ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хагас жилийн турш та нартаа “бэлэглэсэн” эрүүл гоо сайхны цуглуулга

Гоо сайхан  | 2013 / 12 / 28

Бүсгүйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг байгууллага болгонд Гоолингоо “хайртай”. Учир нь тэдний бүтээгдэхүүн байгаагийн ачаар та нар минь өөдрөг итгэлтэй, үзэмж төгс алхаж, өөрсдийнхөө хамгийн сайн хувилбарыг олдог. Харин бид тэр хооронд нь мэдээллийн “бүтээгдэхүүн”-үүдээрээ дотоод гоо сайхныг чинь үргэлж өнгөлөг байлгахад анхаардаг юм.

Хагас жилийн турш та нартаа “бэлэглэсэн” эрүүл гоо сайхны цуглуулга

Гоолингоо өнгөрсөн 7-р сараас эхлэн “Монос Косметикс”-той хамтран, дийлэнхдээ бүсгүйчүүдэд, тэгэхдээ хүүхэд, нөхрүүдэд маань ч бас хэрэгтэй 23 төрлийн арьс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэндийн зөвлөгөө, нийтлэлийг хүргэжээ. Уншиж амжаагүй нийтлэл байгаа юм биш биз, нэг гүйлгээд хар даа?

1. Бид яагаад нарны тос хэрэглэх шаардлагатай вэ? -Наранд хичнээн хайртайг чинь мэднэ ээ. Дулаахан илчинд биеэ ээж, зунжингаа гар хөлөө аль болох ил гарган алхах дуртайг чинь ч тэр. Гэхдээ нарны хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаалах “бамбай”-тайгаар дуртай зүйлээ хийхгүй бол, бид өөрсдөө ч мэдэлгүйгээр наснаасаа эрт хөгширч, гоо сайхан эрүүл мэндээ гундаасаар байдаг. Ялангуяа UV туяаны үйлчлэл хамгийн өндөр байдаг зуны улиралд өдөр тутамдаа, ялангуяа амралт зугаалгаар явж, хөдөөгүүр аялаж, лагерь гарах гэж байгаа тохиолдолд нарны тосыг зайлшгүй хэрэглэлгүй болохгүй.

2. Контакт линзний талаар чи юуг мэдэх ёстой вэ?-Өсвөр насны охидоос авахуулаад ажил хэрэгч бүсгүйчүүд ч гоёлын линзийг гоо сайхны дэглэмийнхээ нэг хэсэг болгожээ. Линз зүүх нь тренд мөн боловч, бүсгүйчүүд маань хэрэглээний соёлыг нь бүрэн мэддэггүйгээс болж нүдээ гэмтээх, үрэвсүүлэх зэргээр эрүүл мэндээрээ хохирч байгаа жишээ олон. Гоолингоо харааны болон гоёлын линзийг худалдаж авах, зүүх, арчлахдаа мэдэх ёстой зүйлсийг чинь сануулж байна.

3. Хайртынхаа гоо сайханд анхаарах энгийн аргууд-Ухаантай эмэгтэй зөвхөн өөрийнхөө биш, нөхрийнхөө гоо сайхан, эрүүл мэндэд ч бас анхаарал тавьдаг. Учир нь хэдэн жилийн дараа өөрөөсөө хавьгүй ихээр овор суусан, пивоны гүзээтэй, амьсгаа дээртэй эрийг сугадаж явахыг хүсдэггүй юм. Нүүрээ угаахдаа, бас гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо давхар хайртыгаа бодолцох хэрэгтэй шүү хонгор минь. Мэдээж төрөлхийн арчлуулж тордуулах дургүй эрчүүдийг нялх хүүхэд шиг бөөцийлөөд, гарах бүрт нь уруул зөөлрүүлэгч түрхээд байвал тэд амархан залхана. Тиймээс дараах 8 төрлийн зуршлыг л түүндээ зааж өгөөрэй.

4. Батга баяртай!-Батгатайгаа эвлэрч, зүгээр сууж яавч болохгүй. Нэг л мэдэхэд чи нүүрээрээ дүүрэн сорви, нүхтэй үлдчихвэл яана? Яг одооноос тэмц. Чи насан туршдаа энэ л арьстайгаа амьдарна. Бүр эвдрэхээс нь өмнө хамгаалж, арчиж, тордолж, эмчлэх хэрэгтэй. Ингэхдээ эдгээрийг хийгээрэй.

5. Өвчин тусахгүй байх хамгийн энгийн арга-Чи дархлаа сэргээх бэлдмэл авч хэрэглэдэг, гэр бүлээрээ амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн байнга уудаг, гэрийн чинь бяцхан эмийн хайрцагт төрөл бүрийн эм байдаг. Гэхдээ л өчигдөр зугаалгаар явахдаа гар ариутгагч биш нойтон сальфетка авсан юм биш биз дээ?

6. Хайртыг чинь хөөрхөн болгох бэлэгнүүд-Хэрвээ эрэгтэй хүн бидэнд үрчлээний эсрэг бүтээгдэхүүн бэлэглэвэл өөрсдийгөө наснаасаа хөгшин харагдаж байгаа юм байх даа гэж бодоод сэтгэлээр унаж мэдэх л хүмүүс, бүсгүйчүүд бид. Харин эрчүүдэд гоо сайханд нь анхаарсан бэлэг өгвөл жаахан хүүхэд шиг л “Манай эхнэр надад ингэж анхаарал халамж тавьдаг” гээд найзууддаа гайхуулж мэдэх л хүмүүс дээ, цаадуул чинь. Эрэгтэй хүн хэт цэмбэгэр биш л бол, хайртай хүнээрээ өөрийгөө “хөөрхөн” болгуулах жаахан ч гэсэн дуртай л байдаг.

7. Зугтаарай, хөгшрөлт ирж явна!-Нүүрэн дээрээ анх удаа үрчлээ олж харсан өдрөө би хэзээ ч мартдаггүй юм. Миний биен доторх эд эсүүд яг л энэ нийтлэлийн гарчигийг хэлж чангаар хашгирч байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. 25 л хүрчих юм бол 30, 40 нас руу уулын уруу өнхөрөхтэй л адилхан хурдан оччихно гэсэн эгчийнхээ үгийг санан санан, тэр өдөржингөө хөгшрөлтөө сааруулах аргуудыг судалсан юм. Өөрийнхөө тэмдэглэж авсан, туршиж үзсэн аргуудаас та нартаа зөвлөж байна.

8. Нярайн болон хүүхдийн арьс арчилгаа-Бидний хүүхдийн хамба хилэн шиг зөөлөн, гөлгөр, илээд л баймаар арьс нь онцгой арчилгаа шаардлагатай. Тэдний арьсыг шинэхэн, торгомсог, эрүүл чанараа аль болох удаан хадгалж, эрүүл өсөж торниход нь туслахын тулд Гоолингоо ээжүүд нярайн болон хүүхдийн арьс арчилгааны талаар эдгээрийг мэдэх ёстой.

9. Яагаад арьсандаа зуун настын хандтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ?-Эртний Египетүүд зуун настыг мөнх амьдралын ургамал хэмээн нэрлэж, эмчилгээ, гоо сайхандаа хэрэглэсээр ирсэн. Кактусны төрлийн энэ ургамал зуун зууныг дамжин эрүүл мэнд, косметикийн салбарт ашиглажээ.

10. Эрчүүдийн энэ оны үс засалтын трендүүд-“Эрэгтэй хүн сармагчнаас дээр байвал болно” гэдэг үг гадаад үзэмжиндээ анхаарахаас залхуурдаг эрчүүдийн өөрсдийгөө тайвшруулдаг бяцхан заль болж, эрэгтэй загвар өмсөгчид эмэгтэйгээсээ илүү өндөр орлого олдог болоод байгаа үе...Аргагүй шүү дээ, энэ ертөнц аажимдаа гоо сайхны өндөр мэдрэмжтэй эмэгтэйчүүдийн мэдэлд ороод байгаа юм чинь.

11. Жирэмсний үеийн гоо сайхны хориотой жагсаалт-Хэвлийдээ бяцхан амь тээн яваа бүсгүй хүн бүр төгс ертөнц. Гэхдээ тэд хөлнөөсөө үснийхээ үзүүр хүртлэх эмзэгхэн биеэ яг энэ 9 сард л урьд урьдаасаа илүү эрүүл авч явах үүрэгтэй. Органик, шим тэжээлтэй хоол хүнс сонгож, архи, тамхи, эм тарианаас татгалздаг шиг энгэсэг, будгандаа хүртэл цензурь тогтоох зайлшгүй шаардлагатай. Харин шалгуур ямар байхыг Гоолингоогийн хөөрхөн давхар биетнүүд мэдээд ав!

12. Үсийг хурдан ургуулах 6 төрлийн эмийн ургамал-Шампунь үйлдвэрлэгч олон компани синтетик найрлага агуулсан эрдсийн гаралтай тосыг хэрэглэдэг. Эрдсийн гаралтай тосыг нефьтийг нэрж гаргаж авдаг бөгөөд энэ нь хуйхны гадуур гялгар бүрхүүлийг үүсгэж хортой бодисыг ялгаруулах арьсны үйл ажиллагааг удаашруулдаг юм. Хари нөгөө талаас байгалийн гаралтай тосыг арьс болон хуйх хурдан хүлээж авдаг. Тиймээс аль болох эмийн ургамлын тос агуулсан шампунь, ангижруулагч, тэжээлийн тос хэрэглэх нь үсэнд ээлтэй юм. Үсээ хурдан ургуулж, өтгөрүүлэхийг хүсч байгаа бол хэрэглэх бүтээгдэхүүнүүдээсээ эдгээр эмийн ургамлын найрлагыг хайгаарай.

13. Арьс дүүргэгч коллаген-Чиний гоо үзэсгэлэнгээс өдрөөс өдөрт булааж байгаа юм шиг санагдах цаг хугацааны бүгдээрээ яаж эсэргүүцэж чадна гээч? Өөртөө тавих анхаарал халамж, хэнд ч хулгайлагдахгүй өөдрөг залуу бодлоороо. Харин насаа дарж хэлж ч болохоор толигор харагдахын төлөөх өөртөө тавих халамжийн нэг хэсэг нь чанартай гоо сайхны бүтээгдэхүүн, тэр дундаа коллаген агуулсан бүтээгдэхүүнүүд юм.

14. Өөгүй арьсны будалтын 4 үе шат-Нүүр будалтын үндсэн бөгөөд хамгийн чухал хэсэг бол арьсны будалт. Үүнийг л зөв, ном журмынх нь дагуу хийхгүй бол нүдээ хичнээн смоки маягаар будаж, уруулаа тодоор өнгөлсөн байсан ч өөлөх зүйлгүй харагдах зорилго чинь бүтэлгүйтнэ. Бүгдээрээ өглөө бүр гэрээсээ өөгүй арьстай гарахын тулд дараах 4 алхмыг алгасахгүйгээр хийх хэрэгтэй.

15. Хуурай болон хэт хуурай арьсыг хэрхэн тордох вэ?-Сүүн шингэн, тоник, өдөр шөнийн тосоо алийг нь ч орхигдуулалгүй хэрэглээд байвал хуурай арьс нь арчлахад тийм ч хэцүү төрлийн арьс биш юм. Усанд ороод гарсны дараа тос түрхэхгүй л бол таталдаад эхэлдэг “ааштай” арьсаа тайвшруулах дарааллаа хараад аваарай.

16. ”Удвал” энгэсэгний 5 онцлог-Хамаагүй будаг хэрэглэхээр харшилдаг юм уу хэр баргийн бүтээгдэхүүн тохирдоггүй бүсгүйчүүддээ зориулан Монголд үйлдвэрлэсэн “Удвал” энгэсгийг танилцуулж байна.

17. Бугын цусан эврийн ач холбогдол-Дорнын анагаах ухааны хамгийн олон талын ашигтай, ач холбогдолтой бэлдмэл болох бугын цусан эврийн бэлдмэлийн талаар мэдэх үү?

18. Алив, гараа нэг харъя даа?-Нэг эрэгтэй найз маань “Би эмэгтэй хүний гарыг хамгийн түрүүнд хардаг” гэж хэлж байсан юм. Яагаад гэж асуутал, гар бол бүсгүй хүний эрүүл мэнд, ариун цэвэр, өөртөө хэр арчаатайнх нь толь болдог гэж хариулсан юм. Хумсаа янзалсан байдал, хурууны урт богино, тэгш мойногоос гадна гар маань бидний гоо сайхан, эрүүл мэнд, зан араншингийн талаар ч олон мэдээллийг өгдөг. Хүн бүр гарын ариун цэвэр болон арьсны үзэмжинд анхаарах хэрэгтэй. Энэ нийтлэлийг уншаад гарынхоо гоо үзэмжинд анхаарал тавиарай.

19. Залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалах арьс арчилгааны энгийн хэвшлүүд-Нүүр, хүзүү, гар бол эмэгтэй хүний хөгшрөлтийг харуулах биеийн хамгийн ил хэсгүүд. Насаа хүртэл дарж хэлэхийг хүсдэг, мөнхийн залуу бодолтой бүсгүйчүүдийн хувьд үрчлээтэй гар, суларсан арьс огтхон ч хүсэх зүйл биш шүү дээ. Хүсдэггүй зүйлээ өөртөө бий болохоос сэргийлэх, эсвэл жаахан бий болоод эхэлчихсэнийг нь зогсоохын тулд биеийнхээ энэ хэсэг тус бүрийн арчилгаанд арай урт хугацааг зарцуулах болох нь дээ. Гэхдээ тэр хугацаа бидний залуу сайхан үзэмжийн дэргэд юу ч биш тийм үү?

20. Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл!-Фейсбүүк дээр “Ирэх 3 сард машин, гэр, ажил гурвын хооронд гялс гялс шилжиж байж л дүн өвлийг давахаас өөр аргагүй юм байна” гэж бат итгэлтэйгээр, ард нь хоёрын хоёр анхаарлын тэмдэг тавин байж бичсэн “гунигтай” статусыг уншаад өвлийг хэзээнээс “хөгжилддөг улирал”-ын тооноос хасчихав аа гэж гайхсан шүү. Агаарын хэм хасах руу шилжмэгц л хэдэн дуртай номоо базааж аваад амралтын өдрийн ихэнх цагийг хөнжилний дор өнгөрүүлдэг үү? Наанаасаа гараад ир ээ, бээрэгхэн минь!

21. Маргаашийн төлөө маск хэрэглэе!-Маргаашийн төлөө маск хэрэглэе! Маргааш нь “хөөрхөн” харагдахын тулд бид өмнөх орой нь юу юу бэлддэг билээ? Эхнээс нь саная л даа. Өмсөх хувцсаа бэлдэнэ, гутлаа арчиж тосолно, өсгий нь элэгдээгүй байгаа гэж нэг харна, үсээ бигудинд орооно, шөнийн тосоо түрхэнэ... Харин маск тавьдаг билүү? Ядаж урууландаа эсвэл зовхиндоо маск “бэлэглэвэл” маргааш нь тэр яаж баярлана гээч! Шинэ жилийн үдэшлэгийнхээ өмнөх өдөр маск тавих 7 шалтгааныг нэрлэж байна.

22. Ямар царайлаг юм бэ!-Хайртынхаа өнөөхийг харах болгондоо яг ингэж хэлэхийг хүсч байна уу? Түүндээ аман секс хийж өгөхөөр оролдох болгондоо тэр хэсэг нь ч бас чиний хайрттай адилхан хүчирхэг, бас хөөрхөн гэдгийг мэдрэхийг хүсвэл бүсгүйчүүдийн аргаар гоо зүйд нь анхаарцгаая.

23. Гоо сайханд нь зориулах тэжээллэг бэлэгнүүд-Хэн нэгний гоо үзэсгэлэн, залуу насанд зориулж өгсөн бэлэг үргэлж л мэдрэмжтэй сонголт болдог. Яагаад гэвэл тийм бэлэг сувинер шиг гэрт хадгалагддаггүй, шоколад шиг дуусчихдаггүй, өдөр болгон хэрэглэгдэж, хэрэглэх тусам түүнийг бэлгэнд авсандаа баярлах сэтгэл хангалуун мэдрэмжийг өгдөг юм. Хэрэв чи энэ шинэ жилээр хэн нэгний гоо сайханд “тэжээл” бэлэглэхийг хүсч байвал “Монос”-ын боож бэлдсэн иж бүрдлүүдээс сонгоорой. Тус тусад нь авснаас, бэлдсэн багцаар нь авбал хөнгөлөлттэй гэсэн шүү.

Дээрх нийтлэлүүд чиний гоо сайханд хэр тус хүргэж чадсан бэ? Санал сэтгэгдлээ хэлээрэй.

Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон Монгол бүсгүйчүүдийн арьсны онцгой бүтцэд зориулж төрөл бүрийн органик найрлагуудын гоо сайхны ач тусыг нь судлан, жил бүр шинэ бүтээгдэхүүн гаргахаар хичээн ажилладаг “Монос Косметикс”-д уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Тэд биднээр дамжуулан хэрэглэгчдийнхээ ирэх оны гоо сайхны хүслийг асуулгасан юм.

Чиний зүгээс Монгол гоо сайхны бүтээгдэхүүн ямар байгаасай гэж хүсч явдаг талаар болон өөрт байгаа шинэ санаа, туршилгаасаа хуваалцаарай. Таны чин сэтгэлийн санал бидний ажлын амжилт байх болно. Чиний Гоолингоо & Монос косметик

Хагас жилийн турш та нартаа “бэлэглэсэн” эрүүл гоо сайхны цуглуулга

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(394)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com