ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy Hour: #Тэврийлдаа!

Чөлөөт цаг  | 2013 / 07 / 01

Хүмүүс бид хайр л “үйлдвэрлэх” гэж энэ хорвоод амь тээж явдаг. Гэвч заримдаа үүнийгээ тас мартчихснаас болоод гол мөн чанараа алдаж эхэлдэг юм шиг... Тиймээс л аллага, үймээн самуун, үзэн ядалт бидэнтэй зэрэгцэн оршсоор байгаа юм.

Happy Hour: #Тэврийлдаа!

Хайраас хайр цэцэглэж, түүнээс л бид аз жаргалыг амсдаг. Тэр бол халдаж болох хамгийн сайхан “халдвар”. Энэ халдварыг хүн хүндээ байнга тарааж мөн чанараа аврах нь бидний тэргүүн шугамд хийх ёстой үйлдэл мөнөөс мөн. 7 сарын 1-ний жаргалтай хормыг “#Тэврийлдаа” гэж нэрлэсэн. Учир нь энэ өдрийг үймээн самууны өдөр биш, үүнээс суралцсан зүйлээ л санах “Тэврэлтийн өдөр” болгохоор Гоолингоо санаачилсан юм. Уучлал, хайр, эв найрамдал, тайтгарал, гэрэл гэгээг билэгдэж энэ өдөр Монголчууд бие биенээ тэвэрдэг байг.

Үүнийг дэмжиж Гоолингоогийн бүсгүйчүүд нэг оройжин танихгүй хүмүүсээ тэврэхээр төлөвлөж байна. Өнөөдөр оройны 6 цагт Сүхбаатарын талбай дээр цуглаж, инээхээ ч умартан хөлхөлдөж байгаа хүмүүсийг энэ хорвоод хэрэгтэй гэдгээ мэдэртэл нь тэврэе бүгдээрээ. Гараа чангахан зөрүүлэн алхаж байгаа хүмүүсийн өөдөөс гараа томоо алдалж очоод, тэврээд өгье. Үргэлж жаргалтай явахын тулд хүн өдөрт 8 удаа тэврүүлэх ёстой байдаг гэнэ. Олон хүний тэврэлтийн нормыг нөхөж өгье. Өөрсдийнхөө нормыг ч гэсэн нэг өдөр давуулан биелүүлчихье л дээ тэ? Цагийг хайраар бялхааж өнгөрүүлэх энэ өдрийн төгсгөлд чи нэг сайхан зүйлийг олж мэдээд гайхах байх даа. Тэр нь юу байх бол? Туршаад л үз.

#Тэврийлдаа өдрийн тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.

Бэлтгэх зүйл: #Тэврийлдаа гэсэн hashtag-ийг ямар нэг том цаасан дээр бичээрэй.

Алхам 1. Яг одоо дэргэдээ байгаа хүндээ “Тэврийлдаа” гэж хэлээд чанга гэгч нь тэвэр! Чи гэртээ, сургууль дээрээ эсвэл хаана ч байж болно. Бас чиний дэргэд найз чинь, ээж чинь, огт танихгүй хүн ч байг хамаагүй. “Яг энэ л дутагдаад байсан юм байна” гэсэн бодлыг төрүүлж, нэгнийхээ сэтгэлд “Би чамтай хамт” гэсэн үгийг чимээгүйхэн өгүүлж хайраа халдварлуул.

Алхам 2. Хайртай хүнээ, найзыгаа, гэр бүлийнхнээ эсвэл ажлынхаа газрын хүнийг тэвэрч авахуулсан зургаар Facebook-ийн profile picture-ээ соль. Тэгээд тэврэлтийн үнэ цэнэ, утга учрын талаар зурган дээрээ тайлбар бичээд “#Тэврийлдаа” гэж бичээрэй.

Алхам3. Харин одоо “#Тэврийлдаа” hashtag-ийг ашиглаж хэдий тэврэхийг хүсч байгаа ч хол байгаа, уулзаж чадахгүй бүхий л хүмүүсээ tag-лаарай. Энэ бол тэдэнд хэлж болох хамгийн халуун дотно үг юм шүү!

Алхам4. Орой 6 цагт Сүхбаатарын талбай руу хөдлөхөөсөө өмнө том цаасан дээр #Тэврийлдаа гэсэн hashtag-ийг бичээд цүнхэлчихээрэй. Түүндээ хүзүүндээ зүүх уяа хийчихвэл бүр ч амар. Хүмүүс чиний урдах бичгийг уншаад, үггүйгээр чамд тэврүүлэх болно. Мөн талбай дээр очоод санаачилгыг дэмжиж байгаа бусад бүсгүйчүүдийг олоход ч хэрэгтэй. Утсаараа “check-in” хийж Сүхбаатарын талбайг бичээд, #Тэврийлдаа-д нэгдээд ирчихсэн байгаа тухайгаа сошиал найзууддаа дуулга.

Алхам5. 7 сарын 1-нийг сайхан дурсамжаар цагаатгах ижил зорилготой бүсгүйчүүдийг олж нэгдээд замдаа таарсан хүн бүрт халуун тэврэлт бэлэглэ. Аль болох удаан, аль болох чанга тэвэрч, нурууг нь зөөлөн илж өгөөд явуулаарай. Чамд тэврүүлэх хүмүүс бүгд баяртай нь аргагүй инээмсэглэх болно. Хэн ч уурлаж, хэн ч таагүй хандахгүй. Хүн хүнийхээ хайраар дутаж явдаг болохоор л тэр.

Тэврэлтийн өдрийг дэмжиж байгаа бүх бүсгүйчүүдийгээ яг одоо #Тэврийлдаа ! 7 сарын 1 гэхээр л хүмүүсийн санаанд буудаг бараан дурсамжийг халуун дулаан тэврэлтээрээ хамтдаа угаацгаая. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Eight
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(218)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com