ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүн хайртайнхаа хэрээр хартай байдаг юм болов уу?

Миний амьдрал  | 2013 / 05 / 18

Сайн байна уу? Энэхүү захидлыг минь уншиж суугаа таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Гоолингоод олон ч захидал ирж тэр бүгдэд Г.Наранбаатар гуай болон охид бүсгүйчүүд маань зүрх сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг болохоор та бүхнээс үзэл бодлыг нь сонсохыг хүслээ.

Хүн хайртайнхаа хэрээр хартай байдаг юм болов уу?

Би өөрт тулгараад байгаа нэгэн асуудлаа та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авахыг хүссэн юм аа. Гоолингоод олон ч захидал ирж тэр бүгдэд Г.Наранбаатар гуай болон охид бүсгүйчүүд маань зүрх сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг болохоор та бүхнээс үзэл бодлыг нь сонсохыг хүслээ.

Би гадаадад сурдаг их сургуулийн оюутан. Манай найз залуу надаас 5 ах. Монголдоо ажиллаж амьдарч байгаа. Хар гэдэг зүйл, хардалт гэдэг зүйл л одоо надад маш том асуудал болчихоод байна даа. Найз залуутайгаа үерхээд нэг жил орчим болж байна, намайг гээд 5 жил болж байна. \Эхний 4 жилд би ч хүслээрээ байдаг байсан юм дөө. Санаад байна нийлье, заза би явлаа баяртай гээд л. Жаахан л байсан гэж өөрийгөө зөвтгөдөг дөө. \ Надад маш их хайртай, бүхнээ зориулдаг, миний төлөө юу ч хийж чадах тийм нэг залуу, би мэднэ. Гэвч аймшигтай хартай. Хэд хоногийн өмнө жижигхэн зүйлээс болоод л хардсан. Өөрөө хий хоосон хүн гаргаж ирээд л харддаг. Энэ эхний удаа биш ээ. Хэдэн сарын өмнө бас яг л ийм зүйл болсон. Гэхдээ би уучилсан. Тэр үед маш их зүйл бодож байж уучилсан. Надаас гуйсан, намайг аргадсан, дахин ийм зүйл болохгүй гэсэн. Гэвч... Хамт байгаад ирвэл хардахаа болих болов уу л гэж бодож салж чадахгүй сууна даа. Нэг зүйл хэлэхэд над шиг үнэнч хүн ховор байх гэж боддог. Өмнө нь би хөнгөн охин байсан. Гэхдээ одоо тийм биш, нэг сонгосон шийдвэртээ үнэнч зогсож чаддаг гэдгээ бардам хэлнэ. ХАРДАЛТ гэдэг зүйл юу юм бэ? Хартай хүн яавал зүгээр болох вэ? Надад одоо яг л “эдгэрэшгүй өвчин” шиг санагдаж, би айж байна. Хүн хайрынхаа хэрээр хартай байдаг юм болов уу? Би найз залуудаа дэндүү их итгэдэг, надад хар гэж зүйл байдаггүй бололтой. Би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна аа. Энэ миний амьдралд гарах их том шийдвэр. Та бүхнийг үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгч чадна гэж бодсон болохоор энэхүү захидлыг бичлээ. Цаг заваа зориулан нуршсан захидлыг минь уншиж зөвлөгөө өгч байгаа та бүхэнд үнэхээр их баярлалаа. Хайртай хүндээ итгэж яваарай. Итгэл гэдэг хайрын тулах багана гэж би боддог.

Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сайн нөхөр-аав болох алхмууд” номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Хардалт нь нэг талаараа хайрыг бэхжүүлж байдаг ч тунг нь хэтрүүлвэл маш хүнд хэлбэрийн өвчин болон хувирдаг. Гэхдээ ийм үед таны хосууд хамтдаа байж даван туулж чадвал эдгэх боломжгүй өвчин биш юм. Хардалт нь хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэсэн гурван янз байдаг. Та түүнтэйгээ хамт байвал хардахаа болих болов уу? гэж асуусан байна. Тэгэхээр түүнтэй хэрхэн харьцаж хэрхэн өөрийгөө ойлгуулж хамт байгаагаас тань бүх зүйл шалтгаалах болно.

Хардалт нь тархины тодорхой нэг хэсэгт хардах сэдэл бий болсоноос үүддэг гэж үздэг. Өөрөөр хэлвэл та түүнд өөрийнхөө өнгөрсөн амьдралд байсан эрчүүдийн тухай хэт их ярьдаг байснаас, магадгүй таны найз залуугийн амьдралын аль нэг цэгт хардалтын хар толбо байснаас шалтгаалж хардалтын уур хилэн үүссэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч та найз залуудаа үнэхээр хайртай бол түүнд туслах хэрэгтэй. Хайртай хүнийхээ хүнд хэцүү цаг үеүдэд нь та хажууд нь байгаагүй бол аз жаргалтай үед та түүний хажууд байх боломжгүй. Ямар ч хүн өөрөө хүссэндээ хайртай хүнээ байга хардаад байхгүй шүү дээ. Харин тархи, оюун бодол нь байн байн хардахад хүргэж байгааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Жишээлбэл: Зарим бүсгүйчүүд санхүүгийн хувьд боломжгүй байгаа хэдий ч ойрын хугацаанд заавал авах шаардлагагүй зүйлийг өөрийн эрхгүй худалдан авахтай агаар нэг.

Хардалтаас бүхий л хосууд ангижрахыг хүсдэг ч хэрхэн, яаж вэ гэдэг нь том асуултыг бий болгодог. Гэвч ингэвэл та хоёрын харилцаа хардалтаас ангижирна гэсэн тодорхой дүрэм, мөрдлөгө гэж байхгүй юм. Учир нь дэлхий ертөнц дээр амьдарч байгаа бүхий л хүмүүс харилцан адилгүй өөр өөр зан араншинтай байдаг. Түүнчлэн янз бүрийн өөр хүмүүстэй харилцаанд ордог. Жишэ нь: Та болон таны найз залуугийн төрж өссөн орчин, одоо амьдарч буй хэв маяг, зан байдлаас шалтгаалан өгөх зөвлөгөө өөр өөр байх жишээтэй. Тиймээс таньд өгөх хамгийн сайн зөвлөгөө бол сэтгэл судчлаачтай биечлэн уулзаж зөвлөгөө авах явдал юм. Сэтгэл судлаачид хандах нь огтхон ч ичих зүйл биш ээ. Харин ч харилцаагаа эрүүлжүүлж, шинэ шатанд хургэхэд тань тус болох алхам учраас итгэл дуурэн, бардам очоорой.

Харин одоо та хоёрын харилцаанд тус болохуйц ерөнхий зүйлсүүдийг хүргэе.
• Сэтгэл судлаачид хандах.
• Сэтгэл зүйн цуврал сургалтанд хамтдаа суух.
• Гэр бүл, харилцааны тухай ном бэлэглэх.
• Үгээр төдийгүй өөрийн үйлдлээрээ түүнд хайртай гэдгээ илэрхийлэх.
• Мөн танд найз залуугаас тань өөр хүн хэрэггүй учраас л өнөөдрийг хүртэл түүнтэй хамт байгаа гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
• Ямар ч үед түүний хажууд байж хуурахгүй байж чадах хүн гэдгээ ойлгуулах. /Ингэхдээ уурлаж бухимдсан байдлаар биш, хэн хэн нь тайван байх үед найрсаг байдлаар хэлэх нь зүйтэй/
Жинхэнэ хосын харилцаанд байх зүйлс: Хайр, Итгэл, зөрчил, нулимас, инээд, гомдол, сонин хачин үеүд, шаардлаггүй зөрчил маргаан, ухаангүй алхмууд харин хамгийн чухал зүйл нь УУЧЛАЛТ байдаг билээ.

Г.Наранбаатар
Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99030655
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(597)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: emegtei.   2013-12-13
Хайртай хүн биш харин өөртөө итгэлгүй хүн л харддаг байх. Хаягдчих вий, гологдчих вий гэж айж явдаг, эсвэл хэн нэгэн өөрт нь чин сэтгэлээсээ хайртай, үнэнч байна гэдэгт итгэж чаддаггүй хүн л ийм байна байх. Цаад хүнээс бас шалтгаалж болох юм. Зөв хүн биш, хуурч мэхэлж мэднэ гэдгийг нь зөнгөөрөө мэдээд эсвэл бүр нэг удаа хуурагдаж байсан боловч салж чадахгүй байгаа хүмүүс бас ийм шаналгаантай байдаг байх. Зүгээр хэвийн харилцаанд байгаа, хэвийн сэтгэл зүйтэй хүмүүс бол харин ч аз жаргалдаа бялхаад хардах барих зовлонд унахгүй байхаа

Зочин: kkk.   2013-12-13
xartai xun chine xetsuushdee bainga xardana xeruul xiine bur suuldee zoddog bolno

Зочин: batbayar.   2013-08-24
Өнөөдөр нөхрөө намайг араар минь тавьж байсныг нь мэдлээ.Яаж гээч тэр хүүхэнтэйгээ цуг авхуулсан бичлэг, зурагаа notebook-тээ хадгалсан байх юм даа.Энэ юу гэсэн үг вэ?Намайг мэдэг гэсэндээ ингэсэн гэж ойлгож болох уу?Цуг ажилладаг энээ тэрээ гээд яриад байхад нь жаахан ч гэсэн хардах минь яав даа гэж өөртөө дургуй хүрч байна.Амралтан дээр хийсэн тэр бичлэг болгон дээр тэр 2 бие биенээсээ огтхон ч салахгүй байнга хамт ажлыхан нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байх юм даа.Тэрнийг нь бага хатан гээд өргөмжилж байх юм.Би тэгэхээр их хатан нь болж таарч байна уу?Миний маш их уур бухимдал хүрч байна.Гэхдээ өөртөө...

Зочин: ger bul.   2013-08-18
bi odoo 24tei minii nuhur nadaas barag 10 ah bi anh 18tai baihdaa dagaad gert ni irj baisan ih tom zorigtoi shiidwer gargasan. ter shiidwerte ch haramshaargui bh gej boddog yagaad baih gej bga we geheer manai nuhurt neg tom asuudal bdag ni hardalt. namaig hench harsan bie haa tsarai zuseeree dajgui bid 2 ene 6 jild 3 huuhdiin etseg eh bolson ene hugatsaand bi zugeer suugaagui ee ih surguulia tugsuj hajuugaar ni hed heden surgaltand suuj ger oron nuhur huuhed geed bugdiig ni l uuruu amjuuldag bsan bugd l namaig joohon bj ih uhaantai ajilsag gedeg, harin nuhur bid 2iig haraad iim huurhun ohin yaj chamaig tooson bnaa iim ehnertei yum chin hardalgui yadgiin gedeg ene ug nadad ogthon ch taalagdahgui bna. minii nudeer bol nuhur maan hamgiin saihan ni. minii neg zan bol neg huniig songoson bol uur ymarch saihan zaluuruu harts ungaj ywahgui. getel minii ene zang yagaad olj hardaggui yum boloo. bi gereesee ch gardaggui bayr esloloor dandaa hadmiindaa bdag neg esondoo nuhuruusuu hol bj uzegui tiim baital namaig dandaa hardana jiremsen tom gedestei bhad delguur orood udah yum bol neg negengui asuuj shalgaadag. bi hamag zaluu nas bie setgelee tuund haramgui zoriulj bhad yagaad namaig ingej undeslelgui hardadgiig bodood bodood olohgui yumaa haaya yunii tuld ingej amidarch bga yum boloo gej boddog herwee bi huhedgui bsan bol ali hediine saltsan bga gej bodoh yum gehdee l bi az jargaltai setgel duuren amidarmaar bna. yagaad nadaas zam asuusan zaluutai hurtel hardadgiig ni oilgohgui yum ..hardalt.. ene muuhai yum bhgui bol bi ene horwoo deerh hamgiin az jargaltai busgui....

Зочин: mary.   2013-08-18
hartai hun uneheer hetsuu

Зочин: ESSU .   2013-08-09
Nadad tuslaaj.. Bi ug n neg bandid sn blood verhej bgad sayhan salsan gevch tvvndee sn heveeree l..... Tegtel nadad neg bandi sn blood bs l udaj bgaa gnee.. hol bdag hernee nadruu bnga zalgan bnga yu j bloogvi bhad uuchlalt guij nmg hraa inter gene. tgehdee bi tvvniigee sansan vedee vvntee yrij ooriigoo taitgaruuldag . Tgehdee nadad hezvv yuma ter hvvhdeer shal dimiii togloj bgaa ch yum shig setgegdel torood esvel udaan ingeed bval bi oopoo daschih yum shig sanagdaad yah uchiraa oldoggvi eee.. oortoo hairgv hvnii hairiig hvsej bhaar ooptoo hairt hvneer hairluulj bsan n dr yum blovuuu

Зочин: oilguulaad ogooch.   2013-08-09
minii nz zalu nmg aimar harddag nadad bas uneheer sn yumshig bgn gehdee l oor huuhnuudru yariad bicheed barigdaad bhin iluu yum yu husdin boloo esvel bi muu yum boluu olon yanzaar bodood shanalaad yavah hetsuuma...

Зочин: er.   2013-08-05
zurhendee sharhtai humuus l harddag, hardalt ni itgel aldah mochid l eheldeg gj boddog, unench ilen dalangui bhad edgerdeg ovchin bh

Зочин: yuanga d .   2013-07-03
tegd ter tsaad emegtei ni jinii nohor gj medhgui yu bh daa zarim emgteijuud yagd iim ner toroo bodgui ym bol uhej bsn j gsen nohortei huntei suuj bolhgui shuu dee top modeli bolormaa bidntei irj yaria hiihdee bi zagbar omsgj bolhr ih hel amand ordg gehdee bi ehnertei huniig ger bulees ni salghgui gj bodj yabdg gj helj bsn jaahn ymand l ymnii une tsene bdg ji nohrteigoo bas ter huuhentei ni yariltsaad l uzre nohor chn ter emgteidee hairtai bol yabuulah hergtei gj bi bodj bn bi iim ymiig uzeegui bolhr ingj zobloy hunii ger bul salgsn iim huuhnuud ih olon bh ymaa

Зочин: uynga.   2013-07-03
Өнөөдөр нөхрөө намайг араар минь тавьж байсныг нь мэдлээ.Яаж гээч тэр хүүхэнтэйгээ цуг авхуулсан бичлэг, зурагаа notebook-тээ хадгалсан байх юм даа.Энэ юу гэсэн үг вэ?Намайг мэдэг гэсэндээ ингэсэн гэж ойлгож болох уу?Цуг ажилладаг энээ тэрээ гээд яриад байхад нь жаахан ч гэсэн хардах минь яав даа гэж өөртөө дургуй хүрч байна.Амралтан дээр хийсэн тэр бичлэг болгон дээр тэр 2 бие биенээсээ огтхон ч салахгүй байнга хамт ажлыхан нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байх юм даа.Тэрнийг нь бага хатан гээд өргөмжилж байх юм.Би тэгэхээр их хатан нь болж таарч байна уу?Миний маш их уур бухимдал хүрч байна.Гэхдээ өөртөө...

Зочин: Одгэрэл.   2013-07-01
Өмнөх амьдрал чухал ч яг одоо өмнөхтэйгөө огт адилгүй үнэнч, сайхан бүсгүй чиний дэргэд байгаа гэдгийг харуулвал өмнөх ярьсан магадгүй хардахад хүргээд байгаа зүйлс ор мөргүй замхран алга болдог юм. Надад итгээрэй. Энд бид та 2 бие биендээ хайртай хайргүй талаар огт яриагүй байгаа. ХАРДАЛТ гэдэг зүйлийн талаар л ярьж байгаа шүү дээ. Тэр хүнээсээ салаад явж болно. Огт асуудалгүй. Дахиад л нөгөө ХАРДАЛТ гэдэг зүйл чинь ӨӨРИЙГ ЧИНЬ ХАРДАЛТЫГ ҮГҮЙ ХИЙХ ШИЙДЛИЙГ олтол өөр хүмүүстэй учрах бүрийд гарч ирэх болно. Тиймээс асуудлаас зугтах биш нүүр тулж, даван туулаад аз жаргалыг ол. Амжилт хүсье.

Зочин: Одгэрэл.   2013-07-01
Яагаад эрчүүд харддагын магадгүй хамгийн чухал, хамгийн ноцтой байж болох цорын ганц шалтгааныг шуудхан хэлье. Болж өгвөл сайн тогтоож аваарай. 1. Хар гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төрөлх занд байдаг юм л даа. Гэхдээ эрчүүдийн хувьд бол хамаагүй илүү гэхэд огт зөрөхгүй. Учир нь эрчүүд өөрсдийгөө хэн бэ гэдгээ сайн мэддэг болохоор тэр юм. Тодруулбал тэд хайртай бүсгүйдээ хэтэрхий үнэнч байсан ч өчүүхэн ч атугай боломж л гарвал өөр бүсгүйг сонирхдог юм. Эцэст нь болох зүйл нь маш тодорхой буюу Секс. Гэхдээ энэ алхамаа хэрэгжүүлэхдээ маш удаанаар, өчүүхэн боломжуудыг дараалан ашигласаар зорилгодоо хүрч чаддаг юм. Эрчүүд бид өөрсдийгөө хэн гэдгээ ДЭНДҮҮ САЙН мэддэг болохоор л өөрт чинь БҮРЭН ДҮҮРЭН итгэж байсан ч эргэн тойронд чинь байгаа ЗАЛУУСТ итгэж чадахгүй байгаад л гол асуудал байгаа юм. Би өөрөө найз охиндоо дэндүү үнэнч боловч дээр хэлснээ хийх гээд л байдаг. Өчүүхэн боломжийг ашиглах гээд гэсэн үг шүү дээ. Үүнтэйгээ маш шаргуу тэмцэж байгаа ч энэ хэлж байгаа шигээ амар биш. Тэгэхээр дэндүү үнэнч залуу хүртэл ингэхээр бусад нь яах бол... Түүнчлэн, би өөрөө надад дэндүү үнэнч найз охинтой боловч би өөр залуутай ойр байлгахыг огт хүсдэггүй. Хичнээн, найз охинд минь огт асуудал байхгүй, 100% цэвэр гэж хэлж болох ч би хүсдэггүй. Учир нь би өөрийгөө, эрэгтэй хүнийг сайн мэднэ. Тиймээс л эмэгтэй хүнд асуудал байхгүй байсан ч харддаг. Мөн уурлаж, бас бухимддаг. Гэхдээ хардах шалтгаан байхгүй гэдгээ харуулаад л байдаг бол уг нь тэгээд байхгүй л дээ. Манай найз охин надад харуулаад миний төлөө хэрэггүй залуустай харьцахгүй байгаа. Харилцах шаардлага гарсан ч илүү дутуу зүйл ярьдаггүй. Өөрийн чинь хувьд бол хол байгаа болохоор өөрт чинь найз залуудаа хэт үнэнч гэдгээ харуулах боломж олдохгүй, асуудлууд ундрахад хүргээд байгаа байх. Тиймээс хамтдаа байгаад ирэхээр ҮНЭНЧ гэдгээ л ярих биш харуулаад л бай. Асуудал тэгээд л шийдэгдэнэ. Нээх сүртэй юм биш. Хайртай хүнтэйгээ өөрөөс чинь болж үүссэн хардалтаас болж хэрүүл маргаантай баймаар байна уу эсвэл 2 биенийхээ аз жаргалын төлөө өөрийнхөө зарим огт хэрэггүй харилцаануудад цэг тавиад яваад байх уу. You Choose

Зочин: rose.   2013-06-30
ooroo no-toi hun l huniig harddiin shdee, ene bol gashuun unen shuu

Зочин: yanaa.   2013-06-22
би найз залуутайгаа үерхээд 3 жил гаран болж байна одоо манайд хамтдаа амьдардаг түүний хар арай л дэндээд байгаа би олон залуутай газар бичиг хэргээр ажилладаг болоод тэр юмуу байнга л намайг хардана би үнэхээр залхаж байнаа хэлж ярих нь хүртэл ядаргаатай байх юм би түүндээ маш их хайртай даанч тэр маань намайг огт ойлгохгүй юм даа ярьж хэлж байгаан бөгс бөөр унтаж хэвтэх гээд санаанд оромгүй зүйл их яридаг тэрэндээ яаж өөрийгөө ойлгуулахаа ч мэдэхгүй юм даа

Зочин: зочин.   2013-06-04
би найз залуутайгаа бараг 5 жил үерхэж байна. Одоо хамт амьдардаг. Анх дотуур байранд танилцаж байлаа. Эхний хэдэн сар ер харддаггүй гэхдээ дотроо боддог л байсан байх, би ч их хэнэггүй эрэгтэй хүмүүстэй хамаагүй харьцдаг байсан юм. Дараачаас нь хардаж ууралдаг болсон. Бодоод байх нь ээ тэрний минь хар ч байсан, миний хааяадаа гэнэ гэнэ худлаа яричихдаг зан нөлөөлсөн гэж би боддог. ялангуяа баригддаг. мэдээж эрэгтэй хүн энэтэртэй огт холбоогүй ч гэсэн тэр нь бусад зүйл дээр ч гэсэн итгэлийг нь багасгачихсан байсан байх. тэгээд л утсыг минь шалгана, бас эрэгтэй ангийхан болон найз нартай хардаж эхэлсэн л дээ. Би бас хүн аргадах чадвар муу өөрийгөө хүнд ойлгуулж хэлэх эв зүй байхгүй буруу зөрүү ярьж улам их уурлуулдаг байсан. нэг алгадуулж ч үзсэн. дотуур байранд хамт байх хугацаа их , бас би түүнд өөрийгөө ойлгуулж сурснаар бид 2 -н тиймэрхүү байдал багасж хоорондын харьцаа маань улам сайхан болсон. хардах уурлахаас бусад тал дээр харьцахад гоё хамт байхад үнэхээр сайхан хүн байгаа юм. Надад улам дасж байна гэж хэлж байсан. тэгэхээр хамт удаан байгаад ирэхээр хардалт нь арилж өөрөөр хэлбэл би итгэлийг нь олсон юм шиг байгаа юм.

Зочин: selenge.   2013-06-03
mnai naiz zaluu bid 2 uyrheed udaagui yumldaa.getel ter hardaltaasaa bolood uur huntei bolood yavaad ugluu.bi hariltsaagaa asuuhaar n yaridag bsan.tgeed utas untrah ch yumu msg d ni hariu ntr bichihgui bol mash uuralj harddag bsan.tgeed yagad nmaig orhij baigaan be gehed chinii hiihiig turuuleed hiichlee gesen.bi tegj umnuh amidralaa yarih yosgui baisiin bolu.bi odoo mash ih shanaljiin.bi yaah yostoin boloo

Зочин: lilo.   2013-06-01
лардьмаг үзвэл хар гэж юу болохыг ойлгонодоо

Зочин: Марал.   2013-06-01
Хардалтыг хүн өөрөө үүсгэдэг юм билээ. Манай нөхөр надтай анх уулзаж эхлээл өөрийнхөө бүх харилцааг нэгэд нэгэнгүй ярьж өгсөн. Заримдаа бас миний ч бас урдны харилцаатай төстэй зүйл гарах үед би зөрүүлээд өөрийнхөө экс харилцааны талаар ярьж өгч байсын. Тэгсэн одоо надад үе үехэн тэр нь бодогдож, хуучин авгайтайгаа ярих уулзах үед нь хүртэл өмнөх найз охиныгоо ажилдаа явсан хойгуур хуучин авгайтайгаа сексддэг байсан гэж ярьсан нь санаанд ороод аймар хэцүү байдаг. Би саяхан төрсөн болохоор бид хоёр тусдаа унтдаг, надаас зугтаад л нэг л хөндий, дээр нь төрөхөөс гарсан өдөр л охинтойгоо уулзах нэрийдлээр хуучин авгайтайгаа уулзаж явж явж шөнө 10 цагт ирсэн, маргааш нь концерт үзчихээд 12 болж байхад ирсэн, тэгээл шалтгаангүй дандаа л 11,12 болж байхад ирнэ. Би тэсэхгүй хэрүүл хийгээд уйлаад муудалцсанаас хойш 3 хоног овоо 7 гэж ирж байснаа өчигдөр 10 жилийнхэнтэйгээ уулзана гэж яваад өглөө ирсэн.Ямар мундаг хүмүүс нь харддаггүйн би бол одоо дотроо галзуурахад ганцхан л хуруу дутуу байна. Хардалт бол хоосон газраас хэзээ ч үүсдэггүйн.

Зочин: siilen.   2013-05-30
Жаргал-д, 4 жил гэдэг урт хугацаа ч, чи бүр хожимдоогүй дээр н зөв шийдвэр гаргажээ гэж бодлоо.. чамд хайргүй хүнийг хүчээр хамт байлгах гээд байх н цагийн гарз, эргэж чамайг хайрлана гэж хоосон горидлого тээгээл өөрийхөө хамаг залуу нас, эрч хүчээ дэмий зориулах явдал болноо.. эрэгтэй хүн дасаж хайрладаггүй юм билээ, анх хараад дурлаад, сэтгэл зүрх н тэмүүлсэн хүнийгээ л хайрладаг юм шигээ.. чи гэрлэж чадлаа ч гэлээ, хэзээ нэгэн цагт тэр хүн сэтгэлээ дагаад чамайг орхиод явж магадгүй, эсвэл чи түүнээс хайр хүлээсээр хамтдаа нэг насыг барна... тэгвэл чи жаргалтай байж чадах уу? мммм одоо өөдрөг байгаарай.. битгий харамсаарай.. Аз жаргал хүсийий:)

Зочин: bayaraa.   2013-05-30
orobdoltei ymaa

Зочин: ЖАРГАЛ.   2013-05-30
би найз залуутайгаа үерхээд 4 жил болсон. одоо бол больсон л доо. яагаад вэ гэвэл өөртөө хайргүй хүнтэйгээ хамт байна гэдэг утгагүй юм билээ. би бол түүндээ аминаасаа ч илүү хайртай, гэвч тэр минь зөвхөн намайг л бодож, өөрт нь ухаангүй хайртай болохоор л надаас явж чаддаггүй байсан юм билээ. энэ 4 жилийн хугацаанд би л түүнийг уулзья энэ тэр гэж арай хийж л уулздаг байлаа. түүний хэлдэг байсан зүйл нь би ажилтай, ажил ихтэй гээд л байдаг байсан. гэвч надтай уулзах дургүйдээ л тэгдэг байсан юм байна лээ. тэгсэн хэрнээ чи надад хайртай юу гэхэд хайртай л гэдэг байсан. гэхдээ л надад хайртай хүнтэйгээ хамт байхад сайхан байдаг байсаан. гэвч цаг хугацаа өнгөрөх тусам надаас улам л хөндийрсөн. нэг л өдөр би шийдсэн, өөрийнх нь хайртай хүн өөрийг нь гэхгүй, уулзах ч үгүй ямар ч сэтгэлгүй хандаж байхад би амиа бодож тэр хүнийг өөртэйгээ хамт байлгах ёсгүй гэж бодож түүнээс холбоо тасалсан. тэр над руу эхэн үедээ ганц нэг залгадаг байсан. одоо бол таг болсоон. найз охинтой болсон гэж сонссон магадгүй тэр нь өөрийнх нь хайртай хүн юм байлгүй дээ би одоо түүнийг мартах гэж хичээж л байна гэхдээ санаагаар болохгүй л юм. би түүнд хайртай шиг тэр минь тэр охиндоо хайртай ч юм билүү. хайртай хүнийхээ төлөө хийсэн хамгийн том зүйл түүнийг орхих нь зөв юмаа гэж бодсоон. та нар санал бодлоо хуваалцаач

Зочин: Бат.   2013-05-28
хардалт ... үг нь хүртэл хар гэдэг үндэстэй. хардалт эдгэрэх магадлал 25%-тай. харыг цайруулах үүднээс хайртай бол хартай гэсэн биз ээ. Хардалтыг давж гарах юм итгэл. Итгэл гэдэг юм олоон жилийн амьдралаар бий болдог. Энэ цаг хугацааг давж гарна гэвэл хартай залуутайгаа үлдэж итгэлээ харуул.

Зочин: zochin.   2013-05-25
sain bna uu goolingood zahidal bichsen yma niitlegdeegui bna haygii ni buh useg ni tomoor bichih u

Зочин: Таны нэр.   2013-05-23
6089g bodvol zaluu l hun bgaa blgui de Hun gantsaardahara yvandaa uneheer jojig muuhai aashtai bldog ym bna le Tm bolohoor haaya ch g garch nz nuhudtei uulzaj bh heregtei ym bna le Odoo negent l ter hartai hun chn uuriin chn hajuud bhguigees hoish odoo heneesee aij setgel tugshih ve de

Зочин: Таны нэр.   2013-05-23
6089g bodvol zaluu l hun bgaa blgui de Hun gantsaardahara yvandaa uneheer jojig muuhai aashtai bldog ym bna le Tm bolohoor haaya ch g garch nz nuhudtei uulzaj bh heregtei ym bna le Odoo negent l ter hartai hun chn uuriin chn hajuud bhguigees hoish odoo heneesee aij setgel tugshih ve de

Зочин: saihan setgel.   2013-05-21
manai hun bas ih hartai bsan.hii hooson hardalt hoer huniig holduulahaas bish niiluuldeggui yum bna gedgiig ter maani oilgoson bolohoor bid saihan amidralaar arvan heden jil hamtdaa hoer saihan huuhdiin aav eej bolj amidarch bna.hairiin holboos bolson bas negen haluun ami bureldej bna.busguichuudee sain saihan amidraliig hun uuruu bii bolgodog gej bi boddog.bugded n az jargal husie.

Зочин: b.   2013-05-21
ooroo no toi humuus harddag hardalt gej yu nym boloo

Зочин: bi hartai emegtei.   2013-05-21
nuhur mini namaig huurch baigaagui, minii toloo l amidardag. getel bi ichmeer, gutmaar hartai. door neg hunii bichseneer zavtai hun harddag gej unen bna gej bodloo. olon hunii bichij bgaa shig nuhurtuu itgehgui bgaa hereg bish, oortoo itgelgui baigaagiinh gej bi boddog /gevch nad shig oortoo itgeltei hun tegmeergui, tegheer bi huvi zayandaa, nuhurtuu oortoo bas burhand hurtel itgehgui tiiim muuhai hartai bolj taarch baigaam/ bi hangalttai sain dugnelt hiij oorteigoo ajillaj chadahuits hun atal gutarmaar muuhai harddagaa bolij chadahguim, yah ve saihan busguichuud, zaluuchuudaa?

Зочин: s.   2013-05-21
би ч бас тэр минь надад хайртайдаа ингэж байна гэж боддог байлаа. яг үнэндээ өөрөө их нотой болооод л шалих шалихгүй юман дээр хардаад үхэх гээд байдаг байсан юм билээ. Анх удаа мэдээд үнэхээр шоконд орсон. Харин дараа нь өөрсдөө тийм хүмүүс л хартай байдгийг мэдсэн дээ. чамд гэж зөвлөхөд бага зэрэг тагнуулын ажиллагаа явуулаад өөрөө үнэхээр тийм цэвэрхэн хүн мөн үү гэдгийг нь мэд. Үнэхээр тийм бол ярилц. гэхдээ яг үнэндээ өөрсдөө хэзээ ч үгүй гэж хэлдэггүй байдаг юм билээ дээ.

Зочин: har.   2013-05-20
har hetervel mash aimshigtai bi tiim hartai zaluutai uchirch bsan hardana mordono dagana naizuudtaigaa uulzahaar uurlana suuldee zodoj ehelsen bur hutga gargaj bsan tegeel aidag salaasai yaj zugtah be gej l boddog bolson tegeed geriinhendee heleed hol yavj 14 honog oortei ni heze ch taarahgui gedgee heleed arai gej salsii sh de yostoi amidiintam gedeg cin ter har shu.

Сүүлийн сэтгэгдэл

  • Солонгос киноноос бид юуг сурах боломжтой вэ?
    emee qwoo aaw eejee yaj xundlj bgaag
  • Солонгос киноноос бид юуг сурах боломжтой вэ?
    zaluu emegreichvvdiin saihan guvtsasladaggiig ni nastai hvmvvsiig hvndeldeggiig ni hool hiij ogson hvnd chin setgeleesee bayrlaj baidaggiiig ni naiz nuhud hvndeldeg hvmvvsee arhiar bish hooloor daildaggiig ni etseg ehee hvndleh vgiig ni sonsoh geed avah zvil bnaa bn bn tsaana chin
  • Үнсэхэд нь ч нөгөө хүүхнээ ингэж үнсэж байсан байх гэсэн шаналгаатай амьдарсаар өдий хүрлээ
    Ali neg n oor huntei uchir urguulah, hair halamj bagasah zereg n ger buliin hundee hairgui, oor hund hairtai bolson gesen ug bish shuu, busguichuudee. Bi uuniig ooriinhoo amidralaar ch helne. Ger buliin amidral dandaa gal haluun ovolzoj bna gej bhgui. Hamgiin saihan huuhentei suusan zaluud ch engiin geriin uilchlegch busgui n taalagdaad ireh ue bdg. Zugeer l ger buliin hariltsaag buten bailgaj, ter galiig n untraalgui avch yavah, esvel untraagui bgaa gedgiig sanuulah uildel, ajillagaa ali alinaas n shaardagddag. Emegteichuud ihevchlen huuhed n garahaar nohor n ooriig n haihrahgui bolloo gej boddog. Getel unen heregtee huuhnuud bas ooroo hamag anhaaral halamj n huuhed ruugee yavaad oorsdoo ih emzeg oontogch boldog tal bii. Eregtei hun ch gesen hun. Tolgoi n emegteichuudees dutuu ajilladag. Ooriig n anhaarahgui bna gej bodno. Hen negen ooriig n toogood seeten hayaad irehed emegteichuud hurtel gegelzeed ireh ue bnaa. Yalanguya amidral neg heviin uitgartai bolson ued. Zuv davj tuulj ger bulee buten avch uldehiig l hicheeh heregtei. Hen ch aldaa gargadag. Turhen zuuriin buruu shiidvereer n huniig nasan turshid yallaj gomdoj huniig ch ooriigoo ch zovooj hereggui. Nuhur chin hairguidee bish romantic amidral chin ustaad heterhii olon yum shaardaad bga yum shig bugdiig huleej avaad stressded bj bolno shuu.
  • Асуулга: Өвөө бид хоёр
    Bi emee oboo dree osson um minii oboo ix zaluu setgelgeetei togloom shogloom ixtei onigoo ix yarix durtai xvn . Bi gadaadad amidardag bolxoor oboogoo xaraagv mash udaj baigaa bolxoor bienii min tal xesgiig tasdaad abchixsan um shg l xecvv bdag , xarin oboo min xaayaa zalgaad onigoo yarij ogch geriin sonin saixan yarij ogdog um daa . Tegxeer n bagiin xamag dursamj nvdnii omno jirelzeed ongorno ooriin erxgvi xooloi zangiraal uilchixdag um xarin manai oboo tom oxin bolchixood yundaa uilsiimdee gd oor ineedtei um yarij ogj taibshruuldag
  • Яах уу: Тэр чинийхийг суначихсан байна гээд байвал...
    medeej ymarch emegtei hvn emzeglene bi 2 torson ch bariy shan bn gj nuhur maani heldeg bayrladag ym bn lee gehdee teglee geed sanaa amarch bolohgvi kigeliin dasgal hiideg bas bie zasah bolgondoo l sheesee 3.4 udaa tadladag hevshil bolson gehvv dee harin sheesee taslaad sheeh videe hvchtei dulj bolohgvi shvv baga bagaar bulchingaa sullaj bgad duusgaarai ynz bvriin hyrzangiin mes ajilbaruud bolon hiisvereer toroh gedeg bol demii l zvil bhaa oorsdiigoo zovooj yaah ni ve utree chin bulchinlag bdag bolhoor dasgal sain hiitsgeey bvsgvichvvdee
  • Ээж ээ, дараагийн "Гэр бүлийн өдөр" хэзээ вэ?
    delger_bid 28t zalu daj
  • Хэн нэгэнд туслахаасаа өмнө “Сайтар эргэцүүл!”
    ymr unetei bn?
  • Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?
    Bi ene zvild itgedeggvi yumaa.lamaar amidralaa shiidvvlne gj yu bhawde.huwi hvnii l songolt bh..bi odo 5sartai jiremsen nuhur maani nmg 3sartai bhad nadaas salsan.salah shaltgaan ni tiim tom zvil bgaagvie.bi ch ehende nad dr butsaad ireh bh gj naiddag bsan ch svvld nuhriinhu nzaas neg zviliig sonsood hvleehee bolisoon.manai nuhriin egch ni lam dr orj nmg asuusan chen bid 2g salsan ni deer harsh jiltei hvmvvs taardaggvi hezee ch bvtdeggvi gj helsen gsn.tgd manai nuhur egchteige niilj ter lamiin vgend orood uuriinhu mah tsusnii tasarhai bvhel bvten hvvhdee orhison.bi vneheer ih gomddog.ter svseg bishreleeree amidralaa tsohitsuulaad shan l amidrah blgvi de.hvn hvnii l bodol uhamsaraas shaltgaalj shiiddeg bh
  • Бидний нууцхан шивнээ - 2 /Зөвхөн охидод/
    Bi Goolingoo saitd orj ireed medeelel unshdag Olon torolin gehdee Emegtei hvn bolson hoino Bas Odo bas ireedvi gd ikh Boddog bi Anagaahad surch Bsan hvni huwid helehed Emegtei hvni Belgiin hogjil 19-20 nasand guitsej duusdag Baigalin jamar Aartsag heseg chin Orgon bolj Huuhed teehed boldog gesn vg Bas 25 nas hvrtel Osolt hogjilt asuudalgui Shvv Ohid busguichuud bas Egch naraa Bid nartaa medsen sonssonoo Helj bgaarai okey
  • Холимог арьсаа хайрлаж сурсны 2 жилийн ой
    bvgdere niled hedn togrg bolhin bol helj ogch tuslaach yg haanas awhuu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com