 зүйл

Одууд  | 2014 / 01 / 20

Google дээр Victoria Beckham гэж бичээд хайхад хамгийн эхний илэрц нь www.victoriabeckham.com. Дадаж сурснаараа энэ хайлтын эхний илэрц нь “Wikipedia.org” дээр байрладаг түүний тухай мэдээлэл байна гэж бодож байтал үгүй байж шүү. Гайхалтай юм аа! Өөрийнхөө нэрийг брэнд болтол нь хөгжүүлсэн дуучин асан дизайнер бүсгүйн тухай чи хэр сайн мэдэх вэ? Би лав өөрийн мэддэггүй байсан 10 баримтыг оллоо.

“Posh” хатагтайн тухай бидний мэдэхгүй 10 зүйл
1. Бүхний эхлэл “Fame” мюзикл Викториаг 8 настай байхад ээж нь дүүтэй нь хамт “Fame” киног үзүүлж байжээ. “Тэр киног үзэж дуусаад л би Coco шиг болохыг мөрөөдөж эхэлсэн” гэж хэлж байсан гэдэг.
2. Өсвөр насны асуудал түүнд ч бас байсан- Бяцхан Викториагийн нүүрэн дээр юм гарах нь их байсан бөгөөд дүүгийнх нь цэвэрхэн царай түүнийг маш ихээр эмзэглүүлдэг байсан гэдэг. Сургуульд явахдаа батгатай хэсгээ будаж халхалдаг байсан ч багш нь дургүйцэж угаалгачихдаг байж.
3. Марк Вүүд-Энэ бол түүний өмнөх сүйт залуугийн нэр юм. Тэрээр Дэвидтэй гэрлэхээс өмнө нэг найз залуутайгаа сүй тавьж байсан ба Викториаг “The Spice Girls” хамтлагт дөнгөж ороод бэлтгэл хийж байх хугацаанд нь ээж аавтай нь хамт амьдардаг байж. Гэсэн ч Марк Викториад тийм ч их хайртай байгаагүй бөгөөд харилцаандаа төдий чинээ ач холбогдол өгдөггүй байсан учраас Викториа “Wannabe” дууныхаа клипний зураг авалтын үеэр салаад ахин хэзээ ч эргэж хараагүй ажээ. Тэр үнэхээр зөв сонголт хийсэн тийм үү?
4. “Persuasion”-“The Spice Girls” хамтлагт орохоосоо өмнө тэрээр “Persuasion” нэртэй 2 эрэгтэй гишүүнтэй хамтлагт байсан ажээ. Хамтлагаараа шөнийн клуб, баруудад дуулдаг байхдаа нэг өдөр нарийнхан цаасан дээр бичсэн 18-23 насны дуулж бүжиглэдэг, хүсэл мөрөөдөл, зорилготой бүсгүйг хамтлагт урьж байна гэх утгатай зарыг олж харснаар “Persuasion” түүх болон үлджээ.
5. Давхар ажлууд-“The Spice Girls” хамтлагт орж тэсрэлт хийхээс өмнө тэрээр бараг л ажил голдоггүй байсан гэж хэлэхэд болно. Хагас цагийн, бүтэн цагийн гээд олон ажил хийж байсан ба “The Daily Mirror” болон үндэсний сонингуудад сурталчилгааны модель, их дэлгүүрийн үнэртэй усны тасагт худалдагч ч хийж байсан аж.
6. Төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг-Түүний сайн найз супер модель, “Victoria’s Secret” –ийн сахиусан тэнгэр Heidi Klum түүний төрсөн өдрөөр 2000 долларын cupcake бэлэглэсэн ба тэр нь ирэх жилийнхээ 12 сарын хугацаанд долоо хоног бүрийн 5 дахь өдөр хайрцаг хайрцгаараа Викториад хүргэгдэж иржээ. 34 насных нь төрсөн өдрөөр хайртай нөхөр нь түүнд Калифорнияд байрлах усан үзмийн талбай бэлэглэж байжээ. Хамгийн сайхан бэлгүүд биш гэж үү?
7. Таргалалт-Викки 15 настай байхдаа үл мэдэгдэх шалтгаанаар гэнэтхэн л илүүдэл жинтэй болж ирсэн бөгөөд үүнийг гормоны өөрчлөлтөөс шалтгаалсан гэдгийг дараа нь тогтоожээ. “The Spice Girls” хамтлагийн гишүүн болж гарын үсэг зурахаасаа өмнө эрчимтэйгээр жингээ хасахын тулд тонн тонноор нь ногоо идэж, хөдөлгөөн хийдэг байсан гэдэг.
8. Хүн чанар, зөөлөн сэтгэл-Түүнийг харах бүрт ажилдаа мэргэжлийн, хүйтэн бас хэтэрхий төв харагддаг. Гэхдээ түүний дотны найз, гэр бүлийнхэн нь түүнийг хичнээн зөөлөн сэтгэлтэй, хөгжилтэй хүн болохыг ам уралдан ярьдаг. Дэвид ч гэсэн түүний инээмсэглэж байгаа зургийг нь “Хар даа, түүнийг инээдэг ээ гэж би та нарт хэлээгүй юу.” гэсэн тайлбартайгаар өөрийн албан ёсны Фэйсбүүк, Инстаграм хуудсандаа тавьсан байсныг харсан биз дээ?
9. Загалмайлсан эцэг, эхүүд- Христийн шашины ёс заншлын дагуу тэр хүүхдүүдээ загалмайлуулсан бөгөөд Дэвид Викториа хоёр Английн жүжигчин, загвар өмсөгч Элизабет Харли, алдарт дуучин Элтон Жонн болон Викториагийн ах эгч хоёрыг Ромео, Брүүклин нарыг загалмайлуулахаар сонгож байж. Харин гэр бүлийнхээ сахиусан тэнгэр Харперийнхаа загалмайлсан эхээр жүжигчин Эва Лонгориаг сонгосон байна.
10. Хамгийн муухай хувцасласан од-Эрүү мултармаар биш гэж үү? Викториа юу даа? Би ч 2007 онд ийм юм болж байсан гэдэгт нь итгэсэнгүй. Тэрээр харин одоо хамгийн загварлаг оддын жагсаалтад гарцаагүй багтдаг болсон төдийгүй өөрийн нэрийн хувцасны коллекцоороо дэлхийг байлдан дагуулдаг, бодит фейшиниста.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(253)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com