ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

BB болон шингэн кремийн ялгаа

Гоо сайхан  | 2013 / 07 / 23

Ер нь шингэн крем, ВВ крем хоёрын ялгаа нь яг юу бол гэсэн асуулт их тааралддаг. Харахад, бас түрхэхэд адилхан л харагддаг хэрнээ юугаараа тийм өөр юм бол? Шингэн кремнээс илүү ВВ кремийг сонгох ямар ямар шалтгаанууд байдгийг үргэлжлүүлэн уншаарай. Аан бас өөрийнхөө туршлагаас бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартав аа.

BB болон шингэн кремийн ялгаа

1. Арьсан дээр-Шингэн крэм нь ВВ кремийг бодвол өтгөн байдаг болохоор давхарлан түрхэж болдог юм. ВВ крем өө дарагч багатай байдаг болохоор хөнгөн будалт хийхэд тохиромжтой.

2. Арьс арчилгаа-Шингэн кремд арьс арчилгаанд тустай давуу талууд бий боловч ВВ нь энэ талаараа маш илүү. Арьсыг төрөлхийн өөгүй цэвэрхэн харагдуулдаг. Мөн хүнд будалт хийж болохооргүй үрэвсэлтэй, тослог ихтэй арьстай болон өсвөр насны охид хэрэглэхэд сайн зохидог.

3. ВВ крем өнгөний сонголт багатай-Хэтэрхий цайвар, хэтэрхий бараан өнгийн арьстай бол ВВ крем тохирохгүй байж мэднэ. Ерөнхийдөө цайвар өнгө байдаг ба түрхэхээр арьсныхаа өнгөнд ойртон хувирч шингэдэг.

4. Яаж хэрэглэх вэ? -ВВ кремийг ихэвчлэн гараараа түрхэж хэрэглэдэг бол шингэн кремийг багс, порлоноор түрхэж хэрэглэх нь сайн байдаг.

5. Нарны хамгаалалт-ВВ кремний нарны хамгаалалт шингэн крэмнийхийг бодвол сайн байдаг. Зуны нарлаг өдрүүдэд ВВ крэм илүү тохиромжтой.

6. Ийлдэс-Шингэн крэмийнхээ өмнө ийлдэс (serum) хэрэглэх хэрэгтэй байдаг бол ВВ крэм нь ийлдсийг өөртөө нэгтгэсэн байх нь бий.

7. Чийгшил-Шингэн крем чийгшүүлэгчтэй байдаг ч будгаа арилгасны дараа хуурайшуулаад байдаг. Харин ВВ крем бол чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг ч орлож чадахуйц байдаг.

Эдгээр ялгааг нь бодолцож байгаад өөртөө аль тохирохыг нь сонгоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(992)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com