ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Пикникт авч явах зуушнууд

Хоол хүнс  | 2013 / 08 / 03

Салхинд гарахаар зэхэж байна уу? Байгалийн сайханд гарахаар дотроос л эрч хүч нэхэгдэж, сайхан амттай хоол идмээр санагдаг. Хайртай хүмүүсээ баярлуулж, өөрийгөө ч гэсэн “мундаг” тогооч гэдгийг харуулах хэрэгтэй. Тоглож байхдаа, гол руу гүйж байхдаа “шүүрээд” идчихмээр амттай хоолнуудыг санал болгож байна. Гарахаасаа өмнө гарын доорх материалаар гялс бэлтгэж болох учир туршаад үзээрэй.

Пикникт авч явах зуушнууд
1. Зайдас, бяслагтай зөөлөн талх-Гурилаа хүссэн жороорой бэлд. Зөөлөн хөвсгөр байх ёстой. Бэлдэж зуурсан гурилныхаа завсар жижиглэн хэрчсэн зайдас, бяслагаа хийнэ. Шарах шүүгээгээ 170 хэмд тохируулаад 20 минут болгоод гаргана. Зугаалганы амтат зөөлөн талх бэлэн боллоо.
2. Ирланд капкейк-Нарийн боовны бэлдэцээ хүссэн жороороо хийж болно. Бэлдсэн гурилаа нимгэн элдэж жижиг дөрвөлжин хэлбэртэй хуваагаад дээр нь төмс, цөцгий, бяслаг, гахайн утсан мах зэргийг давхарлан тавиарай. Зориулалтын хотгор хэвэнд хийж шарах шүүгээнд 20 минут шарна.
3. Утсан загасаар амталсан өндөг-Томхон өндөгнүүд сонгож чанаарай. Чанасан өндөгөө дундуур нь тэнцүү хувааж голын шар хэсгийг гэмтээлгүй авна. Салгаж авсан өндөгний шаруудаа цөцгий, утсан загас, бяслаг, лимоны шүүсээр амталж холино. Өндөгний үлдсэн цагаан хэсэгт бэлдсэн холимгоо дүүргэж тавиарай. Жирийн чанасан өндөгнөөс хамаагүй сонирхолтой, бас амттай.
4. Pizza Miffins -Гурилаа цөцгий, өндөг, тараг, сүүгээр хольж зуурна. Бяслаг, хиам, сонгино, улаан лоолио жижиг дөрвөлжлөн хэрч. Эхлээд хооронд нь холиод дараа нь гурилтайгаа холино. Капкейкны хэвэнд зуурмагаа хийгээд 200 хэмд 20 минут болгоорой.
5. Пиццан талх-Пиццаны гурилаа жирийн үеийнхээс арай зузаан хийх хэрэгтэй. Харин пиццагаа хүссэн жороороо амтлаарай. Бэлэн болсон пиццагаа жижиг дөрвөлжин хэрчээд авч явбал зугаалганд хамгийн тохиромжтой.
6. Шаржигнуур макерел- Ясгүй загасны махыг хүссэн жороороо амтална. Салатны навч, өргөст хэмх, улаан лоолийг хачирт бэлдэнэ. Амталж бэлтгэсэн загас, хачираа бингээр орооно. Амттай хялбар ороомог бэлэн боллоо.
7. Улаан лооль, бяслагтай шорлог-Улаан лооль, бяслаг, сонгино зэргийг оливын тос, салатны амтлагчаар амтлаад хоолны хачир болгож бэлтгээрэй. Үүнтэй адил жимс, төрөл бүрийн ногоо, хиам зэргийг жижиг тодон шоронд хийж хачир болгосон ч болно. Хялбар хэрнээ амттайг нь сонго.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Симона
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(532)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com