ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ганц л шийд

Чөлөөт цаг  | 2016 / 10 / 02

“Бүр болохгүй бол гарчихна даа” гэж бодож хэн ч ажилд ордоггүй. Сална гэж бодож хэн ч гэрлэдэггүй. Гэхдээ л дотроо “Энэ л насан туршийнх мөн. Ямар ч эргэлзээгүй.” гэж баттай шийддэггүй.

Ганц л шийд

Битүүхэндээ илүү дээр санал ирэхийг хүлээх мэт, өө сэв олж хармагц, алдаа эндэгдэл гарах болгонд түүнийг засаад үргэлжлүүлэхийг биш, хурдхан шиг болих тухай бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Бүрэн шийдээгүй хүнийг хийсэн үйлдэлд нь тээнэгэлзүүлэх амархан. Харин бүрэн шийдчихсэн хүнийг “урвуулах” ямар ч боломжгүй.

Болгоно бүтээнэ гэж шийдэх биш, болно бүтнэ гэж найдах нь эргэлзэх зайг өөртөө үлдээж байна гэсэн үг юм. Тиймээс өөр ямар ч илү санал ирсэн “Үгүй” гэж эрс татгалзаж чадахаар хэмжээнд өөртөө андгай өг. Ууртай үедээ ч нөхрөө хараад “Миний хойноос хамаагүй дээр залуучууд гүйж байсан ш дээ” гэж биш “Тэр минь л миний сонгосон хүн. Түүнтэйгээ л хамт байна” гэж яг таг бод. Орлого муухан үед ч “Энэнээс илүүг олж хийе” гэж биш “Би л зүтгэж, үүнийг амжилтанд хүргэх ёстой” гэж өөрийгөө шавхуурд. Аз жаргалтай амьдрал бол сэтгэл хөдлөлийн биш, шийдвэрийн үр дүн юм.

Гэхдээ ганц баттай шийдэхээсээ өмнө, эргэлзэх, сонголтоо өөрчлөх, ахин дахин бодож үзэх, танин мэдэх хугацааг өөртөө хангалттай олго. 50 жилийн дараа ч аз жаргалтайгаар түүнийг үргэлжлүүлж байгаагаар өөрийгөө төсөөлөөд үз. Харин аль нэгийг нь эргэлт буцалтгүйгээр сонгох гэж л байгаа бол, ирээдүйд харамсах эрхийг өөрөөсөө хасаж байна л гэж бод. Чи шийдсэн, шийдвэртээ үнэнч байж юу ч тохиолдсон тэмцэж, хичээж, өөрийн зүгээс чадах бүхнийг хий. Бүхний эцэст чи өөрөөрөө бахархах болно. Өдөр бүр ямар нэг шинэ сайхан зүйл олж харахаар эрмэлз. Амьдралынхаа туршид өөрийгөө зориулна гэж зоригло.

“...Нэгэн хижээл насны эр онгоцноос бууж ирээд, түүнийг харваас догдлон хүлээж байсан гэр бүлийхэн дээрээ гүйж очив. Эхлээд 6 нас орчимтой хүүгээ сайтар харж, чангахан тэврээд “Миний хүү яасан том болоо вэ” гэж хэллээ. Дараа нь өсвөр насны том охиноо энгэртээ нааж “Аав нь охиноо ямар их санав аа” гэхэд охин ч мөн “Би ч гэсэн, аав аа” гэж хариуллаа. Хамгийн сүүлд түрүүнээс хойш өөрөөс нь нүдээ салгаж чадаагүй эхнэртээ санасан сэтгэлээ илэрхийлж тэмүүлэл дүүрэн, удаахан үнсэлт бэлэглэв. “Би чамдаа маш их хайртай” гэж хэлээд тэр хоёр яг л саяхан танилцсан хосууд шиг харцаар бие биенээ ширтэв. Тэднийг холоос ажиглаж байсан залуу эр дөхөж очоод, эр нөхрөөс “Хөөх, та хоёр гэрлээд хэр удаж байгаа вэ?” гэж асуутал “Бараг 30 жил болж байна даа” гэж хариулаад инээмсэглэлээ. “Тэгвэл та хэр удаан яваад ирсэн бэ?” гэж асуугаад залуу дотроо нэг жил юм уу, ядаж л хэдэн сар гэсэн хариулт сонсох байх хэмээн хүлээтэл “Бүхэл бүтэн хоёр хоног!” гэж хижээл эр хэлээд нүүр дүүрэн инээмсэглэлээ. Гайхширсан залуу эр, бодлогоширонгуй харцаар доош хараад “Миний гэрлэлт ч бас дахиад 20 жилийн дараа гэхэд та хоёрынх шиг догдлол дүүрэн байгаасай билээ” гэхэд хижээл эр мөрөн дээр нь алгадаж “Битгий найд аа залуу минь, зүгээр л шийд” гэж хэлчихээд яваад өгөв...”*

"Битгий найд, зүгээр л шийд" сургамжит өгүүллэгээс
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(491)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: CHRISTOPHER.   2016-12-24
BE SMART AND BECOME RICH IN LESS THAN 2 DAYS. It all depends on how fast you can be to get the new PROGRAMMED blank ATM card that is capable of hacking into any ATM machine,anywhere in the world. I got to know about this BLANK ATM CARD when I was searching for job online about a month ago..It has really changed my life for good and now I can say I’m rich and I can never be poor again.The least money I get in a day with it is about $100,000.(hundred thousand USD) Everyday I keeping pumping money into my account. Though it’s illegal,there is no risk of being caught,because it has been programmed in such a way that it is not traceable,it also has a technique that makes it impossible for the CCTVs to detect you..For details on how to get yours today, email the hackers on : (martinshackers22@gmail.com)

Зочин: demi.   2016-10-17
Би өөрийнхөө итөлөө шийдвэр гаргавал амьдрал минь 180 градус эргэх байхда.

Зочин: Bolor.   2016-10-03
oird iim ogtsom tulhelt uguhuur unen goy ug sonsoogui haraaguim bn shu zgr l shiid gj :)

Зочин: Uyanga.   2016-10-03
Nadad yg heregtei zuwuluguu blaa bayrlalaa goolingoo

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com