ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуусын соёл-Электро бүжгийн хөгжим

“Партидах” гэдэг шинэ үеийн залуусын хувьд “болохгүй юм” хэрэглэхийн нэр биш, жинхэнэ хөгжмийг мэдэрч, бүхнийг адилхан хардаг хүмүүстэйгээ цуг мартагдашгүй дурсамж бүтээхийг хэлдэг болсон. Ялангуяа Tomorrowland, Outlook зэрэг томоохон фестивалиудын бичлэгийг үзэх үед дэлхийн залуусыг нэгтгэдэг нэг зүйл яахын аргагүй хөгжим, бас эрх чөлөө мөн гэдгийг ойлгодог.

Залуусын соёл-Электро бүжгийн хөгжим

Дэлхий даяар шинэ соёл болон дэлгэрээд байгаа энэ хөгжмийн талаар Гоолингоо танилцуулж байна. Электроник бүжгийн хөгжмийн /Electro Dance Music/хэдэн арван урсгал байдаг бөгөөд, бүгд өөрсдийн гэсэн онцлох шинж чанартай байдаг. Тэднээс хамгийн түгээмэл 3 төрлийн ялгааг танилцуулъя.

Транс
Одоогийн байдлаар Монголд хамгийн их дэлгэрээд байгаа урсгал бол транс юм. Энэхүү урсгал нь хүний сэтгэл хөдлөлийг хөгжмийн контентоор илэрхийлэхийг зорьдог. 1990 онд Германы Франкфурт хотоос үүсэлтэй энэ урсгал нь нэг минутанд 100-150 бөмбөрийн цохилттой байдаг. Ихэвчлэн эмэгтэй дуучнаар гоцлол хоолойгоо хийлгэдэг нь транс урсгалын нэг нийтлэг чанар юм. Tiesto, Armin Van Buuren, Dash Berlin, Paul van Dyk нь энэхүү урсгалын томоохон үлгэр жишээ уран бүтээлчид юм.

Электро-Хаус
Сонсож эхэлмэгц л хөлөө товшиж, толгойгоо хөдөлгөмөөр санагддаг энэ урсгалын трансаас ялгарах шинж нь арай удаан, зөөлөн бөгөөд бүжиглэхэд таарсан хэмнэл юм. 1980 оноос хойш эрчимтэй дэлгэрч байгаа энэ хөгжмийн урсгалын хэв маяг, хэмнэлийг олон Pop, R&B дуучид өөрсдийн бүтээлдээ шингээх болсон. Хамгийн “донжтой” урсгалуудын нэгийг сонсож, биеэ хөгжмийн хэмнэлд даатган тааваараа бүжиглэхийг хүсвэл Deadmau5, David Guetta, Benny Benassi, Avicii, Swedish house Mafia нарын уран бүтээлээр амьдралдаа хэмнэл нэмээрэй.

Дабстэп
Электроник хөгжмийн урсгал дотроо нилээн хүнд хэмнэлтэйд дабстэп болон глич-хаус багтана. Дэлхий даяар тренд болоод буй энэхүү урсгал нь нийгэмд стрессгүй, чөлөөт амьдралыг бий болгох нөлөөтэй гэгддэг. Энэ урсгал нь нэг минутанд 138-142 бөмбөрийн цохилттой байдаг. Дабстэп нь анх Лондонгоос гаралтай бөгөөд 2005 оноос эхлэн эрчтэй дэлгэрч байгаа. Гол хэмнэл нь чичэргээтэй басс юм. Хэсэг ч гэсэн ажлын ачааллаа мартан электроник хэмнэлийг биедээ мэдрүүлэхийг хүсвэл Skrillex, Skream-ийн галзуу бүтээлүүдээс сонирхоорой.

Хэрэв чи электроник хөгжмийг бараг сонсдоггүй бол, тийм ч хол зөрүүгүй санагдаж мэднэ. Гэхдээ дээрх уран бүтээлчдийнх нь дагуу хөөгөөд сонсвол аяндаа ямар ч аяыг сонсоод хауз, трансын аль нь болохыг ялгаж хэлж чаддаг болно.

Электроник бол сэтгэлээрээ залуу хүмүүст зориулагдсан хөгжим. Эрх чөлөөгөө тунхаглаж өөрийнхөөрөө байх дуртай “тод” Гоолингоо бүсгүй чи зуны анхны задгай партиг өнгөрүүлэхийг хүсэхгүй биз дээ? “Kiss mix” коктейлоор дайлуулах эхний 500 зочны нэг болж, оройжин хөгжмийн хэмнэлд хөвөхийг хүсвэл 6 сарын 7-нд River Beach Resort дээр “Sundown festival” дээр уулзая. Партиг жинхэнэ парти болгодог бүх зүйл тэнд байгаа. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Minoz
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(128)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com