ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрээ “шинэ жил”-сэг болгож чимэглэх 6 арга

Гэртээ  | 2013 / 12 / 10

Жил ирэх тусам шинэ жилийн баяр бага байх үеийнх шиг маань зүрх догдлом, өрнүүн санагдахаа больж ирсэн юм. Мэдээж хамгийн гоё баяр гэдэгтэй санал нийлнэ л дээ. Зүгээр л жаахан охин байхдаа хүсч хүлээдэг байсантай харьцуулахад одооных бол юу ч биш л гэх гэсэн юм. Гэхдээ шинэ жилийн баярын сэтгэл татам байдлыг эргүүлэн авчрах хэд хэдэн зам байна аа. Тэдний нэг нь гэрээ, байгаа орчноо “яая даа” гэтэл нь галзуу чимэглэх явдал. Энд 7 арга байна.

Гэрээ “шинэ жил”-сэг болгож чимэглэх 6 арга
Бүгдийг нь хийж үзэхээр сэтгэл шулуудаад байна. Том болсон охид бид одоо шинэ жилийн баяр гоё болох ёстой гэж хүлээх биш өөрсдөө мартагдашгүй болгохоор хичээх үед иржээ. Нэг бодлын хөгжилтэй байгаа биз? Амжилт Гоолингоочуудаа!
1. Нэг биш хоёрыг!
Жилийн жилд л ганцаараа торойж, шинэ жилийг нь гоё болгох үүрэг хүлээдэг гацуур мод, ногоон чимэглэлийнхээ тоог энэ удаа нэмээрэй. Хамтдаа тэд илүү сүрлэг, илүү хүчирхэг, илүү гайхамшигтай харагдана. Хана хүртэл өндөр биш байсан ч шүү дээ.Мөн хэмжээ нь хоорондоо заавал адилхан байх ч албагүй.
2. Гэрт байгаа улаан өнгийн эд зүйлсээ...
Гэртээ байгаа бүх улаан өнгөтэй чимэглэл, сувинеруудаа ил гаргаж тавиарай. Хоорондоо сэдвийн хувьд огтхон ч тохирохгүй байх нь л гэрт давтагдашгүй интерьерийг үүсгэх гол хүчин зүйл болно.
3. Богд уулнаас түүсэн мөчрөө ашиглацгаая
Бүтэнсайн өдөр болгон ууланд авирдаг хобби чинь энэ удаа бүр ч бодит давуу талыг авчрах нь. Газарт унасан нарийхан, шилбэн мөчрүүдийг түүж авчраад шилэн саванд хийж толиныхоо өмнө болон тавиур дээрээ тавьж чимэглээрэй.
4. Хөөрхөн “бондгор”-уудыг хүссэн газартаа
1. Гэрлийн чийдэнг диско хэв маягт оруулах нь.
2. Модны доор хаягдчихсан байдаг боргоцойнуудыг гэртээ өвөлжүүлэхийг хүсвэл ийм арга зам байна!
3. Гацуураа чимэглэхэд арай л загвар нь хоцрогдоод байгаа тоглоомнуудаа ард нь соронз наагаад хөргөгчөө гоёж болно.
4. Хөшигний оронд ч гэсэн... Шинэ жилийн уур амьсгал цонхоор чинь нэвт салхилна л гэж мэд.
5. Өрөөний аль нэг булангаа чимэглэмээр санагдвал...
1. Цасан хүн зөвхөн цасаар л хийгдэх хэрэгтэй гэж үү? Үгүй л байхгүй юу! 2. Энэ жил авахуулсан гоё зурагуудаа нийлүүлж хэвлүүлээрэй. Шинэ жил өнгөрсөн ч ямар дурсгалтай зүйл чамд үлдсэнийг харах тоолондоо л чи мэдрэх болно.
3. Бялуу өрдөг тавиур, шилэн хоргон дотроо цасан хүмүүс болон жижигхэн тоглоомнууд хийж болно.
4. Зөвхөн танай гэрт л хана дагаж улаан өнгөөр цас будрана. Цасан ширхэгээ ижил өнгийн туузаар тогтоогоорой.
5. Өнгө өнгийн гацуурыг ижилсүүлэн өрж ч болно.
6. Цор ганц, давтагдашгүй зүйл бүтээхийг хүсвэл
1. Варьены шилэн дотор гацуур хийгээд л гэртээ хэчнээн л бол хэчнээн жижигхэн “өвөл”-ийг бүтээж болно.
2. Гацуурынхаа оройн одыг гялалздаг алтан биш багахан панк болгоход л бүх зүйл тэс өөр харагдана.
3. Эсвэл чимэглэлээ ид моданд орж буй сэдвээр хөгжөөсөн ч болно.
4. Үлдсэн жижигхэн боргоцойнуудаараа лааны суурь, гэрийг чимж болно.
5. Бэлгийн уутыг мэдрэмж болон үзэмжээ харгалзан өөрөө оёж болно.
7. Гэрлэн гинжийг гэрийнхээ энд тэнд
Цагийг хамгийн их өнгөрүүлдэг хэсэгтээ жаахан шинэ жилийн уур амьсгал оруулвал ямар вэ? Өдөржин араас нь босдоггүй компьютеерээ тойруулаад, хэд л бол хэдэн цагийг “хамтдаа” өнгөрүүлж чадах орныхоо толгойг чимээд, эсвэл гоо сайхандаа анхаарахаар байн байн очиж хардаг тольныхоо эргэн тойронд хэлхээстэй сүлд модны гэрлийг тогтоож наагаарай. Хананы тусгай тогтоогч наалт хэрэглэвэл будаг нь хууларч, цаас нь урагдахаас айлтгүй болно. Бүр их гэрэл хэрэгтэй байвал коридорынхоо таазыг тэр чигт нь одод түгсэн шөнийн тэнгэр шиг болгох ч боломж байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(631)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com