ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний мөрөөдлийн гэр

Гэртээ  | 2013 / 07 / 04

“Гэрээ яг ийм л болгох юмсан” гэсэн төсөөлөл ажилсаг, бүтээлч, мэдрэмжтэй Гоолингоо бүсгүй бүрт байдаг байх.

Асуулга: Миний мөрөөдлийн гэр
Чи мөрөөдлийн гэрээ бий болгохын тулд өөрийгөө дайчилж байгаа залуу эмэгтэй, яг одоо өөрийнхөө тохижуулсан хамгийн сайхан гэрт амьдарч, гэрэлтдэг шилэн ширээн дээр компьютерээ тавьчихсан сайтаа уншаад сууж байгаа бүсгүй, маргааш хайрттайгаа гарч ханын цаасаа сонгох гэж буй шинэхэн гэрийн эзэгтэйн аль нь ч байж болно. Мөрөөдлийн чинь ертөнцөд сүндэрлэж байгаа тансаг гэрийн тухай сонсох гэсэн юм. Эхлээд хамтдаа хүмүүсийн мөрөөдлийн гэртэй танилцацгаая. Өнөөдөр төсөөлөл төдий байсан “харш” маргааш нүдэн дээр сүндэрлэх ч юм билүү. Санаж явахад бүтнэ ээ гэж!

-Эйфелийн цамхаг! Надад байдаг хамгийн тансаг цуглуулга. Ирээдүйд амьдрах байшиндаа тус цуглуулгандаа зориулсан “Парислаг” буланг хамгийн түрүүнд хийнэ гэж боддог. Цайвар ягаан гялтганасан хананы наана томоос том шилэн хоргонд цамхагуудаа хадгална аа. /23 настай.С/

-Тааз бол миний хамгийн их анхаарах хэсэг. Ирээдүйн байшингийнхаа таазан дээр жаргаж буй нар, үүлсийн бүдэг ягаан туяаг хослуулсан тансаг зохиомжтой зураг зуруулна гэж боддог. Орой болгон тийм тэнгэр харна гээд төсөөл дөө./19 настай.Б/

-Маш олон өнгө өнгийн дэртэй, ганцхан дивантай зочны өрөөг хүсдэг. Сэлүүхэн том байшиндаа ил зуухны дэргэд хайртай хүмүүстэйгээ хамт талаар нэг тарж хэвтээд л, ноцолдоод, дэрээр байлдаад үнэхээр жаргалтай байна байх. Тансаг гэхээсээ илүү энгийн, тохилог шийдлээр гэрээ тохижуулахыг үргэлж хичээдэг./26 настай. Д/

-Аав маань гэрийнхээ байшинг барьж байсан юм. Миний өссөн байшин нэг их том тагттай байж билээ. Тэндээсээ утас унжуулж тоглоно, унтана, ширээ сандлаа чирч гаргаад хоолоо иднэ гээд л. Ёстой аз жаргалтай хүүхэд насаа тэр байшиндаа өнгөрүүлсэн. Одоо буцаад тэр том тагтыг хүсэж байна. Ирээдүйн байшиндаа тийм тагт заавал хийлгэнэ ээ. /30 настай.А/

-Би ваннтай усанд хэвтэж байхдаа алсыг хардаг байх юмсан гэж үргэлж мөрөөддөг. Миний ирээдүйн байшингийн угаалгын өрөө ой юм уу, нуур луу харсан маш том цонхтой байх болно. Хөөстэй ваннанд хэвтэнгээ байгалийн үзэсгэлэнг тольдоод л./22 настай.Э/

-Миний мөрөөдлийн байшингаас хамгийн их төсөөлөгддөг зүйл гэвэл ил зуух, бас хананаас тааз хүртэлх том цонх. Өвөл цонхны цаана цас будраад л, хайртай хүнтэйгээ улаан дарс шимж, ил галын дэргэд үнсэлцэнэ гэж бодохоор л гайхамшигтай санагддаг. Гэрээ яг л тэгэж тохижуулахын төлөө мөнгө хурааж байна даа. /21 настай.Ө/

-Нөхөр бид хоёр мөрөөдлийн гэрээ бий болгочихсон! Манайх том өрөөний баруун хойд буландаа монгол ёс уламжлал харуулсан булантай.Номын тавиурын ард хана нь өлзий хээтэй. Том өрөөний гэрлийн бүрхүүл маань монгол гэрийн тоононы хэлбэртэй. Бас өвөг дээдсээс уламжилж ирсэн эмээл, хазаар, домбо, аяга, авдар зэргээ тэр хэсэгтээ байршуулсан байдаг. /36 настай. Х/

-Маш том байшин гэхээсээ илүү надад жирийн л нэг модон байшин илүү “дулаахан” санагддаг юм. Дотроо ямар ч гоёлгүй зүгээр л модоороо байвал сайхан. Шинэ жил болохоор чимэглээд л гоё болчихно. Байгальд байх дуртай болоод ч тэр үү тансаг гэхээсээ энгийн байвал амар. /25 настай. А/

-Ерөнхийдөө том байшин л хүсдэг. Нэмэх нь зөвхөн надад зориулагдсан, миний л ордог бясалгалын өрөөтэй байна. Цайвар ногоон өнгийн ханын цаастай, нэг ханаа дагуулаад ус урсдаг байвал бүр янзтай. Ямар ч үед тэр өрөөндөө орж, өөрийгөө мэдэрчихээд давхар алжаалаа тайлаад авна. Хүний гэр орон гэдэг чинь энэ шүү дээ гэмээр мэдрэмж авах байх аа. /28 настай. А/

-Бөгжний эзэн дээр гардаг Хоббитынх шиг бөөрөнхий хаалгатай байшинтай болохыг хүсдэг. Нэг л өвөрмөц, өөр гараг дээр ирчихсэн юм шиг санагдаад байдаг юм. Тэндээ ном уншаад л. Цонхоор нь ой мод юм уу тариан талбай харагдвал гоё. Байнга тэндээ байхгүй ч энэ бол миний мөрөөдлүүдийн нэг. Хаяа очиж содон мэдрэмж авч байвал хичнээн сайхан санагдах бол. /28 настай. Л/

-Модерн хэв загварын байшин хүсдэг. Илүү ч үгүй дутуу ч үгүй бүхий л зүйл нь хүний хэрэглээнд яг тохирсон. Орчин үеийн технологийн шийдлийг нэгтгэсэн тийм байшинтай болмоор байна. Хөшгөө удирдлагаар хааж нээгээд, байшингийн эргэн тойрноо камераар хянах боломжтой бол зүгээр. /29 настай.Г/

-Далайн эрэг дээр л бол ямар ч байшин хамаагүй ээ. Амралтаараа очиж тэндээ хэвтээд л. Юм идчихээд л гарч давалгаа ширтдэг. Бүхий л зүйлсийг мартаад тэнд байхад цаг хугацаа, орон зайнаас тасарчихсан юм шиг амар амгаланг мэдрүүлдэг байшинтай болмоор байна. /20 настай.Б/

-Урд талдаа усан оргилууртай тансаг байшин хүсэж байна. Бүхий л зүйлийг хэдэн зууны өмнөх шиг хуучны хэв загвараар тохижуулна. Бас өрөөнүүддээ эртний үнэт эдлэл, сувинер, ханын зураг зэргийг байлгахыг хүсдэг. Шат нь ч гэсэн маш том. Орж гарах бүртээ хааны ордонд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр тийм байшинг мөрөөддөг дөө./22 настай.Э/

Мөрөөдлийн гэрээ бодит юм шигээр төсөөлж, биелүүлэхэд чамд зарим нэг тодорхой дүр зураг хэрэг болж магадгүй. Facebook-ийн “Мөрөөдлийн гэр” хуудаснаас түүнийгээ олох болно. Сонирхолтой, сэтгэл татам интерьерийн зурагнуудаас нь санаа авмаар зүйл олон байна лээ.

Харин чи мөрөөдлийн гэрээ дүрсэлвэл...?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Симона
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(171)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com