ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бугын цусан эврийн ач холбогдол

Гоо сайхан  | 2013 / 10 / 23

Дорнын анагаах ухааны хамгийн олон талын ашигтай, ач холбогдолтой бэлдмэл болох бугын цусан эврийн бэлдмэлийн талаар мэдэх үү?

Бугын цусан эврийн ач холбогдол

2000-аад жилийн өмнөөс Азиуд бугын цусан эврийг анагаах ухаанд ашигласаар иржээ. Хамгийн анх бугын цусан эврийг эмчилгээнд ашигласан баримт нь Хятадын Хан хиргисүүрээс олдсон торгон хуйлаасан бичгээс олджээ. Тэнд бугын цусан эврийг 52 өөр өвчнийг анагаахад ашиглах арга ухааныг бичсэн байсан аж.

Бугын цусан эврийг олон улсад Pantocrin хэмээн нэрлэдэг бөгөөд Ази, Шинэ Зеландад дээд зэрэглэлийн эмийн бэлдмэл гарган авахад ашигладаг.

Буга нь хамгийн их “ян” (гэрэл, хүч, диваажин, зун болон хавар, эрэгтэй хүн, хуурай, гал, халууныг бэлгэддэг) энергийг агуулдаг учраас дорнын анагаах ухааны хамгийнн чухал амьтан мөн. Тиймээс бугын цусан эвэр нь ялангуяа цусны эсийн чанар, тоо хэмжээг сайжруулахад өндөр нөлөө үзүүлдэг.

Эрчүүдэд:
“Бугын цусан эврийн бэлдмэл”-ийг чалх сайжруулах зорилгоор хэрэглэх нь элбэг байдаг. Энэ нь ч цусны улаан эсийг нэмэгдүүлж, эргэлтийг сайжруулдагтай нь холбоотой. Биеийн бүх эрхтэнд очих цусан хангамж ихэссэнээр эрэгтэй хүний эрхтэн бүрэн хөвчирч, бие залуу насны эрч хүчээр тэтгэгддэг. Мөн тархины сэтгэн бодох хурд ч сайжирч, шинэ санаа олох, ажлыг түргэн хугацаанд гүйцэтгэхэд тусалдаг юм.

Эмэгтэйчүүдэд:
Заримдаа бугын цусан эврийн бэлдмэлийг тодорхой нэрийн (эстрогенанд, тестостерон) гормоныг ихэсгэх журмаар ашигладаг бөгөөд энэ нь сексийн хүслийг нэмэгдүүлж, хүүхэд олох чадварыг сэргээдэг. Хэрвээ эстрогений дутагдалтай бол бугын цусан эврийг ашиглан тухайн даавраа нэмэгдүүлэх боломжтой. Мөн дааврын орлуулалтын эмчилгээний үеэр ч хэрэглэж болно. Сарын тэмдгийн тасалдал, мөчлөгийн алдагдал, шээсний замын өвчлөл, үтрээнээс цус алдах үед ч ашигладаг юм.

Түүнчлэн бугын цусан эврийн ханд нь өөртөө уураг, амин хүчлүүд, А амин дэмийг агуулдаг учраас үүний найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг хуурай болон хэт хуурай арьсанд тэжээл өгөх, тухайн арьсны цусан эргэлт болон бодисын солилцоог идэвхжүүлэхэд ашиглахад тун үр дүнтэй байдаг. Хуурай болон хэт хуурай арьстай бүсгүйчүүд тэжээлийг хамгийн сайн хүлээж авдаг шөнийн цагаар тос түрхэж, чийглэг зөөлөн цэвэрлэгч хэрэглэх хэрэгтэй талаар өмнө нь зөвлөж байсан билээ.

Бугын цусан эврийн бэлдмэлтэй Монос Косметиксийн “Марал” иж бүрдлийг монголд үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь сүүн шингэн, тэжээлийн тосноос бүрддэг юм. Эдгээр нь цусан эврийн үндсэн үйлчилгээнээс гадна арьсны гүнд тэжээл өгч, уян зөөлөн, толигор болгох үйлчилгээг давхар үзүүлдэг. Өдөр ирэх тусам хүйтэрч байгаа энэ үед арьсныхаа булбарай байдлыг хадгалах арга чарга хайж байгаа бүсгүйчүүдэд энэ иж бүрдлийг зөвлөж байна. Учир нь бугын цусан эврийн бэлдмэл нь өвлийн цагийн хуурайшилд илүү тохиромжтой. Харин үүний найрлага дах арьсанд хамгийн чухал хэрэгцээтэй гэгддэг А амин дэм нь хуурайшил, холцруутлыг арилгаж, зөөлөн тэжээллэг болгоход гол үүргийг гүйцэтгэдэг юм. Нас, хүйс харгалзахгүй учир гэр бүлээрээ хэрэглэж болно.

Хүүхдүүдэд:
Харин хүүхдүүдийн хувьд цусан эврийн бэлдмэлийг өсөлт зогсох, удаан ойлгоцтой байх, удаан өсөлтийг зогсооход ашигладаг.

Чи бугын цусан эврийн өөр ач холбогдлыг мэдэх үү?

1. Марал-Иж бүрдэл Моносын бүх эмийн сангуудаар болон сүлжээ супермаркетуудад худалдаалж байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Монос Косметикс хамтран бэлтгэв
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(616)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com