Эгцхэн сууж байгаа эмэгтэй ихэмсэг, цаанаа л нэг сайхан харагддаг. Би анхнаасаа л бөгтийж суугаад сурчихсан юм гээд асуултын тэмдэг шиг болчихоод, компьютерийн ардаас намайг хэн хардаг юм гэж бодож байвал буруу байна. Нуруугаа цэхлээд, эрүүгээ үл ялиг өргөхөд л албан тасалгааны эрчүүд чамайг анзаарч эхлэхийг хараарай.
Сандлаа зөв сонго
Эгц суухын тулд эхлээд сандлаа зөв сонгох хэрэгтэй. Сандлын зөөлөвч хэт их байх нь тийм ч тохиромжтой биш. Мөн сандлын түшлэг гарын хөдөлгөөнд саад болохооргүй, арын түшлэг 100-110 градусын налуутай байна.
Ширээний сонголт
Сандлын өндрөө өөртөө тохируулах хэрэгтэй. Сандал дээрээ суугаад хөлөө 90 грудусын налуутай нугалахад хөлийн ул шаланд чөлөөтэй хүрэхүйц байх ёстой. Мөн ширээний өндөр сандлын өндөртэй тохирсон байх хэрэгтэй. Сандал дээрээ суугаад гараа ширээн дээр тавихад мөр өргөгдөхгүй тавигдаж байвал таарч байна гэсэн үг.
Дэлгэц чинь намдаад байна
Дэлгэцээ шагайх гэж доош харсны үр дүн бол давхар эрүү. Наад дэлгэц чинь хөдөлдөг юм шүү. Хэт “тонгойсон” дэлгэцээ дээш болго. Зөөврийн компьютер хэрэглэдэг бол дор нь өндөрлөгч ивэхийг хичээгээрэй.
Хэрхэн суух вэ?
Эмэгтэй хүн сандлынхаа 1/3 дээр суух нь тохиромжтой гэж үздэг. Хэдий түшлэгтэй сандал дээр сууж байсан ч хойш бүтэн налах нь гоо сайхан эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй. Хамаг биеэ сандал дээрээ чөлөөтэй “хаячихвал” эгц суухад төвөгтэй болно. Ингэж суух үед чи гэдсээ өөрийн эрхгүй татах болно.
Одоо мөрөө...
Сандлынхаа хагасын хагас дээр суусан бол одоо мөрөө үл ялиг тэнийлгэ. Одоо л яг болж байна. Эхэндээ дасаж өгөхгүй төвөгтэй санагдаж болно. Бага багаар сургуулилт хийгээд байвал байнгын зуршил чинь болох болно.
Сууж сурсан хүнд...
Эгц суугаад сурчихсан хүнд нуруугаа эгцэлж алхана гэдэг юухэн байхав. Өдөр тутам ширээний ард суудаг эмэгтэйчүүд тэр бүр яваад байдаггүй. Тиймээс нуруугаа эгцлэх дасгалыг суудал дээрээ хийж байна гэсэн үг юм. Эгцхэн явдаг эмэгтэйчүүд байгаагаасаа даруй 3кг-аар бага, 5 см-аар өндөр харагддаг байна.
Сэтгэгдэл (9) | Хэвлэх | Үзсэн тоо: 195964 | | | |
Өмнөх мэдээлэл Чи одооны ажлаа насан туршдаа хийж чадах уу? |
Дараах мэдээлэл DIY: Гэрийн нөхцөлд хийх хөөсөн тоглоом |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)