ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2013 / 07 / 23

Энэ долоо хоногт Гоолингоо бүсгүйн өөртөө шинээр төлөвшүүлэх зуршил, туршиж үзэх тустай зүйлсийг энл жагсаалаа.

Гоолингоо зөвлөж байна

Хар чавганы шүүс ууж эхлэ
Чиний биеэнд хорт хавдар үүсгэдэг чөлөөт радикалуудаас хамгаална, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ, даралт бууруулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээг хэвээр нь хадгална...Хар чавганы шүүсийг ийм олон ач тустай гэж мэдэхээсээ өмнө би өөр жимсний шүүсээр л амны цангаагаа тайлдаг байлаа. Өөр нэг мэдүүштэй нь хар чавганы шүүс их өтгөн учраас уусны дараа цатгалан мэдрэмж төрүүлж, хоол идэх дуршлыг бууруулдаг юм билээ. Тийм болохоор зуны эрүүл хооллолтын дэглэмд маань яг нийцэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь концентратгүй цэвэр шүүсийг л олж уухгүй бол, бусад ундаанаас ямар ч ялгаагүй болно. Хэрэглэх хүнсээ эрүүл мэндийнхээ “тусын тулд” сонгодог бүсгүйчүүддээ Del Monte-гийн цэвэр хар чавганы шүүсийг зөвлөж байна. Энэ шүүсийг

Биеийн лосьонд “шумба”
Шумба гэдэг үг нь бараг л шууд утгаараа гэж ойлгож болно. Өглөө бүр шүршүүрт орныхоо дараа хүзүүнээсээ хөл хүртэл биеэ тэр чигт нь лосьонд булх. Бид загвар өмсөгчдийн арьсны сайхныг биширдэг хирнээ түүнийг бий болгоход хааяа л нэг биеийнхээ зарим хэсэгт түрхсэн болоод орхидог чийгшүүлэгч тос хамгийн чухал үүрэгтэй гэдгийг мэддэггүй. Хэдий их цаг авдаг ч гэсэн энэ долоо хоногоос эхлэн жимсгэнэ, цэцэгсийн үнэртэй лосьоноо түрхэхэд заавал цаг зарцуул. Хайртай хүндээ “Илээд үз дээ” гэж хэлмээр тийм зөөлөн сайхан арьстай болох болно.

Ретро усны хувцас ав
Холливуд гламур эргэн ирээд байгаа энэ үеийг далимдуулаад гэдэсний чинь өө сэвийг сайхан далдлах өндөр суудалтай усны хувцас ав. Хөхний даруулга, дотоож хоёр нь тусдаа учраас чамайг өөрийнхөө бие галбирт итгэл төгс байдаг эмэгтэй гэдгийг чинь харуулна. Тэгсэн хирнээ өндөр суудал нь хамгийн өргөн хэсгийг чинь хааж, барих болно. Дээр нь чи загварын мэдлэгтэй гэдгээ харуулна. Нэг сумаар 3 туулай гэж энэ дээ!

Хуриманд явахдаа базаах зүйл
Өчигдөр анх удаа хуриманд яваад нэг их том сургамжтай хоцорлоо. Хуурай нойтон сальфетка, усны хамгаалалттай сормуусны будаггүйгээр хуриманд очих нь орой гэртээ нүднийхээ эргэн тойронд халтартай, арилсан будагтай харихын цондон юм байна. Энэ жилийн хуримнуудад явахдаа уярлын нулимсандаа бэлтгэлтэй гарахыг зөвлөж байна. Тэгвэл тэнд танилцсан нөгөө талын хамаатны сайхан залуугаас санаа зоволгүйгээр дураараа уйлж болно шүү.

Үсээ футболкоор арч
Рекламан дээр гардаг шиг угаагаад л болчихдог намирсан үстэй болмоор л байгаа байх. Гэхдээ чинийх шиг дуулгаваргүй үсийг зөвхөн шампунь ангижруулагч номхруулахгүй. Хичнээн сайн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч гэсэн цамцаа өмсөхийн хооронд цахилгаанжиж, наранд гарахаараа арзайчихна. Энэ долоо хоногоос эхлэн усанд орсныхоо дараа зөөлөн алчуураар биш, даавуун футболкоор үсээ арчаарай. Ингэх нь натураль долгиогоо хэвээр нь хадгалж, арзайлтыг багасгах ач холбогдолтой.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(797)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com