ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайхан залуу: Өрсөлдөгчийнхөө бүсгүйг өөрийн болгочих л юм бол “мад” -аллаа л гэсэн үг

Хайр & секс  | 2013 / 08 / 02

Утсаа яаран автал тэр байлаа. -Байна уу? – Аан байна байна, би ирчихсэн байна. Та хаана явж байна? – Өө уучлаарай би яг 5 минутын дараа орлоо. Зам хаачихжээ харин гээд амьсгаадан байж хэлтэл – Аан зүгээр зүгээр яарах хэрэггүй, болгоомжтой яваад ирээрэй. Би ч дөнгөж орж ирээд л байж байна гээд л их л эелдэг хариулах юм. Тэрхэн зуур байдгаараа яарч байсан хүн чинь жаахан тайвшраад алхаагаа удаашрууллаа.

Сайхан залуу: Өрсөлдөгчийнхөө бүсгүйг өөрийн болгочих л юм бол  “мад” -аллаа  л гэсэн үг

Уулзахаар тохирсон газрынхаа хаалгаар орж ирээд доторхыг бүхэлд нь тойруулан харж амжаагүй байхад л голын ширээн дээр тийм ч жижиг биш хэмжээтэй ном гарчиглаад сууж байгаа дэгжин залуу шууд л нүдэнд тусах нь тэр. Нэг хөлөө нөгөө дээр нь дэгэнцүүлэн тавьчихаад өөртөө тухтай нь аргагүй налан суугаад, нэг гараараа номоо барьж нөгөө гараа гуян дээрээ сул тавьсан харагдана. Эмэгтэй хүний сониуч нүдээр дээш доош нь гүйлгэж нэг нүдээ хужирлачихаад эргэн тойрноо харж өөр ганцаараа суугаа эрийг хайтал байсангүй. Саяхан л нүд минь унаад байсан эр миний уулзах ёстой хүн байжээ. Бидний анхны уулзалт юм л даа. Бусдад биш өөртөө сайхан байвал болно гэж боддог би гэдэг хүн чинь өөрийн эрхгүй ариун цэврийн өрөө ойр хавьд байна уу хайж эхлэв. Толинд өөрийгөө нэг харчихаад үсээ янзлаад “За боллоо” гэж өөрөө өөртөө хэлчихээд ариун цэврийн өрөөнөөс гарч замдаа зөөгчид уух юм захиалчихаад түүн дээр очиж мэндэллээ. Анхнаасаа л би түүнд юу хүсч байгаа тухайгаа хэлчихсэн байсан юм. Юу юм бэ гэж үү? Ичих зүйлгүй, илэн далангүй, эрчүүдээс асуухыг хүсдэг ч сэтгэл зовоод чаддаггүй “задгай” асуултууддаа хариулт авсан яриа минь ингэж эхэлсэн...

Энд байгаа ихэнх бүсгүйчүүдийн нүд тань дээр нууцхан тогтоод л байна шүү дээ. Хэрвээ танд эдгээр бүсгүйчүүдээс нэгийг нь сонгох боломж олговол та хэрхэн сонголтоо хийх вэ?
Хэхэ тийм байна уу? Үнэндээ би бараг анзаарсангүй л дээ. Чамайг ирээгүй байхаар нь энэ нэг номыг сонирхоод л сууж байлаа. / “Эргэж ирсэн түүх” / Нэг найз маань зөвлөсөн юм. Эрчүүд чинь ийм л анзааргагүй хүмүүс шүү дээ. / Эргэн тойрноо сайтар ажиглаж байгаад арваад минутын дараа сонголтоо хийв. / За даа, би тэр хар цамцтай бүсгүйг сонгоно оо.

Яагаад?
Нэг их нүдээ бүлтэртэл гангалаагүй. Бас өөртөө тохируулаад дажгүй будчихсан, үсний засалт нь ч өөрт нь их зохисон байна. Бас хүний яриаг сонсож чаддаг бүсгүй шиг харагдаж байна. Зарим хүмүүсийг бодвол энд ирсэн тусдаа өөр зорилготой бололтой. Бас энэ бүсгүйг над дээр нүдээ унагасан гэж би лав баталгаатай хэлж чадахгүй юм байна.

Би таныг тэр бор шаргал үстэй бүсгүйг сонгож магадгүй гэж яагаад ч юм бодлоо.
Энд байгаа бүсгүйчүүдээс гадаад төрхөндөө хамгийн их цаг зарцуулдаг нь л байна л даа, тэ. Би ч сая сонголтоо хийх гээд харж байхад нүдэнд тусахын хувьд бол туссаан. Залуучууд түүний өмнө дарааллаж зогсдог байж болох ч ихэнх нь нэг шөнийн явдал л хүснэ. Тэрнээс хэтрэхгүй.

Та тэгэхээр болзож үзээд таалагдвал урт хугацааны харилцаа үүсгэж болно гэж бодоод сонгосон гэсэн үг үү, тэ?
Тийм.

Тэгвэл урт хугацааны харилцаа хүсээгүй байх үедээ ямар бүсгүйг сонгох вэ?
Яг л тэр бор шаргал үст шиг бүсгүйг сонгоно доо. хэхэ. Бие хаа, царай зүсэнд нь илүү анхаарал хандуулна. Өндөр, туранхай, гуалиг гээд л. Байгаа газрынхаа хамгийн сайхан бүсгүйн төлөө л залуус өрсөлдөнө. Тэр нь нэгийг нь сонгоно, бусад нь хоорондоо зохицоно.

Яг тийм үед залуус давуу талаараа өрсөлддөг байх. Таны давуу тал юу вэ?
Өөртөө итгэлтэй байдал бас миний гадаад төрх гэдэг билүү? хэхэ.

Эрчүүдийг сармагчингаас дээр байхад болно гээд байдаг шүү дээ.
Гадаад төрх мэдээж чухал. Ядаж л царайлаг хүнтэй бүсгүйчүүд аятайхан харьцана. Тэгээд л сонгогдох магадлал өндөрсөнө. Гаднаас нь хараад анхны сэтгэгдэл төрнө, ярьж эхлээд л хоёр дахь сэтгэгдэл төрнө. Энэ үед харин өөртөө итгэлтэй байдлаа ашиглах хэрэгтэй дээ.

Аан за, та ямар эмэгтэйгээс болгоомжилдог вэ?
Галзуу.

Тэр нь яг ямар гэсэн үг вэ?
Өөрийнхөөрөө байгаа нь энэ гээд бүдүүлэг зан гаргадаг эсвэл хэтэрхий эмзэг, хартай. Ер нь бол ярилцаад байж байхад л аюултай нь мэдрэгддэг дээ. Нэг тийм юу ч хийхээс буцахгүй, бодлогогүй ч гэмээр юм уу.

Ямар эмэгтэйг “бэлэн бор” байна гэж бодох вэ?
Эрчүүдийн анхаарлыг татах гэж хэтэрхий их хичээж, аальгүйтэж байгаа бүсгүйчүүдийг л тэгэж бодно. Тэр нь тэгээд байгаа байдал, үг ярианаас нь мэдэгдэнэ л дээ.

Таныг нэг бүсгүй уух юмаар дайлвал юу гэж бодох вэ?
Заавал уух юмаар дайлах юм уу. Буруу л арга хэрэглэж байна даа. Ямар нэг юмаар түрүүлж дайлна гэдэг бол эрчүүдийн хийх зүйл. Ийм юмаар эмэгтэйчүүд оролдох нь дэмий хэрэг. Хүлээж авч байгаа надад ч намайг ижил хүйстэн гэж бодоод байгаа юм шиг санагдана. Тэр бүсгүй нь дажгүй байвал зөрүүлж арай үнэтэй юм захиалж өгнө. Үгүй бол би авсан ч уухгүй байх. Оройжин ширээн дээр тэр юм нь торойгоод үлдэнэ.

Тэгвэл таалагдсан эмэгтэйдээ өөрт нь талтай байгаагаа мэдэгдэхийн тулд яадаг вэ?
Нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөр өөр л дөө. Ихэвчлэн удаан ширтдэг эсвэл шууд очоод хэлдэг.

Ширтээд байхаар эмэгтэйчүүдэд хэцүү байдышд.
Өө тэгэж хэцүүдтэл нь ширтэхгүй л дээ, тэр чинь. Гэхдээ тэр бүсгүйн байгаа байдлаас шалтгаалаад дээрх хоёр аргаас аль тохирохыг нь сонгоно. Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд рүү ширтэхэд харин ч хариу үйлдэл үзүүлж, бараг л харцаараа ярилцчихдаг юм.

Эрчүүд секс хийсэн эмэгтэйнхээ тоогоор өрсөлддөг гэж үнэн үү?
Тэр бол жоохон банди нарын л санаа шд. Яахав жаахан байхад унтсан эмэгтэйчүүдийнх нь тоо тоолох боломжтой цөөхөн байсан байхгүй юу. хаха.

Эмэгтэй хүнд таашаал өгөх нь эрчүүдийн хувьд бахархал мөн үү?
Мэдээж. Бүсгүйчүүд надад хайртай байдгийн нэг шалтгаан нь бас энэ л дээ. Эсрэг хүйстнийхээ хувьд шилэгдмэл байж чадна гэдэг чинь яах аргагүй бахархал мөн.

Сексийн хувьд танд мартагддаггүй бүсгүй бий юу? Түүний тухай яриач.
Байна байна. Мэдээж бусдаас илүү байсан учраас мартагддаггүй. Тэр миний эмэгтэйчүүдтэй харилцах харилцаанд их нөлөөлсөн. Тухайн үедээ би шууд хэлэхэд “пацан” байсан юм. Урьд өмнө нь үзэж байсан тоотой хэдийн маань дэргэд тэр бол мэргэжлийн бас их ухаалаг, бие даасан бүсгүй байсан. Анх харахад энгийн л нэг бүсгүй байсан боловч оронд ороод л огт өөр болж хувирсан. Барьж идчих гээд байхгүй хэрнээ их эрчтэй, өөртөө ч өрөөлд ч тааруулж чаддаг, юу хүсч байгаагаа мэддэг, нүүрэмгий, шударга. Түүнээс хойш сексийн тал дээр намайг тэгтэл гайхшруулж байсан бүсгүйтэй таараагүй л байна.

Тантай таарч байсан хамгийн муу сексийнхээ талаар?
Хэхэ. Илэн далангүй яриа гэсэн тэ? За яахав, хэн гэдэг нь гарахгүй болохоор ярья. Ямар ч идэвхгүй, ёстой л эрэгтэй хүний доор дээшээ хараад хэвтэхээс өөр юу ч хийгээгүй. Хүний урманд дуу ч гаргаагүй. Надад ч эвгүй байсан. Өөрт нь юу хэрэгтэй байгааг асуухаар мэдэхгүй гээд л суучихна. Эрэгтэй хүн чинь бас тийм амиа бодсон хүмүүс биш ш дээ. Тэр шөнө ч ёстой юун таашаал авах, сексийн хувьд бол хар дарсан юм шиг л байсан.

Тан дээр гудамжинд огт танихгүй их сайхан бүсгүй хүрч ирээд шөнийг хамт өнгөрөөх санал тавьбал та яах вэ?
Яагаад болохгүй гэж? Тэр эмэгтэйн зоригийг үнэлэх хэрэгтэй бас бэлгэвч заавал хэрэглэнэ. Юу ч болоо билээ хэхэ. Би Украйнд явж байхдаа тийм зүйлтэй таарч байсан. Тэр үедээ маш яаруу ажилтай явж байсан болохоор дараа нь холбогдохоор болоод салсан. Гэхдээ монголд бол тийм зүйл бараг л байхгүй. Байсан ч араасаа нууц камер дагуулсан байх байх.

cТа нөхөртэй эмэгтэйтэй удаан хугацааны харилцаатай байж үзсэн үү?
Үгүй, ганц хоёр шөнийн явдал л байсан. Тэгээд ч дэлхий дээр ганц бие өчнөөн олон сайхан хүүхнүүд байхад нөхөртэй эмэгтэйгээр яахав дээ.

Эмэгтэй хүнийг зөвхөн өөр хүнийх болохоор нь л өөрийн болгох гэж оролдож байсан удаа бий юу? Жишээ нь найзын чинь, өрсөлдөгчийн чинь эмэгтэй ч юм уу...
Ер нь эрэгтэй хүний өмчирхөг, анч зан бол төрөлхийнх. Ялангуяа өрсөлдөгчийнхөө эмэгтэй байтугай зүгээр жижиг зүйлийг нь өөрийн болгохдоо дуртай байна ш д. Бүсгүйг нь авчих юм бол бараг “мад” -аллаа л гэсэн үг. Тэгж байсан түүх ч бий. Харин найзынхаа бүсгүйг булааж байсан түүх бол байхгүй шүү. Гэхдээ нээрээ найзуудын дунд гүйдэг хүүхнүүд байдаг юм. Тэд бол ямар ч үнэ цэнэгүй шд. Нэг найз нь тэр эмэгтэйтэй нөхцлөө гээд ч найзынх нь хувьд буруутгаад байх шалтгаан байхгүй.

Онцгой сонголт, бусдын нэг хоёрын хооронд хандах зөрүүтэй хандлагын тухай яриач.
Хар цамцтай, бор шаргал үстэй хоёртой хэрхэн хандах тухай л яриад байна уу, тэ? Мммм, за бүр эхний алхмаас ярья. Би хар цамцтай бүсгүй рүү удаан ширтэнэ, нөгөөх дээр очоод шууд хэлнэ. Яагаад гэвэл хар цамцтай бүсгүй өөрийнхөө үнэ цэнийг мэддэг нь байгаа байдлаас нь харагдаж байна. Цаанаа л нэг ихэмсэг, хэр баргийн залууг сонирхохгүй. Аягүй бол одоо намайг нэг худлаа загвартсан амьтан байна гэж бодоод сууж байгаа даа. Харин бор шаргал үстэй тэр бүсгүйг хар л даа, байн байн цаад хананы толинд өөрийгөө хараад л, үс, нүүр амаа засаад л. Сууж байгаа нь гар, хөлний хөдөлгөөн гээд л аальгүй гэж жигтэйхэн. Өө зааз, бүр тамхи гаргаад ирлээ дээ хэхэ. Тэгээд хар цамцтай бүсгүйтэй би аль болох эелдгээр ярилцана, нөгөө бүсгүйд бол өөрийгөө рекламдана. Хар цамцтай бүсгүйтэй болгоомжтой, бодолтой харилцана, нөгөө эмэгтэйтэй бол бага зэрэг түрэмгий бас өөрийнхөө таашаалд нийцүүлж харьцана. Хар цамцтай бүсгүйтэй ахиад уулзах боломж гаргах гэж арга саам сүвэгчилнэ, нөгөө эмэгтэйтэй ахиж тааралдахгүй байх гэж хичээнэ гэх мэтчилэн.

Сайхан хариулт байна. Яг одоогоор та хэдэн эмэгтэйтэй болзож байна?
3.

Тэр эмэгтэйчүүдээ хооронд нь жагсааж дугаарладаг уу?
Жагсаалт бол байна аа байна.

Жагсаалтын номер нэг эмэгтэйн тухай яривал?
Тэнэгдүү, хайнга бүсгүй л орно доо. хэхэ. Харьцахад арай амар байдаг юм. Шалчиганахгүй. Гэхдээ энэ нь эмэгтэй хүнтэй уулзмаар болох үедээ хамгийн түрүүнд залгах дугаар л болно. Харин үнэхээр надад таалагдсан бүсгүй бол сэтгэлд маань номер нэг болно.

Энэ гурван бүсгүйг та яаж гомдоохгүйгээр авч явдаг юм бэ?
Мэдэгдэхгүй байх л юм даа. Гэхдээ нэг нь мэддэг ч тоодоггүй юм. Яг ч харж байгаагүй л дээ. Би зүгээр л яриандаа оруулаад хэлчихсэн чинь эхлээд “Юу?” гээд л нэг их том харж, тунирхаж байснаа тэгсэн ч чи надад таалагддаг болохоор хамаагүй ээ гэсэн. Гурвуулаа мэдвэл тэгээд баларна, алуулна. Мэдээж цаашдаа нэгийг нь л сонгоно доо.

Яагаад одоо шууд сонгож болохгүй гэж?
Чамайг хэлэхээр би хэнийг нь сонгохоо бараг бодоод шийдчихлээ л дээ. Яагаад болохгүй гэж? Одоо шууд хоёроос нь харьцаагаа тасалж болно шд.

Яаж харьцаагаа таслах уу? Аятайхнаар харьцаагаа таслахын тулд яах вэ? Хэн хэнээ гомдоохгүйгээр.
Хэн хэнээ гомдоохгүйгээр гэвэл бас хугацаа шаардана л даа. Яг одоо шууд харилцаагаа тасална гэвэл би таг л болно, эсвэл албаар аймар тэнэг шалтаг олж хэлнэ. Би чинь ер нь таг бололтын мастер шүү дээ хэхэ.

Ээ энэ чинь эмэгтэйчүүдэд харин ч муухай шдээ. Зүгээр үнэн шалтгаанаа хэлж болдоггүй юм уу?
Үнэн шалтгаанаа гэхээр чи надад таалагдахгүй байна эсвэл надад чамаас гадна хоёрын хоёр бүсгүй байгаа гэж хэл гэж үү? Ингэвэл харин ч хүүхнүүд шархалж, сэтгэлээр унана биз дээ? Таг болчихвол тэгээд хэд хоног харж, мэссэж энэ тэр бичиж байгаад заза гээд л мартана. Зарим нь бүр өөр эмэгтэйтэй гэж хэлсэн ч чамд хайртай гээд гүйдэг шд. Тэгэхээр хэн хэндээ халгаагүйгээр нь зүгээр таг болсон нь дээр гэж боддог. Бүр болохгүй бол би өөрөөр нь салъя гэдэг үгийг хэлүүлэх гэж үзнэ. Хамаг дургүй юмнуудыг нь хэлж хийж тэвчээрийг нь барна даа. Тэгээд л би чамайг ийм хүн гэж бодсонгүй гээд л явж одно.

Шалиг залуус, шалиг залуус л гээд байдаг. Гэхдээ миний бодлоор “шалиг залуу” гэсэн ганцхан тодорхойлолтод олон бүсгүйтэй эрчүүдийг оруулах нь бага зэрэг өрөөсгөл санагддаг. Би л дотроо тэднийг “Ихэнх бүсгүйчүүдийн хүсэмжит эр бөгөөд таалагдсан бүсгүйгээ ямар ч аргаар хамаагүй өөртөө татаж, таалагдахгүй бол эргэлзэлгүй орхидог буюу нэг үгээр хэлэхэд явдалтай залуу”, “ихэнх бүсгүйчүүдийн хүсэмжит эр бөгөөд эмэгтэй хүнийг хүндэтгэж, бодолтой харьцдаг, салахдаа тэднийг уйлуулдаггүй залуу” гэж хоёр хуваамаар санагддаг юм. Та аль бүлэгт нь багтана гэж өөрийгөө бодож байна?
Тийм шүү. Санал нийлж байна. Би хэдэн жилийн өмнө бол эхний бүлэгт багтаж байсан байх. Харин одоо бол хоёр дахд нь багтана байх гэж найдаж байна. Би бүсгүйчүүдийг хүндэлдэг, тэднийг зовоохыг хүсдэггүй, тэдэнтэй эелдэг харьцдаг давгүй эр хүн гэж өөрийгөө боддог шүү.

Гэнэн итгэмтгий бүсгүйчүүд маань шалиг залуусын хохирогч болоод хоцрох тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Иймэрхүү залуусыг хэрхэн ялгаж таних тухай зөвлөгөө өгөөч?
Би бол хохирогч гэж хэлэхгүй. Яагаад гэвэл хэн хэн нь тэр үйл явдлаас ямар нэг зүйл ухаарч авдаг байх гэж бодож байна. Гэхдээ би бүсгүйчүүдийг гэнэн зангаа гээхгүй байгаасай гэж хүсдэг. Хэтэрхий санаа суугаад байвал хэтэрхий биеэ барьдаг болчихдог юм шиг байна лээ. Тэгэхээр юмыг зүгээр л хөнгөн хүлээж авч чадахаа больчихдог. Хүмүүсийг хардамтгай боолчихдог гэх үү дээ. Тэр чамайг хуурсан байсан ч дараа нь өөрт нь харамсах зай үлдээх хэрэгтэй л дээ. Хүн буруугаа өөрөө л ухаарч байж засдаг болохоос хэн нэг хүн сургаж, зааж зааварлаад засна гэж байхгүй. Ялангуяа эрчүүд бол харин ч зөрнө.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(882)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com