ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өвчин тусахгүй байх хамгийн энгийн арга

Гоо сайхан  | 2013 / 07 / 31

Чи дархлаа сэргээх бэлдмэл авч хэрэглэдэг, гэр бүлээрээ амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн байнга уудаг, гэрийн чинь бяцхан эмийн хайрцагт төрөл бүрийн эм байдаг. Гэхдээ л өчигдөр зугаалгаар явахдаа гар ариутгагч биш нойтон сальфетка авсан юм биш биз дээ?

Өвчин тусахгүй байх хамгийн энгийн арга

Бидэнд багаас гар угаах нь ямар ач холбогдолтой талаар их сургадаг байсан. Бага ангийн угаалтуурынхаа хажууд гар угаах зааврын зургийг харж өссөн хүүхдүүд шүү дээ. Гэхдээ л тэр үедээ хогийн ургамлыг айл гэрдэж тоглохдоо ашиглаж, шороогоор энгэсэгний сав дүүргээд чиртааддаг лбайлаа. Одоо том болсон юм чинь энэ талаар арай нухацтай уншицгаая. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 12000 гаруй өвчин бүртгэлтэй байдаг ба түүний 90 орчим хувь нь амаар дамжин бидний биед орсон бактериас үүдэлтэй байдаг. Харин тэдгээр өвчний 90 хувь нь гараар дамжин аманд ордог юм байна. Яг одоо компьютерийн хулганаа товшиж байгаа гаранд чинь, эсвэл нөгөө зуршлаараа амандаа хийчихээд юм уншиж байгаа хуруунд чинь хэдэн мянган бактери таатай нөхцлийг хүлээгээд амьдарч байгаа. Гялс босоод гараа угаамаар санагдаж байгаа биз? Гэхдээ нөгөө талаас хэрэв гараа, зөвхөн гараа л үргэлж цэвэрхэн байлгаад байвал бид вируст гепатит А,Е,цусан суулга,вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад,иж балнад,булчин задрах тахал, хоолны хордлого,бэтэг, цагаан хорхойтох зэрэг хэдэн зуун өвчний талаар бодох ч үгүй амьдарч болох нь ээ.

Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдардаг вэ?
Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт байдаг байна. Бохир гарт цусан суулга өвчний үүсгэгч-3 хоног,балнад өвчний үүсгэгч -2-3 өдөр, халдварт шар өвчний үүсгэгч-олон хоног, цагаан хорхойн өндөг хэдэн хоногоор ч амьд байж чаддаг байна.

Аливаа зүйлд гар хүрэх болгондоо хүн гарандаа нян бактерийг нааж байдаг. Тэр гараа нүдэндээ, урууландаа, арьсандаа хүргэснээр өөрийгөө халдваржуулж болно. Мэдээж өөрийгөө нянгаас бүрэн тусгаарлах ямар ч боломжгүй. Гэхдээ микроб, бактер, вирусыг дамжихгүй байлгахын тулд гараа тогтмол угаах арга зам бий.

Саван нь арьсны хир,хөлс,нян вирус арилгах хамгийн энгийн найдвартай хэрэгсэл мэдээж мөн. Харин савангүйгээр угаавал угаагаагүйтэй ижил гэж үздэг. Мөн хэрэглээний тал дээр, ялангуяа бага насны хүүхэдтэй айл шахмалаас илүү шингэн саван авах нь дээр юм. Учир нь шахмал саванг хүүхэд хөөсрүүлэхгүйгээр гартаа цөөн хэдэн удаа үрээд л угаачихлаа гэж боддог. Харин шингэн саван гарт буумагцаа хөөсөрдөг учраас сайн цэвэрлэнэ. Саван нь өөрөө биш түүний хөөс нь л бактерийг устгадаг юм. Гэрийн эзэгтэй нарт “Монос Косметикс”-ийн Монголд үйлдвэрлэсэн Санитос гарын шингэн саванг зөвлөж байна. Бохирдлыг бүрэн цэвэрлэхээс гадна, арьсыг чийгшүүлдэг учраас гар хуурайшуулахгүй гэдгээрээ амар.

Гарыг энэ тохиолдлуудад заавал угаагаарай:
• Хоол идэхийн өмнө, идсэний дараа
• Түүхий мах барьсны дараа
• Түүхий жимс ногоо барьсны дараа
• Хэн нэгэнтэй гар барихын өмнө болон дараа
• Ямар нэг өвчтэй хүнийг асрахын өмнө болон дараа
• Контакт линз зүүхийн болон авсны дараа
• Памперс болон ариун цэврийн хэрэглэл сольсны дараа
• Гэрийн тэжээмэл амьтнаа илсний дараа
• Гараараа амаа дарж найтаасны дараа
• Бие зассаны дараа
• Хувцсаа сольсны дараа мөн гар илт бохирдсон тухай болгонд хурдхан угааж байх хэрэгтэй.

Гар ариутгагчийг хэрхэн хэрэглэх вэ?
Алкоголь бүхий гар ариутгагч нь ус хэрэглэлгүйгээр гараа цэвэрлэх зориулалттай. Гар ариутгагч нь дор хаяж 60 хувийн спиртийн агууламжтай байх ёстой. Гар ариутгагчаар яг л угааж байгаатай адилаар хуруудын завсар, алга, арыг бүгдийг нь ариутгагч шингэж өөрөө алга болтол үрнэ. Бактерийн эсрэг нойтон сальфетка нь тийм ч сайн сонголт биш. Мөн л 60 хувиас дээш алкоголийн найрлагатай байж гэмээнэ, сайн ариутгана. Харин ихэнх нойтон сальфетканд тийм найрлага байдаггүй ба зөвхөн өнгөн бохирдлыг цэвэрлэж дийлнэ. Хэрэв гар чинь илт бохирдсон тохиолдолд ус савангаар угаасан нь дээр. Мөн гарын шингэн саван нь гарын нян бактерийг бүрэн устгадаггүй, зөвхөн хир буртгийг арилгадаг болохыг эрдэмтэд баталсан. Иймээс гарын бүх төрлийн бохирдол болон нян бактерийг 100% устгая гэвэл гараа савангаар угаасныхаа гар ариутгагчийг тогтмол хэрэглэж сурах зайлшгүй шаардлагатай юм. Мөн гар ариутгагч гель нь тодорхой хугацаанд гарыг нян бактериар бохирдохоос хамгаалдаг ач холбогдолтой. Савангаар угаасныхаа дараа, мөн урсгал усанд гараа угаах боломжгүй хөдөө, хээр аялал зугаалганд явахдаа Санитас гар ариутгагч гелийг цүнхлээрэй. 700 мл, 250 мл, аянд авч явахад тохиромжтой 66 мл-ийн савлагаатай ч гэсэн байдаг. Санитос саван болон Санитас гар ариутгагч гелийг Моносын бүх эмийн сангууд, бүх сүлжээ дэлгүүрүүд супермаркетаас авах боломжтой.

Хүүхэддээ гараа тогтмол угаахыг хэвшүүлэх
Үргэлж хүүхдийнхээ дэргэд өөрийнхөө гарыг угааж үлгэр жишээ бол. Хүүхэлдэйн киноны цагаас өмнө гээд хулхи угаачих гээд байдаг бол “Маамуу нааш ир” дууны эхний бадгийг дуулж дуусах хүртэл гараа угаана гэж тохир. Мөн хаалган дээр гараа угаасан үедээ тавьдаг тэмдэглэгээтэй цаас наагаарай. Гар ариутгагч бага насны хүүхдэд ч гэсэн аюулгүй.

1. "Санитос" гарын шингэн саван
2. "Санитас" гар цэвэрлэгч гель
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Монос Косметикс хамтран бэлтгэв
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(847)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com