ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэр бүлийн зөрчлөө яаж зохицуулах вэ?

Гэр бүл  | 2010 / 11 / 08

Гэр бүлийн амьдралд хэзээ нэгэн цагт хямрал нүүрэлдэг. Хамгийн гол нь хямралыг хурцдуулахгүйгээр хэрхэн даван туулах вэ? гэдэг маш чухал.

Гэр бүлийн зөрчлөө яаж зохицуулах вэ?

Сэтгэл зүйчийн зөвлөгөө

  • 1. Гэр бүлийн хямралыг даван туулахын тулд эхлээд өөрийн дотоод асуудлаа шийд, өөртэйгээ төгс зохицож амьдрах хэрэгтэй.
  • 2. Танай гэр бүлд байнгын хэрүүл маргаан гардаг бол танд хайр сэтгэл, сэтгэлийн дулаан дутагдаж байгааг илчилж байна. Хоёр биенээ ойлгож, ханддаг гэр бүлд ноцтой хэрүүл зөрчил ховор гардаг.
  • 3. Хэрэв зөрчил гарвал түүнийг даруй шийдвэрлэхийг хичээ. Эсрэг тохиолдолд уулнаас өнхөрч буй цасан бөмбөлөг мэт улам томорсоор асар том болно. Том асуудлыг жижиг болгон хувааж шат шатаар шийдэж дуусга.
  • 4. Нөхрийнхөө сэтгэл зүйн онцлогтой уялдуулж, өөрийн авир байдлаа зохицуулж сур. Хэрэв тэр хатуу, түргэн зантай бол зөөлөн, тайван бай. Хэрэв тэр зөөлөн, уян хатан бол өөрөө хатуу чанд, хүчтэй бол.
  • 5. Нөхөртөө тавих шаардлагаа нөхцөл байдалтай уялдуулж өөрчил. “Энэ ялигүй зүйлээс болж нервээ бараад яахав”, “Энэ маш чухал асуудал учраас өөр илүү тайван нөхцөлд ярих шаардлагатай” гэх зэргээр биеэ барьж сур.

Маргаж буй талуудын хамгийн өргөн тархсан алдаа бол тэд энэ үед зөвхөн өөрийгөө сонсдог. Яг л дүлий, сохор болсон мэт. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болоод бие биеэ сонсдоггүй төдийгүй ойлгохоо байдаг. Сэтгэлийн шаналал зовлондоо автан, ойр дотны хүмүүс өөрийгөө төдийгүй нөхцөл байдлыг хянаж чадахаа байдаг. Чухам ийм байдал үнэхээр аюултай. Болгоомжгүй хэлсэн ганц үг нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. Н гэдэг бүсгүйн ярианаас: “Нөхөр маань ажлаа тараад цагтаа ирэхгүй бол би маш их шаналдаг байв. Хөрсөн хоолыг хэд дахин халаах хэрэг гардаг тул би их уурладаг. Нэг удаа тэр ажил дээрээ 3 цаг саатав. Түүнийг утасдахад би уурлан “Чамайг үзэн ядаж байна, дахиж харахыг хүсэхгүй байна” гэчихэж билээ.

Та иймэрхүү байдалд орохгүйн тулд болгоомжтой бай, тайвшраагүй үедээ харьцаагаа тодруулах гэж хэзээ ч бүү оролд.
Хэрэв яг одоо дэлбэртлээ уурлаж байгаагаа мэдэрвэл ямар нэг юмаар өөрийгөө саатуул. Цэвэр агаарт зугаал, саунд ор, найз руугаа утасд.

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө

  • 1. Хайр ба үзэн ядалт бол нэг медалийн хоёр тал. Yзэн ядалт нь хог өвс шиг байх ёстой зүйл, ийм учраас үе үе түүнээсээ ангижрах ёстой.
  • 2. Дотор сэтгэлдээ дайсагнах үзлийг удаан хуримтлуулж болохгүй. Заримдаа уураа ил гаргах хэрэггүй. Уураа тэр хүндээ л гарга, түүнээс биш хажуудаа байгаа хүмүүст гаргаж болохгүй. Ийм үед хайртай хүнийхээ нэр төрийг гутаахаас сэрэмжил.
  • 3. Сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгож сур, дүрсхийсэн уур хилэн, үзэн ядалтыг ялгаж салга. Сэтгэлийн иймэрхүү хөдөлгөөнөө аль болох хурдан дарж, хэвийн халуун бүлээн уур амьсгал бүрдүүлэхийг хичээ.
  • 4. Yзэн ядалтанд бүү авт. Yүнээс гарах сөрөг үр дагаврын тухай бод. Yзэн ядалт таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төдийгүй амрагтайгаа харьцах харилцааг тань сүйтгэнэ. Тэгвэл таны амьдрал там болон хувирна.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(908)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: genetiin zochin.   2011-03-20
Ingehed er ni yagaad er hyn ,nuhuryyd haritsaaniihaa asuudald sanaa tavij boldoggyi yum bee ,yum l bol emegteichuud tiim baih estoi iim baival zygeer geh yumaa,er hyn ch bas hyleetstei baih estoi ,tevcheertei baih estoi,asuudliig zuvuur ergyylehiig hicheedeg baih estoi shyydee

Зочин: setgel zvich.   2011-02-24
Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ, çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óó? Òýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé. Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî. Ta tulgamdsan aduudlaaraa setgelee ongoitol yriltsaj zuwluguu awahiig hvsej baina uu? Tegwel ta Ineemseglel setgel zvin zuwluguu uguh tuwiin 1892 utsand handaarai. Bid tantai 24 tsagiin turs hamt baih bolno. Сайхан бүхний илэрхийлэл инээмсэглэлээр илэрдэг. *_*

Зочин: tenegtchxiin bnalda.   2010-11-12
haluun bvleen uur amisgal aaaaaa ha ha. ..neg medalnii 2 tal.... hehe

Зочин: jargal.   2010-11-11
shan zuwulguu bna bayarlalaa hatuu ni zuulnuu idne gedeg bhaa bvsgvichvvdee

Зочин: cyгараа.   2010-11-10
сайхан зөвөлгөө байна баярлалаа дараагийн нийтлэлдээ уураа хэрхэн барит сурах тухай зөвөлгөө байвал нийтлэж өгөхийг та бүхэнээс хүсэж байна би огцом ууртай болчоод байгаал даа хэхэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com