ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэнд ямар өнгө зохих вэ?

Гоо сайхан  | 2013 / 05 / 27

Зарим хүнд яг интоорынх шиг улаан өнгө гайхалтай тачаангуй дүр төрхийг бүрдүүлдэг хирнээ зарим хүнд яг л хүний юм гуйгаад хэрэглэчихсэн юм шиг нэг л наалдацгүй харагддаг.

Хэнд ямар өнгө зохих вэ?
Арьсны өнгөнөөс шалтгаалж хувцас болон нүүр будалтын зохих болон зохихгүй өнгө хүн бүрт бий. Өнгөцхөн харахад бүгд л ялгаагүй харагддаг ч, арьсны цаад тононд л хамаг учир нуугддаг. Монгол бүсгүйчүүдийн арьсыг хүйтэн болон дулаан шар гэж хувааж болно. Цайвардуу шар өнгө бол мэдээж хүйтэн, харин бордуу шар бол дулаандаа орно. Харин үүнийг шууд мэдэж болох арга бол бугуйнхаа дотор талын судасны өнгийг харах. Ногоон тал руугаа өнгө тодорч байвал дулаан, цэнхэр эсвэл нил ягаан өнгө тодорч байвал хүйтэн байна гэж ойлгоорой. Дулаан төрлийн арьсны өнгөтэй бүсгүйчүүдэд алтлаг шар, өвсний ногоон, улбар шар, үндсэн улаан өнгүүд илүү сайхан харагддаг бол хүйтэн цайвар арьстай бүсгүйчүүдэд маргадын ногоон, гүн цэхэр өнгүүд зохидог. Гэхдээ бүр нарийвчилж үзвэл:
1. Дунд -Хэтэрхий бараан, хэтэрхий цайварын аль нь ч биш. Ийм өнгийн арьстай бүсгүйчүүлд улаан, улбар шар, ягаан, гүн ногоон гэх мэт тод өнгүүд маш сайхан зохидог ба эрч хүчтэй, гэгээлэг, цоглог харагдуулдаг. Харин гүн бор, саарал, цэргийн ногоон гэх мэт завсрын өнгөнүүд тэдэнд ухаалаг, амжилттай дүр төрхийг бүрдүүлнэ. Тиймээс ажилдаа явахдаа эдгээр өнгөнөөс сонгоорой. Кайли Миног, Шарлийз Терон нарын арьсыг дунд өнгийн хэмээн нэрлэж болно.
2. Бор- Бараан арьстай бүсгүйчүүдийн хувьд метал өнгө бол хамгийн эхний сонголт. Гэрэлтсэн алтлаг, боронзон өнгүүд бараан арьсан дээр гайхалтай зохьцдог. Бас неон ягаан, неон шар ногоон өнгүүд сайхан харагдана. Үндсэн өнгүүд болох улаан, хар, цагаан өнгүүд бас зохимжтой. Гүн ногоон, хөх, улбар шар, барби ягаан өнгүүдээс аль болох татгалзаж байвал зүгээр. Эдгээр өнгөнүүд чамайг наснаасаа хөгшин, эсвэл хэтэрхий залуу харагдуулж магадгүй. Бейонс, Алишиа Кийз, Пенелопэ Круз нар бол бор буюу бараандуу тонтой арьстай оддын тоонд багтана.
3. Цайвар-Цайвар буюу хүйтэн төрлийн арьсны өнгөтэй бүсгүйчүүд маань цагаан аястай өнгүүд сонговол сайхан харагдана. Шар, улбар шар, тоорын шар, бүдэг шар гэх мэт шарын бүх төрөл, цайвар эсвэл тод ягаан, нил ягаан өнгүүд сайхан зохидог. Хацар өнгөлөгчийг ч мөн ягаандуу өнгөтэйг сонговол залуу, гэрэлтсэн харагдана. Никол Кидман, Скарлет Йохансон, Камерон Диаз, Эмма Стоун нарын арьсны өнгөтэй өөрийнхийгөө харьцуулаарай. Хэрэв адилхан байвал чи цайвар шаргал арьстай гэсэн үг.
4. Бор шаргал...буюу чидуун жимсний өнгө /olive skin tone / гэж ярьдаг. Ийм өнгийн арьстай бүсгүйчүүдэд байгалийн өнгүүд, болон цайвар өнгө гайхалтай зохидог. Нүцгэн шар, шаргал, улаан, нил ягаан өнгүүд зохидог бол шар, улбар шар өнгөөс аль болох татгалзаарай. Улаан ягаавтар, тоорын ягаан өнгийн хацар өнгөлөгч сонговол арьсны өнгөтэй уусна. Никол Шерзингер, Эва Мэндэс, Жэссика Алба, Ким Кардашиан, Ванесса Хадженс зэрэг бүсгүйчүүдтэй төстэй арьстай бол бор шаргал арьстай байна гэсэн үг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(790)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com