ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: “Би чамд хайртай” гэсэн үгний хариу ... байвал

Хайр & секс  | 2014 / 01 / 20

Чи түүнд маш ихээр татагдаж, өөрийгөө барьж дийлэхгүй болохдоо, юмыг гаргаж байж л санаа амардаг зангаараа, өөрийгөө түүнд хайртай болчихож гэж бодсон болохоор эсвэл зүгээр л жинхнээсээ чи түүнд хайртай болчихсон болохоор гээд ямар ч шалтгаанаар байсан гэсэн чи түүнд “Би чамд хайртай” гээд хэлчихсэн.

Яах уу: “Би чамд хайртай” гэсэн үгний хариу ... байвал

Ялангуяа бүсгүй хүний амнаас гарахдаа хэцүү байдаг нандин гурван үгийг догдлон байж хэлтэл тэр хариуд нь юу ч гэлгүй ярианы сэдвийг өөр тийш нь эргүүлчихлээ. Уг нь тэр бөөн баяр болж “Би ч гэсэн чамдаа хязгааргүй их хайртай” гэж хэлэх ёстой шүү дээ. Гэтэл ...

Сөрөг шийдэл: Яагаад тэр юу ч хэлээгүй тухай хэд хэдэн шалтгаан гаргаж ирээд, анализ хийх. Нэр төрөө уландаа гишгэсэндээ гутарч, дээрээс нь түүнд хайрлагдахгүй байгаадаа шаналан уйлах. Ийм зүйл хийсэн тохиолдолд чи өөрийгөө л зовоож байна гэсэн үг. Ядаж л олон ангит киноны гол дүр шиг сэтгэгдэл төрж, инээд чинь хүрэхгүй гэж үү? Өөрийнхөө хүссэн хариултыг түүнээс заавал сонсох гэж хүчлэх ч бас үүнд багтана. Тэгж байж л чи бардам зангаа аварч үлдэх юм шиг санагдаж байгаа ч энэ нь чиний сэтгэлийг нэмээд хэд хоног үймрүүлэхээс өөр юуг ч авчрахгүй. Харин ч тэр чамайг хэтэрхий “яахаас ч буцахгүй” эмэгтэй юм шиг санаж, харилцаа гүнзгийрэхээс өмнө хурдхан зугтахыг хүссэндээ дөнгөж ноцож эхэлж байсан очоо унтраачихаж мэднэ. Эсвэл гомдолдоо баригдаад, шууд хэлэхгүй ч гэсэн дуугаа хурааж, түүний асуултанд хүртэл хариулахгүй биеэ цэгнэх нь чамайг аргадахын тулд худал хэлэхэд хүргэх болно. Ингэж өөрийгөө хуурах хэрэг бий гэж үү? Тухайн үедээ юу ч хэлэлгүй өнгөрсөн ч үйлдлээрээ түүнээс зай барих нь мөн л сөрөг шийдэл. Өмнөх шигээ халуухан байхаас татгалзаж түүнийг үл тоох зэрэг нь чамайг өөрийг чинь эвгүй байдалд оруулна. Учир нь чи чинь саяхан л түүнд хайртай гэж хэлчихсэн шүү дээ. Зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр хайртай гэж хэлсэн гэсэн ойлголт түүнд төрүүлчихвэл түүнд таагүй сэтгэгдэл төрөх болно. Ядаж л чиний үгийг үнэмшилтэйгээр хүлээн авахаа больчихно.

Эерэг шийдэл: “Зүгээр дээ, чамд ийм сэтгэгдэл хараахан төрж эхлээгүй байгаа бололтой.” гэж хэлээд инээмсэглэ. Тэр ядаж л чамд сэтгэлийг чинь бодоод худлаа хэлэхгүй байна шүү дээ. Өмнө нь ямар байсан, тэр хэвээрээ л бай. Ямар ч байсан чи өөрийнхөө санааг илэрхийлсэн. Тэр чамд хүссэн хариуг өгөөгүй ч өөрийнхөө бодолд үнэнч байгаагаа харуулах хэрэгтэй. Өөрийгөө үнэхээр түүнд хайртай эсэхийг бас бодож үзээрэй. Түүнд зүгээр л хугацаа олгож, болохгүй бол ингэж хэлснээ март. Санах тусам чамайг л бухимдуулна. “Юу, юуны духанд хүрэлгүй” ингэж хэлсэн бол үүнээс үүдсэн оролдлого бүрийг, өөрийнхөө тавгүй байгаа сэтгэлтэйгээ хамт мартаарай. Хичээж байгаа чинь түүний нүдэнд хэт илхэн харагдана шүү.

Яагаад ингэх ёстой гэж? Залуусыг хоёр ангилж болно. Мэдрэмжээ төвөггүй илэрхийлдэг чөлөөт сэтгэлгээтэй залуус, хэнийг ч хуурахыг хүсдэггүй учраас хайртай гэдэг үгийг сэтгэлээ нэлээд цэгнэж байж хэлдэг шударга бодолтой залуус. Тийм учраас нэг өнцгөөс л харсан дүгнэлтийг битгий хийгээрэй. Тэр өөрийгөө чамд сэтгэлтэй эсэхийг чагнаж мэдээгүй байсан учраас хуурахыг хүсээгүй, тэрүүхэн үед чамайг яахыг хармаар байсан, чамайг үнэн хэлсэн эсэхийг цаг хугацааны шалгуураар харахыг хүссэн эсвэл түүнд энэ үгийг хэлэхэд тохиромжтой цаг, газар нь биш байна гэж бодогдсон ч байж болно шүү дээ. Иймээс хүссэн хариултаа аваагүй гээд түргэдсэн хариу үйлдлүүд үзүүлэхээ азнаарай. Хугацаа олгож, өмнөх шигээ хөгжилтэй, хөнгөн, хайр татам, огтхон ч өөрчлөгдөлгүй хэвээрээ байснаараа л чи түүний зүрх сэтгэлийг чөлөөлж, харилцаандаа дахин нухацтайгаар анхаарахад нь тусална. Хэрвээ та хоёрын харилцаа эхэлснээс хойш жилээс дээш хугацаа болсон байхад тэр хайртай гэдэг үгийг чамд хэлэхгүй байвал л цаг нь аль хэдийнэ болжээ. Зүгээр л түүнээс асуучих. “Чи надад хайртай юу?”

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(660)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Elizabet.   2022-08-07
Элизабет би чамд хайр чи бол хайр юоооом

Зочин: demi.   2016-09-27
Би чамд хайртай

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com