ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэр саяхан шоронгоос гарсан

Миний амьдрал  | 2013 / 06 / 22

Сайн байна уу Гоолингоо. Хэнээс асуух, хэнтэй зөвшилцөхөө мэдэхгүй тэр олон хүмүүст их олон туслаж, их олон зөвлөлгөө хүргэсэнд баярлалаа. Харин энэ их тусыг би яг одоо хүсэж байна надад зөвлөж өгөөч.

Тэр саяхан шоронгоос гарсан

Би 2 жилийн өмнөөс нэг залуутай танилцаад мессэж бичилцээд л явж байсан юм. Саяхнаас уулздаг болсон. Тэр одоогоор хийсэн ажилгүй, ямар ч сургууль төгсөөгүй, учир нь саяхан шоронгоос гарсан. Одоо найздаа туслаад л явж байгаа.

Санамсаргүй хүн алсан хэргээр 7 жил хоригдсон, одоо дахиж алдахгүй, сайхан амьдармаар байна. Чи л намайг ойлгож, надаас цэрвэлгүй харилцаж байсан, би чамд хайртай гээд л хамтдаа хүн шиг амьдаръя гээд ...

Миний хувьд гэвэл удам судартай айлын ганц охин, гадаадад сургууль төгссөн, тогтсон ажилтай, байр сууриа олчихсон, байртай, машинтай, зуслангийн хаустай гээд л бүх юм байна. Ном эрдэм хөөцөлдөж, нэр төр гэж явсаар байгаад 30 гарчихсан, эрчүүд надад тэр бүр халдаж чаддаггүй, ихэмсэг хэрнээ ганцаардсан бүсгүй. Өдий хугацаанд намайг гээд чин сэтгэлээсээ хайрлах хүн л байсангүй.

Харин энэ залуу бол өөр, шууд л хайртай энэ тэр гээд л...Тэгээд эр хүн алдаа л биз дээ гэж анхандаа боддог байлаа, тэгтэл одоо үнэхээр хайртай дуртай гээд гүйгээд байхаар нь үнэхээр намайг хайрлах хүн мөн ч юм болов уу гэж бодогдоод.

Гэтэл бид 2-ийн орчин тэс өөр шүү дээ. Түүгээр ч зогсохгүй тэр надаас 4 насаар дүү. Заримдаа ярих ч юм олдохгүй, заримдаа намайг гээд хайрлах хүнтэй байх ямар гоё юм вэ гэж хүртэл бодогдоод...

Гэрийхэндээ хэлээгүй бас найзуудаасаа хүртэл нууж байгаа, хүнтэй түүнийг танилцуулна гэхээс жаахан ичээд ч байх шиг, миний хүрээлэл одоогийн хүмүүсийн хэлдгээр дээдсүүл байдаг, ярьдаг сэдэв ч өөр, идэж уудаг нь өөр, гэтэл энэ залууг тэр бүхэнд сургана гэдэг бүтэх болов уу. Надтай учирсан нь нууц амрагаа болгох эсвэл эхнэрээсээ салсан хүмүүс байх юм.

Би яасан нь дээр вэ, нас яваад байдаг хүүхэдтэй болмоор байна, жинхэнэ утгаар нь амьдармаар байна.

Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сайн нөхөр-аав болох алхмууд” номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Түүнийг илүү ихээр таньж мэдэхэд хугацаа гарга.
Хүн нэгнээ бүрэн гүйцэд таньж мэдэхэд ихээхэн цаг хугацаа, бас тэвчээр хэрэгтэй. Тэр хүн танд үг хэлээрээ хичнээн их хайртай, дуртай хэмээсэн нь бус харин үйлдлээрээ хайртай гэдгээ хэрхэн харуулж, баталж чадаж байгаа нь хамгийн чухал. Учир нь үйл ажил бол хүнийг таних хамгийн тодорхой арга мөн. Хүн юу хийж, юу үйлдэж байна яг л түүн шигээ байдаг. Тэгэхээр та “Нас яваад байдаг хүүхэдтэй болмоор байна, жинхэнэ утгаар нь амьдармаар байна” гэсэн хүсэлдээ хэт анхаарал хандуулж үлдсэн бүхий л амьдралын тань өнгийг тодорхойлох чухал шийдвэрийг яаран бүү гаргаарай. Сайн хүнийг олж танихад бэрх байдаг хэдий ч өөрийн амьдралын ханийг танин мэдэхийн тулд тухайн хүнээ сайтар шинжихийн ялдамд дараах гурван зүйлийг анхаарвал зохино. Эр хүний гурван чухал хандлага:
Авах гэсэн биш, өгөх гэсэн
1. Хайрлагдах гэсэн биш, хайрлах гэсэн
2. 3. Нэр төрийн хойноос биш, нэр төрийг дагуулагч

2. Та түүнд үнэн сэтгэлээсээ хайртай юу?
Та хоёрын гэр бүлийн өссөн орчин, үзэж өнгөрүүлсэн өөр, өөр амьдрал зэргээс хамаарч ирээдүйн хамтын амьдралд тань хэрүүл маргаан гарахгүй гэх аргагүй. Гэхдээ энэ асуудал зөвхөн та хоёрт төдийгүй бусад ижил төстэй амьдралтай хосуудад ч байсаар л байдаг. Хамгийн гол нь тэр зөрчлийн эсрэг хосуудын хийж байгаа алхамаас шалтгаалан гэр бүлийн ирээдүйн амьдрал шалтгаалдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол “Та түүнд үнэн сэтгэлээсээ хайртай юу?” “Та түүнд итгэж байна уу? “Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал танд чухал биш, харин одоо хаашаа явж байгаа нь чухал байна уу?” Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, үнэн хариултыг өөртөө өгөөрэй. Та үнэхээр хэн нэгэнд хайртай болвол тухайн хүнийхээ хийсэн алдаа нь таны мэдрэмжийг өөрчилж чадахгүй. Учир нь оюун бодолдоо тэр хүнийхээ тухай сөрөг зүйлс бодсон боловч зүрх сэтгэл нь түүнийгээ л гэсээр байдаг.

3. Ирээдүйд тулгамдах таагүй асуудлуудтай нүүр тулахад бэлэн үү?
Та өөрийнхөө амьдралын тухай бусдын бодолд хэт их анхаарал хандуулж байгаа нь захианаас харагдаж байна. Хэрвээ тухайн залууг нэгэнт амьдралдаа байх ёстой хүн хэмээн хүлээн зөвшөөрч, харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, хамтын амьдралыг эхлүүлэхээр шийдсэн бол бусад хүмүүс / гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын хамт олон юу гэж бодох бол хэмээн айж ичсэн бодлоо зогсооход бэлэн үү? Ирээдүйд тулгамдах асуудлуудад зоригтой байж, нүүр тулахад бэлэн гэвэл одооноос өөрийнхөө үйлдэлд хэт их болгоомжлол бүү тавь. Өөрийн зүрх сэтгэлээ сонсож, зөв гэж бодсон зүйлсээ хий. Энэ бол таны л амьдрал. Хүн нэг л олдох амьдралдаа аз жаргалтай байх нь чухал. Таныг юу аз жаргалтай болгож байна тэр зүйл рүүгээ гүй. Саад болсон бүхэнтэй тэмцэх зоригтой бай.

Хосуудын харилцааны гол тулгуур нь нэг нэгнийхээ өнгөрсөн амьдралыг хүлээн зөвшөөрч, байгаа чигээр нь хүлээн авах, одоо байгаагаар нь хайрлах, ирээдүйг нь урамшуулах явдал юм шүү. Хэрвээ та дээр дурдагдсан зүйлүүдэд эргэлзээтэй байгаа бол өөрийнхөө болон тэр залуугийн зүрх сэтгэлийг хэт их шархлахаас өмнө харилцаандаа цэг тавиарай. Гэхдээ салсан шалтгаан нь тэр хүний өмнөх алдаанаас болон одооны нөхцөл байдлаас шалтгаалсан гэж ойлгуулахгүй байхыг зөвлөе. Эр хүн сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүнээс илүү сул дорой байдаг юм шүү. Тиймээс ийм шийдвэр гаргаж байгаа бол болгоомжтойгоор өөрийгөө илэрхийлээрэй.

Хүн амьдралдаа гурван зүйл дээр л амжилтыг олох нь бахархалтай. Энэ нь: 1.Сайн ханийг сонгох 2.Үр хүүхдүүддээ сайн зан чанар өвлүүлэх 3.Бусдад туслах юмтай байх . Тиймээс гэр бүл болох хүнээ зөв сонго, нөхөрлөх хүмүүсээ зөв сонго, дадал зуршилаа захирч сураарай.

Г.Наранбаатар
Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99030655
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Жич: Манай сэтгэл зүйн төв нь 7 сарын 15-ныг хүртэл дотоод ажилтай учир нийт үйлчлүүлэгч та бүхэн тухайн өдрөөс хойш холбогдоно уу.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  
Өмнөх мэдээлэл
Чидун жимстэй бөөрөнхий мах
Дараах мэдээлэл
Ганц л шийд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(321)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com