ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмслэлтээс ирэх жинхэнэ давуу талууд

Эрүүл мэнд  | 2013 / 10 / 30

Ээж маань багадаа нүүрэн дээрх шар сэвхээсээ маш их ичдэг байж. Гэтэл намайг төрүүлээд нэг л өдөр толинд харахад өнөөх “ичмээр” сэвхүүд нь ор мөргүй арилчихсан байсан гэдэг. Бид жирэмслээд нэмсэн жин, харласан нүдний хүрээ, хөөж хавдсан гар хөлөндөө л анхаарал хандуулдгаас биш, уг нь маамуу чинь хэвлийд байх хугацаандаа ч ээжийгээ хөөрхөн, эрүүл, жаргалтай болгохын тулд бүх боломжоороо хичээдэг юм шүү.

Жирэмслэлтээс ирэх жинхэнэ давуу талууд
Биеийн онцлогоос шалтгаалаад эмэгтэй хүн бүрт өөр өөр давуу талууд гардаг ч гэлээ нийтлэг илрэх 9-ийг нь дурдаж байна. Нөхрөөрөө халамжлуулахыг “хэтэрхий ойлгомжтой” гээд оруулаагүй шүү.

• Илүү өтгөн, илүү эрүүл үс
Жирэмсний үеийн дааврууд үсийг өтгөн, гялалзсан, эрүүл болгож өөрчилдөг. Зарим эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалаад илүү хурдан ургах нь ч бий. Шингэхэн гэж гомдоллодог бол одоо л чиний үсний сэргэх цаг нь ирсэн бололтой шүү. Хүүхэдтэй болсноо мэдэнгүүтээ үсчинд очоод халзан болчихсон эгчийгээ гайхах ч хэрэг алга.

• Бат бөх хумс
Цусны даралт ихсэж, дааврыг нэмэгдүүлснээр хумс илүү бат бөх, хурдан ургадаг болно.

• Илүү том хөх
Жирэмсний тестээр шалгахаас ч өмнө хөх чинь өөрчлөгдөж эхэлсэн. Хэдийгээр хүүхэд гарсны дараа хөх жижгэрдэг гэх ойлголт байдаг ч бүх эмэгтэйчүүдэд ижил үйлчилдэггүй аж. Зарим нь хоёр дахь, гурав дахь төрөлт хүртлээ том хэмжээтэй, бүр насан туршдаа ийм хэвээрээ үлдэх нь ч бий. Ямартай ч хүүхдээ аль болох хөхөөрөө хооллож байх нь хөхийг том хэвээр нь үлдээх аргын нэгд тооцогддог юм билээ.

• Гялалзсан арьс
Тасралтгүй өсөж буй цусны даралт чамайг хацар өнгөлөгч хэрэглэх шаардлагагүй болгоно. Жирэмсний үеийн нөсөө, толбо ч гэсэн эмэгтэй хүнийг эх хүн болгоход үүрэг гүйцэтгэж буй нэгэн хэрэгсэл юм. “Эмэгтэй хүн бие давхар байхдаа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг” гэх үг зүгээр ч нэг гараагүй бололтой.

• Илүү уян зөөлөн
Жирэмсэн эмэгтэйг салан задгай, мартамхай, уймраа болдог гээд л байдаг, яг үнэндээ энэ нь хүүхэд гарахын өмнөх сэтгэлзүйн бэлтгэл гэдгийг хэн ч мэддэггүй. Хорвоо дэлхий дээр нэгэнт бяцхан амьтан гараад ирсэн л бол түүнд хангалттай хайр, сэтгэл зүрхийг өгөх ёстой. Гэтэл яг одооны бид ажил, асуудал, аймшигтай араншинтай хүмүүсээс болоод нэлээдгүй зөрүүд, гөжүүд байгаа шүү дээ. Тиймээс л төрөхөөсөө өмнө дэндүү их сэтгэл хөдлөлтэй, уян зөөлөн байж гэмээнэ хүүхэд гарч ирэхэд тохирсон эхийн хайрыг өгч чадна. Одоохондоо өдөрт хэд хэдэн удаа өөрчлөгдөж л бай. Удахгүй чи хамгийн сайхан сэтгэлтэй ээж болох болно.

• 9 сарын турш сарын тэмдэг пока!
Тампон, ариун цэврийн хэрэглэл, хувцсаар нэвтрэх, “Нэвтэрчих вий” гэж сэрэмжилж унтах, хоног тоолох, жирэмсний эмээ тогтмол ууж байгаа эсэхтээ санаа зовох гээд энэ төрлийн бүх асуудлыг ор тас март.

• Илүү сайхан секс
Жирэмсэн эмэгтэйн дааврыг хэн ч зогсоож чадахгүй. Оронд нь ч тэр!

• Хүүхдийн өшиглөлт
Хүүхэд гэдсэнд байхдаа өшиглөх бүрт ээжийнх нь зүрхний хэмнэл хурдсаж, бүх биеийн эргэлт идэвхжиж байдаг. Чамайг эрүүл байлгах хүүхдийн өөрийнх нь төрөлхийн арга гэх юм уу даа.

• Илүү зав чөлөө
Жирэмсэн байхын өөр нэг давуу тал бол зав чөлөө юм. Ууртай хүмүүсийн дунд өдөржин стресстэж ажиллахын оронд чи энд, гэртээ хамгийн хайртай зүйлтэйгээ хамт байна. Энэ л үед чи ном бичих мөрөөдлөө, цэцэг тарьж ургуулахаа, гэрээ бүр нэг цэмцийтэл нь цэвэрлэхээ, хүссэнээ идэхээ, өдөржин унтах хүслээ биелүүлж чадна шүү дээ. Насан туршдаа юу хийхээ ч олж мэдэж болно. Хүүхэд гарах хүртэлх есөн сар бол чиний амар амгалан, амьдралын баяр хөөрийн үе юм. Тиймээс үүнийг сэтгэлдээ хүртэл сайхнаар нь мэдрээрэй.

Жирэмсэн байхад өөр ямар давуу тал бий вэ?

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(139)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui bnuu 96001415sms bicheree
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    hariu ogj tuslaaj bi zow vzej bnuu
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    bi 90oniih 2016oni 8 sard jiremsen bolson 28nastai gj vzheer uug n huanlii deer ergetei hvvhedtei gj bhiin exond haruulsan ohin gj bhiin 28gj vzeh n zow bizdee
  • 12 сарын зурхай
    1r sariinha zurhaig oruulahgvi bsiin bhda hvleeser bgl sar barag duuslaa daraa n ingej udaahgvi ym bgaz de daraa sariinhiiga l hvleej baiy da
  • Бидэнд эдгээр “эмч” ургамлууд бий
    Ih shuudergene, bagvaahai, gishuune.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin sanhvv awna utas 80530350 88535554
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin bna sanhvv awna
  • Салалт хэцүү ч гэсэн …
    Nuhruusuu salmaar bn. Bid 2 deer ued bolzoj bgaad, tuuniig 3 nastai huuteigee nadaas nuuj bsniig uur hunees sonsoj medeed salj bsn. Ehnereesee salsan gj nadad helj bsn ch, nadad ter ni ogt hamaa bgaagui. Buhel buten huniig nuuna gdg nadad muuhai sanagdsan. On jil ungurch 11 jiliin daraa halit taaraldlaa. Nadad hairtai heveeree yum bhoo. Heg yog geed minii yaria evlehgui l bsn. Gevch ter tseej bayan zangaa hayaad ayataihan chig handlagatai bolchij. Haaya neg uulzdag bolood btl, horvoogiin hamag saihan ug bolgoniig udur bolgon nadad helj, neg l udur gerleh sanal taviad bi ch uuruu setgel aldarsan bolohoor ni zuvshuurluu. Ber guigaad, gerleltee ch batluullaa. Buh yum ih hurdan bolj ungursun. Harin ene hugatsaand arhi uuh durtai ni ajiglagdsan. Ger bultei bolj bgaam chini eruul bh chuhal, uuj idehee zohitsuul, hamtdaa utluh hani ijlee eruul jargaltai bailgamaar bn geed l ali boloh evteihen heldeg blaa. Getel suuldee buur sogtuu ircheed agsan tavidag bolov. Umnu ni uzeegui bolhoor gaihahdaa uchirlaj heleed, uildag bailaa. Suuldee amia hamgaalah geed uur shig ni muuhai aashilj, barij avaad tsohih gehed ni nuur luu us tsatsah geed yostoi uuruusuu garna gj bodoogui uildlee hurtel hiij uzlee. Ger buliin amidral gj iim aihtar bdgiin bh daa l gj bodson. Ene hugatsaand jiremsen bolood, shunu nuhur hardaad sogtuu untuulahgui, udur ni ajildaa guij btal haniad hurch haluuraad huuhed mini amigui bolchihson. Nileed udaan hevtej emchluuleed sar garangiin daraa dahin jiremsen bolson ch uridchilan sergiilsen murtluu dahiad l haniad hurchihlee. Haluuraad bosoj chadahgui hevtej bhad nuhur ugluu garaad l shunu 11, 12toi uraldaj irne. Hool und ch baihgui. Uuruu hiiye geheer bosoj chadahgui, deerees ni jiremsnii hordlogotoi uner avch chadahgui ogiulaad. Nuhurtuu hool zahihaar za gecheed avchirch uguhgui shuniin 2, 3 hurtel alga bolno. Argaa baraad aav eejiigee guij hool hiilguulsen chini uurlaad, shunu ni gertee harij irehgui alga bolson. Jiremsen hunii uuj boloh haniadnii em barag baihgui hoino sain tsai, hooloor tordood, setgel sanaa taivan bailgaj bgaad edgeeye gj hani ijil ni bol bodoh baimaar. Getel manai nuhur tiim ch ajiltai, iim ch huntei uulzana geed shunujin irehgui. Bi hooltoi hoolgui haluursaar bgaad huuhed mini zulbachihlaa. Gedes bazlaad 00 orson chini dooshoo buun yum garaad bi sandraad uilahaas uur yu ch chadaagui. Dooshoo harsan neg yum unjij bsn ni minii huuhed bsn. Dunguj hul gar ni bureldeed, huruunuud ni hurtel medeggdeg bolchihson tiim urgaa bi gar deeree avaad bi asgartal uilsan. Hichneen hun turhuu guitsed oloogui ch ur mini yum bologoor egduutei huurhun l haragddag yum bilee. Gehdee bi ur huuhdee 00-iin usand ursgachaagui aztai gj uuriiguu boddog. Harin hair gdg ug iim huuramch bdgiig busad humuus medej avaasai gsndee uuriin uitgartai tuuhee bichlee. Ta buhen hunii ugiig bish uildliig ni harj anzaarch bgaarai. Uildel hezee ch hudlaa yarihgui, harin saihan ugiig hen ch helj chadna. Ene huniig dahin er nuhruu gj hairlaj hundelj, enhriilj chadahguigees hoish ger bulee tsutsluulahaar shiidsen. Harin ter salahgui, tegvel amia horlono geed bgaa. Nadad hamaagui ee, ter umnu ni ch arhi uuchaad agsan tavihdaa olon ch udaa amia horlono gdg bsn. Odoo boltol amid l bn. Deerees ni ene hunii hajuud bj aashaa evdej, hardahaas ni tuvugshuusunduu garch orohoo hurtel hyazgaarladag ter amidralaar amidrahiig husehgui bn. Ta nar mini nadad amjilt huseerei.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    ni tainiltsah bvsgvi b.nu tuslii 94154676 bainuu tusalii
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    HI TANILTSAY EGCH NARAA GUIJ BNA TUSLUULII SEXDEE SAIN ZALGAARAI EGCH NARAA GUIY80191576

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com