ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2013-2014 оны хуримын даашинзны загварууд

Хайр & секс  | 2013 / 07 / 10

Багаасаа мөрөөдөж ирсэн, үлгэрийн юм шиг төгс хуримыг хийхийн тулд бүх жижиг сажиг бүрдэл хэсгүүдэд ч онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Бялууны найрлага, цэцэгний хэмжээ, зочдын нэрс...энэ олон “жаргалтайгаар санаа зовох” зүйлсээс бидний хамгийн их ач холбогдол өгч, хамгийн удаан сонгодог нь хуримын даашинз.

2013-2014 оны хуримын даашинзны загварууд

Тэр өдрийн бусад бүх зүйл бүтэлгүйтэж байсан ч хайрттайгаа, эсвэл аавтайгаа цуг зочдын дундуур хормойгоо чирэн алхаж байхдаа өөрийгөө энэ хорвоогийн хамгинй үзэсгэлэн төгөлдөр сүйт бүсгүй мэтээр мэдрэх ёстой. Тэр өдөр бол чиний өдөр.

Удахгүй ядам хуруугаа гялалзуулах гэж байгаа сүйт бүсгүйчүүдийн сонголтонд найзын зүгээс туслахаар 2013-2014 оны хамгийн тансаг хуримын даашинзны загваруудыг цуглуулаад бэлдчихлээ. Энэ жил язгууртны хээтэй торон материал, энгэрээрээ битүү хирнээ гэрэлтдэг загвартай даашинзнууд алдартай брэндүүдийн коллекцод голлосон байна. Дотуураа бариу богинохон хормойтой хирнээ давхар гадуураа гэрэлтдэг торон хормойг оруулж өгсөн загварууд олныг харж болно. Мөн силк, сатин гэх мэт торгомсог гэрэлтсэн материалыг шиффон, тортой хослуулсан эрхэмсэг загваруудаас санаа аван хийлгээрэй.

Байгаагаараа л гайхамшигтай харагддаг найзуудынхаа бие галбирт тохирох хэв маягуудыг ч гэсэн зөвлөж байна:

Том цээж:
• Ухлаадастай энгэр
• Битүү V-энгэр
• Хүзүүгээр уядаг энгэр
• Мөр гарсан
• Хэрэв мөргүй даашинз сонгох гэж байгаа бол, энгэрийг бага зэрэг хаасан цээжтэйг сонгоорой • Цээж хэсгээрээ гэрэл ойлгодог материалтай (органза, сатин, силк) даашинз бүү сонго. Энэ нь чиний хөхийг том болгоно. Мөн цээж хэсгээрээ хуниас болон сүртэй оруулгатай даашинзнаас татгалз.

Жижиг хөх:
• Мөргүй, цээжин биеэрээ хуниас, нугалаа, тор, оруулга ихтэй
• Хүзүүгээр уядаг энгэр
• Мөр дамнасан битүү энгэр
• Нэг мөртэй энгэр бүхий даашинзнууд хүссэн галбирыг чинь бүрдүүлнэ.

Лийрэн хэлбэртэй бие:Лийрэн галбиртай бүсгүйчүүд таазаа багасгаж, цээж хэсэгтээ анхаарлыг татах хэрэгтэй.
• Мөргүй даашинз
• V энгэр
• Ухлаадастай энгэр
• Нарийн мөртэй энгэр
• Мөрнөөс унасан энгэр
• А хэлбэртэй
• Сиси буюу бөмбөгөр хормойтой
• Битүү энгэр
• Цээжнээс таазны төгсгөл хүртлээ бариу, түүнээс доош бөмбөгөр хормой
• Биетэй, нимгэн биш материалаар хийгдсэн даашинз сонгоорой.
• Бариу силуэтт, лусын дагинан буюу загасны сүүлэн хэлбэртэй даашинз, хэт хөвсгөр материалаас зайлсхий.

Aлиман хэлбэртэй бие: Бусдын анхаарлыг цээж хэсгээр татах даашинзыг сонгох нь зүйтэй.
• Нэг талдаа нарийн, нөгөө талдаа өргөн мөрөвч
• Гүн ухлаадастай V энгэр
• A хэлбэрийн силуэттэй даашинз чамд сайхан харагдана.

Шулуун, дөрвөлжин: Хэрэв чи булчинлаг маягийн дөрвөлжин биетэй бол өндрөөшөө урт биетэй болгож харагдуулах залийг хэрэглээрэй. Эдгээр стилүүд чамд гайхалтай харагдана:
• Нарийхан мөр
• Бариу
• Бөмбөгөр
• Загасан сүүлт
• A хэлбэрийн
• Эгэмний ясыг гаргасан энгэр (эмэгтэйлэг байдлыг тодотгоно)
• Цээжнээс таазны төгсгөл хүртлээ бариу, түүнээс доош бөмбөгөр хормой их биеийг уртасгаж нарийсгана.Харин өргөн мөр, унасан мөрнөөс татгалз.

Юм юм нь таарсан галбир: Байгаа юмаа тодотго хонгор минь.
• V энгэр
• Ухлаадастай энгэр
• Мөргүй, зүрхэн хэлбэртэй энгэр
• A хэлбэртэй даашинз
• Цээжнээс таазны төгсгөл хүртлээ бариу, түүнээс доош бөмбөгөр хормой
•Урдуураа шулуун, хойгуураа урт, шалаар чирэгдсэн хормой
• Хөхний доороос эхэлсэн хормойтой загварнаас хүссэнээ сонгоорой. Харин нарийхан мөр, цээжнээс эхэлсэн А хэлбэрнээс татгалз.

Өндөр: Өндрөө тодотгосон даашинзнуудыг сонгоорой.
• Гүн V энгэр
• Хүзүүгээр уясан энгэр
• Онгорхой энгэр, нуруу-онгорхой байж биеийн хэсгүүд ил гарах тусмаа сайн!
• Загасны сүүлэн
• Бэлхүүсээрээ бариу А хэлбэртэй даашинз чиний давуу талыг чинь тодруулж, сул талыг чинь нуух болно.

Жижигхэн: Жижиг биетэй сүйт бүсгүйчүүд энгийн даашинз сонгоорой. Хэт их гоёл, нүд булаам чимэглэл нь чиний минь жижигхэн биенд сүрдэж харагдана. Мөн биеийн галбирыг алдуулалгүйгээр өндөрсгөж харагдуулах загвартай даашинз зохино.
• Мөргүй, зүрхэн хэлбэртэй энгэр
• Хүзүүгээр уясан энгэр
• Сул, хунирсан босоо захтай
• Грек стилийн сул загвартай
• A хэлбэртэй
• Анхаарлыг цээжин дээр татахуйц чамин энгэртэй даашинзыг сонгоорой. Гэхдээ хэт гял цал байх хэрэггүй. Харин бариу силуэт, эрүүнд тулсан хоолойноос зайлсхийгээрэй.

Менделссоны хуримын марш гэгэлзсэн сэтгэлд чинь яг зохино.
1. Aire Barcelona-2014 Оны загвар
2. Aire Barcelona-2014 Оны загвар
3. Alvina Valenta 2014 Оны загвар
4. Alvina Valenta 2014 Оны загвар
5. Galia Lahav 2014 оны загвар
6. Galia Lahav 2014 оны загвар
7. Galia Lahav 2014 оны загвар
8. Galia Lahav 2014 оны загвар
9. Galia Lahav 2014 оны загвар
10. Galia Lahav 2014 оны загвар
11. Galia Lahav 2014 оны загвар
12. Galia Lahav 2014 оны загвар
13. Galia Lahav 2014 оны загвар
14. Galia Lahav 2014 оны загвар
15. Galia Lahav 2014 оны загвар
16. Galia Lahav 2014 оны загвар
17. Galia Lahav 2014 оны загвар
18. Galia Lahav 2014 оны загвар
19. Ersa Atelier 2013 оны загвар
20. Ersa Atelier 2013 оны загвар
21. Ersa Atelier 2013 оны загвар
22. Ersa Atelier 2013 оны загвар
23. Ersa Atelier 2013 оны загвар
24. Ersa Atelier 2013 оны загвар
25. Ersa Atelier 2013 оны загвар
26. Ersa Atelier 2013 оны загвар
27. Jim Hjelm 2013 оны загвар
28. Jim Hjelm 2013 оны загвар
29. Lazaro 2014 оны загвар
30. Lazaro 2014 оны загвар
31. Lazaro 2014 оны загвар
32. Lazaro 2014 оны загвар
33. Lazaro 2014 оны загвар
34. Tara Keely 2013 Оны загвар
35. Zuhair Murad 2013 оны загвар
36. Zuhair Murad 2013 оны загвар
37. Zuhair Murad 2013 оны загвар
38. Zuhair Murad 2013 оны загвар
39. Zuhair Murad 2013 оны загвар
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(810)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com