ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн байхдаа ажил хийхэд юуг анхаарах вэ?

Ажил & Мөнгө  | 2013 / 10 / 01

Хүүхдээ гарахаас өмнө ажил хийх нь давуу тал ихтэй. Чи эрч хүчтэй байдлаа хадгалж, карьер өсгөх хүсэл мөрөөдлөө ч “гээхгүй”. Харин бондгор гэдэстэй байх хугацаандаа ажил хийхэд дараах хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай. Эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрдөг учраас жирэмсний үед биедээ хяналт тавих нь ямар ч ажлаас чухал гэдгийг санаарай.

Жирэмсэн байхдаа ажил хийхэд юуг анхаарах вэ?

Цэвэр устай “нөхөрлө”
Ус их уух нь биеэс аливаа хорыг гадагшлуулж, хүүхдийн бойжилтонд сайнаар нөлөөлдөг. Тийм учраас жирэмсэн байх хугацаандаа устай “нөхөрлөх” хэрэгтэй. Ялдангуяа компьютерийн ард суудаг ажилтай бол цангаж огт болохгүй. Жирэмсний эхний саруудад шингэний дутагдалд орвол хүүхэд зулбах хүртэл маш их аюултай байдаг учраас хуучин шигээ ажилдаа улайраад цангаад суугаад байж болохгүй.

Зүрхний цохилтоо хяна
Ажил хийх хугацаандаа зүрхний цохилтоо хянаж байх нь чухал. Чамд зориулалтын аппарат байхгүй бол зүрхний цохилтоо гараараа дараад тоолж болох юм. Хэрэв минутанд 140-өөс олон удаа цохилж байвал эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Ялангуяа жирэмсний сүүлийн саруудад эхийн зүрхэнд ачаалал их ирдэг учраас бүхнийг хяналтандаа байлгахын тулд ажлынхаа хажуугаар зүрхний цохилтоо хянаж байгаарай.


Жирэмсний үед нуруу, бөөрөнд их ачаалал ирдэг учраас ямар ч тохиолдолд хүнд юм өргөхөөс зайлсхий. Үүнийхээ оронд ажлынхаа залуугаас эелдэгээр тусламж хүсээрэй.

Сайн ид
Энгийн ажилчид өдөрт ганцхан удаа хоол идэж байх нь хамаагүй. Чи хүссэнээрээ идэх хэрэгтэй. Хүүхдийн биед амин чухал кальци, төмөр зэрэг эрдсүүдийг хангалттай хэмжээгээр нөхөхийн тулд чи хуучнаасаа хэд дахин илүү тэжээллэг, их хэмжээтэй хооллох нь чухал.

15 минутын дүрмийг баримтал
Нэг цаг идэвхтэй ажиллаад 15 минут түр амсхийх дүрмийг баримтал. Хэрэв хэт их ачаалал авах юм бол хүүхдийн бойжилтонд муугаар нөлөөлнө. Бас ажлын стресс хүүхдийн уйламхай, тавгүй болгох магадлал өндөр байдаг. 15 минутанд тайван сонгодог хөгжим сонсож, эсвэл цонхоор цэвэр агаар амьсгалах, дуртай номоо унших зэрэг сонирхолтой зүйлсийг хийж өөрийгөө амрааж болох юм.

Ачаалал ихтэй ажил авахаас зайлсхий
Байгууллагад чинь хичнээн чухал байсан ч энэ удаа өөр ажилтанд даатгах хэрэгтэй. Урт хугацааны, өндөр хариуцлага шаардах төсөл хүлээж авахынхаа өмнө сайн бодоорой. Чи энэ хугацаанд ямар ч ажлаас илүү чухал “ажил” хийж байгаа. Жирэмсэн байх хугацаанд эмнэлэгт хэвтэх, ганц хоёр хоног чөлөө авах шаардлага гарах магадлалтай тул ачаалал ихтэй ажил авахаас түр татгалзаарай.

Халуун хүйтнээ тохируул
Ажиллаж байхдаа өрөөнийхөө халуун хүйтнийг маш сайн тохируулах хэрэгтэй. Ялангуяа өвлийн цагт хэт халуун өрөөнөөс хүйтэн рүү гарч цаг агаарын харшуулж болохгүй. Үүнээс болж толгой таллаж өвдөх, ханиад хүрэх эрсдэл бий болно. Жирэмсний сүүлийн саруудад элдэв халдварт өвчин тусах, хууч өвчинөө дэлгэрүүлж болохгүй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Симона
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(314)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com