ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy Hour: Дэмбээтэй наадам

Дэмбээ тоглож мэдэх үү? Рекламнаас л үзэж эсвэл дам сонсож ирснээс яг тоглож мэддэг хүмүүс цөөхөн байдаг даа. Дэнж хотойтол нааддаг монгол наадмаараа гэр бүл, найзуудтайгаа цуглаж байгаад дэмбээдвэл яаж байна?

Happy Hour: Дэмбээтэй наадам

Цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлэнгээ, үндэснийхээ өв уламжлалын нэг хэсгээс суралцаж болох сайхан санаа байгаа биз? Энэ дуун тоглоомын гол үйл нь тоглогч хоёрын гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таах. Хэн авхаалж самбаатай, хараа хурц, хурдан хөдөлгөөнтэй байсан дэмбээдэгч ялна.

Алхам нэг: Хамгийн эхэнд чиний хийх ёстой зүйл бол хайртай хүмүүсээ дэмбээнд уриалан дуудах. Наадмын өдөр гэр бүлээрээ эсвэл найзуудаараа цуглаж уулзаад тэднийгээ дуун тоглоомонд уруу тат.

Алхам хоёр: Хоёр хоёроороо хуваагдаж байгаад хожсон нь хожсонтойгоо тоглох тойргийн зарчмаар дуун тоглоомын шилдгээ тодруулаарай. Хамгийн гол нь бооцоондоо наадмын хул айраг тавина шүү! Хэн хамгийн авхаалжтай, мэдрэмжтэй байсан нь наадмын амтат айрагнаас хүссэнээрээ хүртэх болно. Эсвэл эсрэгээрээ хожигдсон нь хул дүүрэн айргийг амьсгаа авалгүй ууж шийтгүүлж ч болно.

Алхам гурав: Яг яаж тоглодгийг нь хүн бүрт дэлгэрэнгүй тайлбарлаж өг. Өөрийн болон өрсөлдөгч хүний гаргасан хуруунуудын нийлбэрийг тааж хэлснээр нэг оноо авна. Ингэж явсаар эхэлж 4 оноо авсан нь ”цацлаа” гэж хэлээд тав дахь оноон дээрээ “цацлага” гэж бүх хуруугаа тэнийлгэн мэдэгдэж хождог байна. Дэмбээний хамгийн гол онцлог аялгуулан хэлдэгт нь оршдог.

Алхам дөрөв: Дүрмээ мэдсний дараа хийх чухал алхам бол хүн бүр нэгээс арав хүртэлх тооны аялгуулах нэршлийг цээжлэх. "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж эхлээд,
-Ганган ганц
-Хөөмий хоёр
-Гуулиа гурав
-Дөгөөтэй дөрөв
-Талын тав
-Зуравсын зургаа
-Долоотой домбо
-Найзын найм
-Есийн дэгээ
-Арвын хангай гэж гарынхаа хуруудыг ээлжлэн гаргана.

Дэмбээтэй наадамд нь амжилт хүсэе! Хэн аваргалсныг нь Гоолингоодоо заавал дуулгаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Eight
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(585)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Roxy.   2015-12-17
10n huruugaa gargaal boloomuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com